Монголын агаарын тээврийн салбарт МИАТ ТӨХК нь монополь эрхтэй ажилладаг ч тасалбарын үнэ хамгийн өндөр үнэтэйд тооцогддог. Салбар яам, иргэний нисэхийн удирдлагууд ч үүнд анхаарч шат дараатайгаар нислэгийн тийзийн үнийг бууруулах, хөнгөлөлт, урамшуулал зарлахад ач холбогдол өгнө гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ одоогоор бодитой хэрэгжихгүй байгааг иргэд шүүмжилж байна.
- Франкфурт-Улаанбаатар чиглэлд 440-770 евро буюу 1,7-3 сая төгрөг,
- Брисбан-Улаанбаатар чиглэлд 1225-2758 ам.доллар буюу 4,2-9,5 сая төгрөг,
- Гуанжоу-Улаанбаатар чиглэлд 2627-4794 юань буюу 1,3-2,4 сая төгрөг,
- Хонгконг-Улаанбаатар чиглэлд 2725-4285 хонгконг доллар буюу 1,2-1,9 сая төгрөг,
- Сөүл-Улаанбаатар чиглэлд 775-967 вон буюу 2-2,5 сая төгрөг,
- Истанбул-Улаанбаатарт чиглэлд 20,697-34,751 лира буюу 3,6-6,1 сая төгрөг,
- Осака-Улаанбаатар чиглэлд 145650-192750 иен буюу 3,7-4,9 сая төгрөг,
- Токио-Улаанбаатар чиглэлд 104150-110150 иен буюу 2,6-2,8 сая төгрөг,
- Бээжин-Улаанбаатар чиглэлд 5264-5964 юань буюу 2,6 сая төгрөгийн үнэтэй байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нислэгийн тийзийн үнийг хямдруулж, цаашид агаарын тээврийн либералчлалд анхаарахаа мэдэгдсэн. Иргэний нисэхийнхэн ч салбар яамныхнаас гадна тус зорилтыг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлж байв. Харамсалтай хагас жилийн хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл дорвитой өөрчлөлт ороогүй. Монголчуудын ихээр зорчдог төдийгүй Монгол Улс руу жуулчин олноор зорьж ирдэг улсаас ирэх нислэгийн зардлын үнэ буураагүй хэвээр.
Хэдийгээр МИАТ ТӨХК улирал тутамд хөнгөлөлт, урамшуулал зарлаж, гэр бүлээр зорчих тохиолдолд 16 хүртэлх насны хүүхдийг тийзийн төлбөрөөс чөлөөлсөн ч энэ нь төдийлөн оновчтой шийдэл биш болохыг иргэд илэрхийлж байгаа юм.
Үүнд салбарынхан анхаарч байгаа ч иргэдийн хүлээлт цаг дулаарах тусам нэмэгдэж байгааг анхаарах хэрэгтэй. Урин дулаан цагт амралт, чөлөөт цагаа гадаад, дотоодын шинэ содон газар үзэхийг зорьж байгаа хүн олон бий. Монголыг ч зорьж ирэхээр төлөвлөсөн хүмүүсийн тоо их. Гэтэл аялал жуулчлалыг хөгжүүлэх сууриас эхлээд хүмүүсээ түлхэнэ гэдэг утгагүй. Тиймээс салбарынхан нь энэ асуудлыг анхаарч байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, одоогоос хоёр хоногийн өмнө ИНЕГ-ын даргын зөвлөлийн шуурхай хуралдааны болжээ. Тус хурлаар ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа агаарын тээврийн компаниудын санхүүгийн чадамж, нөөцийн талаар судалгаа хийх, санхүүгийн аудитын зөвлөмжийг танилцуулах, хүний нөөцийн стратеги төлөвлөгөө болон байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулан батлуулах, улсын төсвийн хөрөнгөөр зарлагдаж байгаа тендерүүдийн явцын талаар танилцуулсан байна. Мөн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд жуулчдын нислэг хүлээн авах боломж нөхцөлийн талаар судалгаа гаргах, бүх ажилтнуудыг төрийн албаны ерөнхий мэдлэгийн шалгалтад хамруулах, орон нутгийн нисэх буудлуудад хийгдэх төсөл хөтөлбөрийн тендерийн явцыг хянах, эрчимжүүлэх, шатахуун тээвэрлэлтийн үнэ тарифыг шинэчлэх, нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны спорт цогцолборын үйлчилгээний үнэлгээг тогтоох зэрэг хэд хэдэн үүрэг даалгаврыг холбогдох газрын дарга нарт үүрэг болгожээ.
ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН НИСЛЭГИЙН ҮНИЙН САНАЛ, УЯН ХАТАН НӨХЦӨЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөөд буй. Тэгвэл сая жуулчин хүлээж авахад Монгол Улс бэлэн эсэх талаар аяллын тур компаниуд болон жуулчны бааз, холбоод, холбогдох яамныхан дараах мэдээллийг өгсөн юм. Салбарт нь ажиллаж байгаа нэгжүүдийн хэлж байгаагаар нислэгийн үнээс эхлээд олон асуудал тулгамддаг байна.
“Жуулчны баазуудын холбоо”-ны зүгээс сая жуулчин хүлээж авах тал дээр буудлуудын бэлэн байдал хангагдсан байж болно. Харин жуулчны баазуудын хувьд бүрэн хангагдсан гэж хэлэхэд хэцүү. Шийдвэрлэх шаардлагатай асуудал, орчин нөхцfлийг тав тухтай болгоход санхүүгийн хүндрэл бэрхшээл их бий.
Мэдээж жуулчны баазууд тав тухтай орчинд олон жуулчин хүлээж авах эрмэлзэлтэй байдаг. Тиймээс энэ тал дээр зээл шийдвэрлэх зэрэг зохицуулалт хийж өгөх, дэмжлэг үзүүлэх талаар БОАЖЯ мэдэгдсэн. Мөн жуулчид ирэхэд нислэгийн тийз дээр үнийн уян хатан нөхцөлтэй болох хэрэгтэй.
Одоо байгаа хүчин чадлаар ажиллана гэвэл сая жуулчдыг хүлээж авахад хүндрэлтэй. Дээд тал нь 300-400 мянган жуулчин хүлээж авч чадна. Манай холбооны хувьд орон нутгийн бүх жуулчны баазтай хамтарч ажилладаг. 2020 оны статистик мэдээллээр орон нутагт 438, Улаанбаатарт 100 гаруй нийт 540 орчим жуулчны бааз байгаа. Энэ бол албан бус статистик. Тиймээс бид энэ жилээс эхэлж нийт жуулчны баазуудын тоон мэдээллийг нарийвчилж гаргах, яг хэчнээн хувь нь жуулчдад үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгийг тодорхойлох судалгааны ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Жуулчдыг татахад орчин нөхцөлөөс гадна тухайн улсад ирэхэд зорчиж буй процесс гээд бүхий л хүчин зүйлс нөлөөлдөг гэсэн юм.
ОНГОЦНЫ ШАТАХУУНЫГ ХЯМДРУУЛБАЛ ТИЙЗИЙН ҮНЭ БУУРНА
Дэлхийн бусад улс оронд дотоодын нислэг харьцангуй хямд байдаг. Тухайлбал, олон улсад дотоодын нислэгийн дундаж үнэ цаг нь 30-35 ам.доллар бол Монголд 90-100 ам.доллар. Гадаадын нислэг мөн л Монголоос 2-3 дахин хямд төлбөртэй. Тиймээс бидэнд тийзийн үнээ тодорхой хэмжээнд бууруулах шаардлага үүсч байна. Ганцхан цагийн төлбөрөөс харахад зөрүү их байгаа нь ажиглагддаг. Тэгвэл бид ямар зохицуулалт хийх нь зүйтэй вэ?
Монголд үзүүштэй, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг их бий. Гэм нь аялал жуулчлалын компаниуд гадаад, дотоодын аялагчдад зориулж хөтөлбөр гаргадаг ч агаарын тээврийн авиа компаниуд няцаадаг. Тухайлбал, хэт өндөр үнэтэй нислэгээр сүрдүүлдэг гэхэд хилсдэхгүй.
Хэрэв нислэгийн үнийг хямдруулж, аялагчдын тоог нэмэх боломжийг эрэлхийлж байгаа бол онгоцны шатахууны үнийг хямдруулах хэрэгтэй. Учир нь олон улсад тонн тутамдаа 500-700 ам.доллар байдаг шатахуун Монголд 1200 ам.доллар байгаа нь нислэгийн тарифт шууд нөлөөлдөг аж. Тарифын 40 хувь нь шатахууны үнээс хамааралтай болохыг агаарын тээвэрлэгч компаниуд тайлбарласан. Иймд шаардлагатай бодлого, зохицуулалтаар агаарын тээврийн авиа компаниудад дэмжлэг үзүүлэхгүй бол сая жуулчны бараа үл харагдах нь. Гадаадынхан бүү хэл дотоодынхон ч өндөр төлбөртэй нислэгээс татгалзаж, шаардлага тавьж эхлээд байна.
Зочин 2023-05-11 59.153.112.37
МИАТ .Р ҮЙЛЧЛҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ
Зочин 2023-05-11 203.91.115.53
билетийг бөөнөөр нь авчихаад дамлаад байгаа билет бичдэг компаниудаа зохицуулаачээ
АН гишүүн 2023-05-11 202.126.90.147
МИАТ олон дарга нараа цөөхүүл зардал буурна.
