Жолоочийн үнэмлэхнээс зарим мэдээллийг хасна

Жолоочийн үнэмлэхнээс зарим мэдээллийг хасна

Жолоочийн үнэмлэхнээс зарим мэдээллийг хасна

Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэх төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, иргэдээс тавдугаар сарын 9-нөөс эхлэн 30 хоногийн хугацаанд санал авч эхэллээ. Жолоочийн үнэмлэхийн шинэчлэлийн талаар  ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвийн дэд дарга Ч.Баяржаргалаас тодрууллаа.

Тэрбээр “Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа жолооны үнэмлэхийн загвар хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2019 оны А48 дугаар тогтоолын тушаалаар батлагдсан. Сүүлийн үед Европын холбооны гишүүн орон (Чех, Унгар, Бельги гэх зэрэг) -уудад оршин сууж ажиллаж, амьдарч байгаа иргэдийн Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэх бусад улсын Венийн конвецийн шалгуурыг бүрэн хангаагүй гэдэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ нь гадаад улсад суух монгол иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа учраас судалгаа шинжилгээ хийж өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа Гадаад харилцааны яаманд ирүүлсэн. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарч, Монгол Улсын жолооны үнэмлэхийн загварыг Венийн конвеци нийцүүлэх талаар судалгаа шинжилгээ хийж одоогийн танилцуулсан төслийг боловсруулсан.

Хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой Улсын бүртгэлийн газраас иргэдийн регистрийн дугаарыг кодлуулсан. Үүнтэй уялдуулан жолоочийн үнэмлэх дээрээс регистрийн дугаар, төрсөн газрын мэдээллийг хассан.

Шинэчлэн боловсруулсан загвар нь одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй загвараас хэмжээ, өнгөний хувьд ялгаагүй. Доторх мэдээлэлд бага хэмжээний өөрчлөлт орж байгаа” гэлээ.

Жолоочийн шинэ үнэмлэх дээр бичигдэх мэдээллүүд:

  1. Эцэг (эх)-ийн нэр
  2. Өөрийн нэр
  3. Төрсөн огноо
  4. Үнэмлэх олгосон огноо
  5. Үнэмлэхийн хүчинтэй байх огноо
  6. Үнэмлэх олгосон байгууллагын нэр
  7. Үнэмлэхийн дугаар
  8. Эзэмшигчийн зураг
  9. Эзэмшигчийн гарын үсэг
  10. Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн ангилал ба дэд ангилал
  11. Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн эрх олгосон огноо
  12. Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл буюу хязгаарлалт зэрэг мэдээллийг Монгол, Англи хэл дээр тайлбарын хамт хэвлэнэ хэмээн дурджээ.

Жолоочийн үнэмлэхийн зүүн дээд өнцөгт Монгол Улсын “Төрийн далбаа”, баруун дээд өнцөгт цэнхэр өнгийн дүрсэн дотор “MGL” гэсэн ялгах тэмдэг, ар талын баруун хэсэгт жолоочийн үнэмлэхэд агуулагдах мэдээллийн тайлбарыг англи, монгол хэлээр бичиж, нүүрэн талд олон улсын QR code ашиглан цахим хэлбэрээр шалгах хаягийг тус тус тусгана. Нүүрэн талд хэт ягаан туяаны тусгалд тодрох олон улсын шаардлагад нийцсэн холограммын нууцлалтай байна.

Жолоочийн үнэмлэхийн цахим чипэнд агуулагдах мэдээлэл

  1. Эцэг (эх)-ийн нэр;
  2. Өөрийн нэр;
  3. Төрсөн огноо, регистрийн дугаар;
  4. (а) Үнэмлэх олгосон огноо;
  5. (b) Үнэмлэхийн хүчинтэй огноо;
  6. (с) Үнэмлэх олгосон байгууллагын нэр;
  7. Үнэмлэхийн дугаар;
  8. Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн ангилал ба дэд ангилал;
  9. Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн эрх олгосон огноо.

Загвар хэрэгжиж гарсантай холбоотой үнэд өөрчлөлт орохгүй. Мөн Улсын төсвөөс нэмэлт хөрөнгө төсөвлөөгүй. Хуучин үнэмлэхтэй адил 12500 төгрөг. Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэн баталсантай холбогдуулан иргэд, олон нийтэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон болон нөхөж олгох тохиолдолд шинэ загварын үнэмлэхийг олгох аж.

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-11 103.229.123.155

Сайн судлаарай даа. Гадаад улсуудын гадаад паспорт лээр төрсөн газар гэж байдаг. Манайхад байдаггүй. Гадаадад хүндрэл үүсгэдэг, учир нь хаана төрснийг гадаадад элдэв анкет лээр их бичдэг юм. Манайх болохоор байдаггүй, хүндрэл болдог шүү, зхримдаа

Avatar

Zochin 2023-05-11 59.153.115.233

MNG монгол улсыг гэж товчилж бичдэг ш дээ. юун MGL вэ.Тамирчид л ингэж бичиж холион бантан хийж байна Олон улсын нэршилээрээ явсан нь дээр байх аа

Avatar

Моголхүн 2023-05-11 66.181.161.204

олон сольж татвар авна.үхсэн баасных нь шинэчлэл.эргүү нямбаатрын хийж байгаа ажил

Avatar

нэмэлт бичилт, наалт ч билүү 2023-05-11 192.82.91.146

иргэний үнэмлэхний арын тусгай тэмдэглэл дээр “ВС ангилалын жолооч” гэж тэмдэглэхэд л болоо шдээ.

Avatar

OI 2023-05-11 192.82.91.146

BCM (AII)

Avatar

Зочин 2023-05-11 202.21.97.46

Яасан олон сольдог юм вэ, олигтойхон шиг сайн судалж байгаад алсын хараатай шинэчлэл хийл дээ, олон ургальч үзэл байхгүй дарга нь ямар байна гэхээр шууд аяалдан дагдаг байдлаа зогсоох цаг нь болж,

Avatar

Нэргүй 2023-05-11 119.40.100.170

oor mongo hiih arga oldohgui bn zaaaa

Avatar

Иргэн 2023-05-11 103.229.121.61

Энэ бол үнэмлэх шинээр солино гэсэн сайхан нэртэй хэн нэгний бизнес л явж байна гэж харагдаж байна. Гадаад оршин суугаа жолооч нарын тоо эх орондоо байгаа жолооч нараас хэдэн мянга дахин бага байж таарна. Хэдхэн жилийн өмнө хилээр гарч байгаа автомашины улсын дугаар олон улсын шаардлага хангахгүй байна гэсэн шалтгаанаар улсын дугаар солих бизнес хийх гэж байгаад иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч уг асуудал чимээгүй болж байсныг санаж байна. Иймэрхүү явуургүй шалтаг шалтгаанаар мөнгө хийдгээ болио

Avatar

Нэргүй 2023-05-11 64.119.16.206

Яг үнэн мөнгө идэх арга шдээ гадаадад үсрээл хэдэн зуун хүн л жолоо барина биздээ

Avatar

Нэргүй 2023-05-11 202.131.251.130

Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэн баталсантай холбогдуулан иргэд, олон нийтэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон болон нөхөж олгох тохиолдолд шинэ загварын үнэмлэхийг олгох аж.
Уншсан зүйлээ ойлгодог баймаар байнаааа.

Avatar

Зочин 2023-05-11 202.126.88.215

Мөнгө угааж луйвар дээрмээ бүр улайм цайм хийж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж