Гүүрний цутгалт бүрэн бэхжээгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Гүүрний цутгалт бүрэн бэхжээгүй байна гэв

Гурвалжингийн гүүрний засварын ажил цаг хугацаандаа дууссан хэдий ч ирэх даваа гаригаас зорчих хэсгийг нээх гэж байгаа талаар бид мэдээлсэн.  Зорчих хэсгийг яагаад нээхгүй байгаа талаар нийслэлийн Автозамын газрын дарга Д.Одоос тодрууллаа. 

-Яагаад өнөөдрийг хүртэл гүүрний автомашин зорчих хэсгийг нээхгүй байгаа вэ?

-Гэрээнд заасан ёсоор Хятадын хөрөнгө оруулалттай “НКВ” компани энэ сарын 25-нд албан ёсоор Гурвалжингийн гүүрний засварын ажлийг хийж дуусгасан. Тус гүүрний дамнуургыг шинэчлэн цутгах, хучилт гээд бүх ажил бүрэн хийж, Улсын комиссоор ажлаа шалгуулсан байгаа. Гэхдээ гүүрний цутгалт, хучилт хийснээс хойш тодорхой хугацаанд хамгаалалтын бэхжилт үүсдэг стандарт гэж байдаг. Энэ үүднээс энэ сарын 30-ныг хүртэлх хугацаанд чанарыг хангах, бэхжилт үүсгэх зорилгоор замын зорчих хэсгийг нээхгүй юм. Тухайн өдрийн үдээс хойш уг гүүрний засварын ажлыг хүлээж авах бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр болон нийслэлийн удирдлагууд оролцоно

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж