"Босго даваагүй шалгуулагчид 11 сард дахин шалгалт өгч, сургуульд элсэнэ"

"Босго даваагүй шалгуулагчид 11 сард дахин шалгалт өгч, сургуульд элсэнэ"

"Босго даваагүй шалгуулагчид 11 сард дахин шалгалт өгч, сургуульд элсэнэ"

Монгол хэл бичгийн шалгалт өгсөн сурагчдаас шалгалтын материалын хувилбаруудыг өөрөөр боловсруулж, зарим вариантын даалгавар хэцүү байсан учир шалгалтын босго оноог даваагүй болохыг хэлж буй. Мөн цахим хуудаст хэмжээст оноог болиулах, дахин шалгалтыг энэ сард багтаж авах хүсэлтийг илэрхийлжээ. Тиймээс шалгуулагчдаас болон ар гэрийнхнээс нь ирж байгаа өргөдөл гомдлыг хүлээж авч Боловсролын үнэлгээний төвөөс Боловсрол шинжлэх ухааны яаманд хүсэлт гаргасан талаар мэдээлсэн. Тэгвэл тус шалгалтыг дахин өгөх сурагчдаас энэ сард шалгалт авахгүй бөгөөд ирэх арваннэгдүгээр сард авахаар болсон байна.

Цахим хуудаст иргэд хэл бичгийн шалгалтын материалыг боловсруулахдаа хувилбаруудыг харилцан ялгаатай гаргасан. Сурагчид хэмжээст оноогоо авах боломжтой байсан ч хариулт өөр байсан.

Боловсролын үнэлгээний төвд гомдол гаргасан ч хариу өгөхгүй байна. Шалгалтын босгыг даваагүй сурагчид энэ сард багтаж заавал шалгалт өгөхгүй бол ирэх есдүгээр сарын элсэлтэд багтаж чадахгүй нь гэхчлэн сэтгэгдлүүдийг илэрхийлжээ.

Тус төвөөс тодруулахад "Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас Монгол хэл бичгийн шалгалт авдаг журамтай. Энэ жилийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан. Шалгуулагч тус бүр өөрсдийнхөө оноог цахимаар харах боломжтой. Монгол хэл бичгийн шалгалтыг гүйцэтгэлийн хувиар тооцож үзвэл улсын дундаж 68 хувьтай гарсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Монгол хэл бичгийн ЭЕШ-ын босго оноог 400 байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэл бичгийн шалгалтдаа 400 оноо авснаар их, дээд сургуульд элсэх эрхтэй болно.

Энэ нь бусад хичээлээр ЭЕШ өгөх эрхгүй болно гэсэн үг биш. 400 онооноос бага оноо авсан байсан ч сонгосон хичээлээрээ ЭЕШ-аа өгөх боломж нээлттэй.

Улсын хэмжээнд энэ жил 30 мянга 879 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдсан. Үүнээс 26 мянга гаруй шалгуулагч босго оноогоо давсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 36 хүүхэд Монгол хэл бичгийн шалгалтдаа 800 оноо авсан.

Нийт шалгуулагчдаас 4800 гаруй сурагч босго оноог даваагүй. Тэдгээрээс 1000 гаруй нь дүн оноогоо дахин шалгуулах өргөдөл гаргаж, цахимаар болон биечлэн шалгалтын материалтайгаа танилцаад байна. Босго оноондоо хүрээгүй шалгуулагчид энэ оны арваннэгдүгээр сард дахин зохион байгуулах монгол хэл бичгийн шалгалтад хамрагдах боломжтой.

Ингэснээр 400 оноогоо давбал их, дээд сургуульд элсэн суралцаж болно. Монгол хэл бичгийн шалгалтын босго онооны болзол хангаагүй иргэд зургаадугаар сард зохион байгуулах ЭЕШ-д сонгосон хичээлүүдээрээ шалгалтаа өгнө. ЭЕШ-ын дүн, оноо бүхий батламж шалгалт өгсөн өдрөөс хойш 2,8 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Өөрөөр хэлбэл, зургаадугаар сард өөрийн сонгосон хичээлээр ЭЕШ-аа өгчхөөд ирэх арваннэгдүгээр сард монгол хэл бичгийн шалгалтаа дахин өгч 400 оноогоо авбал их, дээд сургуульд элсэх эрхтэй болно.

Шалгалтын дүн оноон дээр гомдол гаргасан шалгуулагчдын материал дээр хувилбарын зөрүү, материалын алдаа гарсан тохиолдол нэг ч гараагүй. Одоогоор ямар ч дүн оноонд засвар хийгээгүй гэсэн үг. Гомдолтой байгаа шалгуулагчид өргөдөл гаргах эрх нь нээлттэй байдаг. Шалгуулагчдаас болон ар гэрийнхнээс нь ирж байгаа өргөдөл гомдлыг хүлээж авч БҮТ-өөс Боловсрол шинжлэх ухааны яаманд хүсэлт гаргасан. Тодруулбал, хэл бичгийн шалгалтыг дахин зохион байгуулах талаар. Яамнаас энэ сард биш ирэх арваннэгдүгээр сард Монгол хэл бичгийн шалгалтыг дахин зохион байгуулах тушаал гаргасан.

Вариант болон хэмжээст оноотой холбоотой саналыг  иргэд цахимаар болон БҮТ-д ирж цаасан хэлбэрээр өгөх боломжтой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ддо 2023-05-11 66.181.161.15

11сард давтан шалгалтнд шинээр бүртгүүлж болох уу?

Avatar

Заяа 2023-05-11 202.131.247.210

Хэл бичигт анхаасаа бүртгүүлээгүй хүүхдүүд ахиж бүртгүүлээд 11 сард өгөх боломж байгаа бол уу? Мэдээлэл өгөөч

Avatar

Монголын төлөө 2023-05-11 103.161.242.99

Монгол хэлний шалгалт дэндүү хатуу байна. Ингэж хүүхдийг хохироож Үндсэн хуулиар олгогдсон сурах эрхийг зөрчиж болохгүй. Монгол хэлний шалгалтаар хэлмэгдэж сурах эрхээ хасуулсан иргэд үндсэн хуулийн цэцэд гомдлоо гаргаж эрхээ эдлэх хэрэгтэй. Математикаар, химээр, физикээр, биологиор төрөлжсөн сургалттай ангид онцгой амжилт гаргасан хүүхдийн ирээдүйг Монгол хэлний шалгалтаар баллаж болохгүй. Нэн даруй алдаагаа засч 6 сард Монгол хэлний шалгалт дахин авахыг шаардаж байна

Avatar

Нэргүй 2023-05-11 66.181.161.47

Яах гэж ингээд байгаа юм бэ? Тэр хүүхдүүд чинь тэнцэхгүй байна шүү дээ. Толгой нь хүрэхгүй байхад зүтгүүлээд байдаг. Ирээдүйд улам л чанаргүй мэргэжилтнүүд ихсэнэ.

Avatar

САЙНАА 2023-05-11 202.179.15.130

КОЛЛЕЖ-д ШУУД ОРУУЛДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХҮҮХЭД БҮХЭН ЕЭШ ӨГӨХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ.

Avatar

Иргэн 2023-05-11 103.229.121.61

Шалгалтандаа унасан хүүхдүүдийг заавал тэнцүүлж оюутан болгох ямар шаардлага байнаа??? Монголд дээд сургуулийн диплом өвөртлөсөн хичнээн худалдагч байгааг мэдэх үү??? Хүн болгон заавал дээд боловсролд эзэмших албатай юу??? Тэнэгтэхээ зогсоогоочээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж