Сонирхогчдын боксын ДАШТ Ташкент хотноо үргэлжилж байна. Нийт 5.2 сая ам.долларын шагналын сантай энэ удаагийн тэмцээнд 107 орны 538 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн арван тамирчин хүч үзэж буй. Мөн Орос, Беларусийн тамирчид оролцож байгаа нь онцлог байна. Тэднийг эсэргүүцэж, АНУ, Канад, Герман, Их Британи, Украин, Дани, Шинэ Зеаланд тэргүүтэй 21 улс орон тамирчдаа илгээгээгүй юм.
Тэмцээний арав дахь өдөр буюу өчигдөр/2023.05.10/ эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Б.Чинзориг тулалдан Кубын тамирчин Ласаро Альварес Эстрадаг ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Тэрбээр мөнгөн медалийн төлөө ирэх Бямба гаригт Тажикстаны Баходур Усмоновтой тулалдана.
Харин 67 кг-д Б.Мишээлт Венесуэлийн Кристиан Паласиог ялж, мөн хүрэл медалийн болзол хангалаа. Түүний хувьд мөнгөн медалийн төлөө Узбекистаны Асадхужа Муйдинкужаевтай хүч үзнэ.
Энэ удаагийн дэлхийн аваргын алтан медалийг 200 мянган ам.доллар, мөнгөн медалийг 100 мянган ам.доллар, хүрэл медалийг 50 мянган ам.доллар тус тус дагалдана.
Холбоотой мэдээ