Г.Занданшатар төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2023.05.11-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ

Г.Занданшатар төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл болон Төрийн албаны шинэчлэлийн талаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагч нартай уулзалт хийлээ. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга нар, хороон дарга, албан хаагчид оролцлоо. УИХ-ын дарга эхлээд Үндсэн хуульд өөрчлөлт хийх шаардлагын талаар танилцуулав. Парламент хүчтэй байх шалгуур нь төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж байгаа чадвартай, удаад нь нээлттэй, ил тод байдлыг хангасан, гуравдугаарт иргэдийн оролцоо буюу хүртээмжтэй байдлыг хангасан байх гэдгийг ярианыхаа эхэнд онцоллоо. Харин ардчилсан парламентын төлөөлөх чадамж нь хүн амын төлөөлөл, тойрог буюу нутаг дэсгэрийн төлөөлөл, эцэст нь нийгмийн анги давхаргын төлөөллөөс хамаардаг гэв.  Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд, малчид, бизнес эрхлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд….зэрэг анги давхаргын төлөөлөл парламентад хангагдах ёстой гэсэн юм. Энэ шалгуурыг хангах буюу жинхэнэ төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж, ард түмний хүсэл зоригийг илэрхийлэх бодлого тодорхойлж, хууль тогтоомж батлахын тулд парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг хөндөж байгаа гэлээ.