Их 7: АНУ чуулганд оролцохгүй байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.11-нд нийтлэгдсэн

Их 7: АНУ чуулганд оролцохгүй байж магадгүй

Их 7: АНУ чуулганд оролцохгүй байж магадгүй

"Их-7"-ийн Сангийн сайд нарын уулзалт энэ сарын 19-21-ний хооронд Японы Хирошима хотод зохион байгуулагдана. Уг уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден оролцохоор төлөвлөж байна.

Гэхдээ АНУ-д өрийн таазыг нэмэгдүүлэхгүй бол зургадугаар сарын 1 гэхэд бэлэн мөнгөгүй болох эрсдэлтэй нүүр тулаад буй тул Байден Хирошимад айлчлахгүй ч байж магадгүй. "Энэ жилийн дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвлөгөө өөрчлөгдөөгүй ч гэлээ Конгресстэй хийх яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарахгүй бол айлчлалаа цуцалж магадгүй" гэж тэр Мягмар гаригт мэдэгдсэн байна. АНУ-ын засгийн газар гацаанаас гарч чадаагүй ч дефолтоос зайлсхийх болно гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Жо Байден маргааш /2023.05.12/ Конгрессын удирдагчидтай энэ талаар ээлжит хэлэлцээгээ хийнэ.

Сануулахад, АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен өнгөрсөн долоо хоногт "Конгресс 31.4 их наяд ам.долларын хязгаарыг нэмэгдүүлэх талаар аль болох хурдан арга хэмжээ авахгүй бол засгийн газар зургадугаар сарын 1 гэхэд мөнгөгүй болно" гэж анхааруулсан.

"АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден оролцохгүй байж болзошгүй гэсэн ямар ч мэдээлэл холбооны засгийн газраас аваагүй байна" гэж Японы засгийн газрын төлөөлөгч Хироказү Мацүно хэлэв.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж