Омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж байна

Омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж байна

Омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхаарууллаа. Тодруулбал, дэлхий дахинд омикроны дэд хувилбар илэрч байгаа бөгөөд энэ нь омикрон-9 хувилбар биш. Тус өвчнөөр өвчилж буй иргэдэд Covid-19-ийн халдвартай ижил шинж тэмдэг илэрч байгаа аж.

Халдварын тархалт намжмал үед өдөрт 10-с доош хүн бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногт Covid-19-өөр өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж, долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Мөн цахим хуудаст ХӨСҮТ Covid-19-ийн тасгийг дахин нээсэн гэх мэдээлэл гарсан ч үүнийг тус төв үгүйсгэлээ. Халдварын тархалт, нөхцөл байдлыг харгалзаж дараа, дараагийн хариу арга хэмжээг авах аж. Тиймээс одоогоор ор болон Covid-19-ийн тасаг нэмж нээгээгүй болохыг албаныхан хэллээ.

ОДООГООС ХОЁР САРЫН ӨМНӨ МОНГОЛ COVID-19-ГҮЙ УЛС БОЛСОНОО ЗАРЛАЖ БАЙВ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд мэдээлэл хийсэн. Тухайн үед ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурсан. Иймд улсын хэмжээнд ногоон түвшинд шилжиж байна. Өнгөрсөн 2022 оноос хойш Covid-19-ийн хамааралтай нас баралт бүртгэгдээгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг ханган, дараагийн цар тахалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Хятадтай хиллэдэг, хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн. Иймд хилийн боомтууд тандалтын цэгүүд болсон. Хилээр орж ирж буй хүмүүсийг, хил дээр ажиллаж амьдардаг иргэд, ажилчдыг тандалтын шинжилгээнд түүврийн аргаар хамруулна.

Хятад руу нэвтрэхэд л иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байгаа бол ОХУ, БНТУ шаардахгүй байна.

Улсын хэмжээнд долоон хоногт Covid-19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас ПГУ шинжилгээг хийхгүй гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ ханиад томуугийн тархалттай зэрэгцээд иргэд амны хаалт хэрэглэхээ больж, халдвар хамгаалалтын дэглэм баримтлах нь багассан учир дахин дэгдэлт үүсч байгааг эмч нар анхааруулсан. Иймд иргэд олон нийтийн газраас явахдаа амны хаалт заавал зүүх, гараа тогтмол ариутгахыг зөвлөж байна. Тэр дундаа бага насны хүүхдэдээ амны хаалт тогтмол зүүлгэхийг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн.. 2023-05-11 202.21.107.15

Анагаахын Вирус судлалаар эрдэмтэн хамгаалсан Д.Нямхүү даргыг ХӨСҮТ ийн захиралаас чөлөөлж МЭРГЭЖЛИЙН БУС хүнийг томилсон дарга нар хариуцлага хүлээх ёстой шүү……..Сольсон болон одоо байгаа дарга нар нь ТРАКТОРЫН жолооч ..ОНГОЦ жолоодсонтой адил явж байна шүү дээ… ЭМЯ …НЯ ..бо ..сайдтай гэсэн …хохиролыг нь тооцож гаргаач ядаж …..МЭРГЭЖЛИЙН халдвартын эмч ээр ДАРГА ТОМИЛООЧ ЭЭ…… Үгүй дээ… ХАЛДВАРТЫН СУВИЛАГЧ болтугай ЗАХИРАЛ НЬ бологоо АРД ..ИРЭД бидэнд хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-05-11 202.55.191.130

karintiilyaa kkk

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-05-11 202.21.107.15

Энэ өвчиныг МОНГОЛД Сарангэрэл гэж ФОТО зурагчин авгай … ФРАНЦЫН уран олох санаатай явсан эрийг дагуулаад Баянгол буудал… Нэг уурхай орчмоор хамт явж тэр эрд "АНХ ОТГОН" гэж Монгол нэр өгч МОНГОЛ д КОРОНО өвчин тараасан даа…..Эзэн нь тодорхой шүү дээ…. Гарсан хохиролыг Сарангэрэлтэй ХОЛБОЖ үзээд шалгуулбал ҮНЭНД нийцэнэ ээ….

Avatar

Zochin 2023-05-11 66.181.161.15

Maskaa zuugeechee zuugeechee

Avatar

Zochin 2023-05-11 66.181.161.96

Work gej helehs omno huviin surguld work etseg ehchud bn,bornrood changa yarij hun dooglood mask zuuchihsen surjin ineedtei yumaa gej yariad maskgui bga ehchud huhdech balalj bn,huhduud yamarch etseg ehtei baisn ayultai mask zuugerei gevel zuuh setgel bn,balai angalzsn ehchud huhdee balalj bga shtei,yah yumander bayan yadud ork gedchine bn,hun hundelj suragui,medehgui bj meddeg tsarailna,daichin gej galzuugaaanduursn yum nn

Avatar

Нэргүй 2023-05-11 64.119.25.240

нэг дор 2 өөр юм биччих юма.долоо хоногт 100 гаруй хүн өвчилж бна гнэ.тэгсэнээ 2-3 хүн өвчилж бна гэжээ.Алинд нь итгэх вэ

Avatar

Zovhin 2023-05-11 124.158.69.84

medee bichigch ni ooroo 2 ynziin yvdal suudaltai bhgui yu daa

Avatar

Нэргүй 2023-05-11 64.119.24.69

оркуудаас болж бгаа юм!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж