Жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.10/ боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -81 кг болон эмэгтэйчүүдийн -63 кг-ын барилдаанууд явагдаж, аваргууд тодров. Монгол Улсаа төлөөлөн -81 кг-д Г.Болор-Очир өрсөлдсөн. Тэрбээр эхний тойрогтоо Катарын Халил Ребахийг, дараа нь Македонийн Виктор Стерпуг тус тус ялсан бол удаах барилдаандаа Израилийн Саги Мукид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
Энэ жинд Гүржийн Тато Григалашвили алтан медаль, Бельгийн Маттиас Кассе мөнгөн медаль, Японы Таканори Нагасэ болон Өмнөд Солонгосын Лий Жүнван нар хүрэл медаль тус тус хүртжээ.
Харин эмэгтэйчүүдийн -63 кг-д Францын Кларисс Агбеньену түрүүлж, Словенийн Андрей Лески үзүүрлэжээ. Тэгвэл хүрэл медалийг Унгарын Софи Озбас болон Нидерландын Жоанне Ван Лисхут нар хүртсэн аж.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90 кг болон эмэгтэйчүүдийн -70 кг-ын барилдаанууд болох бөгөөд Монголоос Г.Алтанбагана, Б.Ням-Эрдэнэ нар татамид гарна.
Холбоотой мэдээ