Зочин 2023-05-11 202.126.90.46
пээ бурханминь тэнгэрийн үнэтэй юмаа балиар
Зочин 2023-05-11 122.201.24.90
2, 3 онгоцтой мөртлөө. 800 хоолны сав тэжээнэ. Дээр нь шахаа, онгоцны шатахуун гээд бөөн хулгай нүүрлэсэн газар. Алдагдлаа монопол эрхээрээ хааж байгаа газар
Зочин 2023-05-11 66.181.160.57
заавал үнэтэй шатахуун хэрэглэх ямар хэрэгтэй юм бэ өөрсдөө эрэлхийлж зөв гаргалгаа олох хэрэгтэй ш дээ худлаа мөнгө олж байвал гэсэн шиг ийм өндөр үнэтэй байх юм бол ард тогэд үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй
Санал 2023-05-11 172.91.183.102
Миат шатахуунаа өөрөө импортлож, эсвэл өөр компаниас авч болохгүй юу. Яахаараа СодМонголоос заавал авах ёстой юм бэ
Зочин 2023-05-11 202.55.183.108
Оросуудын савраас гарчих. тэгээд шатахуунаа хятадаас авдаг болчих. үнэтэй гээд байгаа билет чинь нилээн бууна.
И 2023-05-11 202.126.90.89
Буянт-Ухаа дахь хүрэн байшинд багтаж ядсан мэргэжлийн бус, шахааны ажиллагсад, шатахуун шахдаг нэг компанитай байхад монголын агаарын тээврийн үнэ яаж буурах вэ. Хэдэн жил л ярилаа. Засаг төрийнхөний л бантангаа халбагдаж байгаа царай нь энэ…
Зочин 2023-05-11 103.9.89.194
Миатыг больё оо Өөр хямд нисдэг компаниудыг нисгэмээр байна аа. Ганц талдаа 3 саяаар яаж нисэх юм бэ. Үнэн даварцан хулгайчууд аа.
Баатар 2023-05-11 202.55.191.130
Зорчигчид өөрсдөө аялалаа эрт төлөвлөөд нислэгийн тийзээ авбал хамгийн хямд нь МИАТ байдаг.
Харин манай Монголчууд 5 сард аяллын ид оргил эрэлттэй цаг үеийн тийз авах гэхээр үнэтэй байна гэж гомдоллох юм.
Дэлхийн хаана ч байсан ид оргил ачааллын үед нислэгийн тийз үнэтэй байх нь тодорхой шүү дээ.
Жишээ нь зул сарын баяраар эсвэл халууны амралтаар дийлэнх нислэгүүд бүгд л үнэтэй, суудал ч олдоггүй. Дэлхийн аль ч агаарын тээврийн тарифийн бодлого ижил. Эрт авбал цөөн хямд суудлаа авна.
Зочин 2023-05-11 64.119.24.69
хамгийн чхуал нь нислэгийн болон техникийн аюулгүй байдал ш дээ! маш сайн хангах ёстой
ЗОЧИН 2023-05-11 103.14.39.2
МИАТ түлшний үнэ буувал тийзний үнэ буурна гэж тархи угаахаа болих хэрэгтэй. 3 онгоцтой юм байж 1200 шахааны ажилтантай, ямар ч хэрэгцээгүй олон төлөөлөгчийн газартай. Зардалаа хэмнэ. Бас олон улсын дамжин нисдэг HUB буудлууд руу нислэгийн чиглэлээ тогтоо. Ямарч хэрэгцээгүй Берлин нисэх хэрэггүй. Онгоц чинь хоосон нисэж байна. Улсын мөнгө уйлдаггүй гэгч болж байна. Элчингийн хэдэн нөхдүүд хувийн хэдэн бараагаа үнэгүй зөөдөг чиглэл болсон байна.
зочин 2023-05-11 192.82.83.15
МИАТ Берлин нисэхээ болиод 1 жил болжийшд хахаха
Баатар 2023-05-11 202.55.191.130
Амны зоргоор бурахаа болимоор юм. Монгол- Европын Холбооны түншлэлийн хүрээнд стартегийн ач холбогдолын дагуу хүний урсгал бага ч нисдэг.
Зочин 2023-05-11 202.126.92.178
Аялал жуулчлал хөгжил биш. Яахав жаахан мөнгө олж болох л юм. Гэхдээ л тусгаар улс шиг хөгжье гэвэл эрчим хүч дэд бүтэц аж үйлдвэрээ хөгжүүл.
зочин 2023-05-11 43.228.128.90
Анандбузар гэж улаан луйварчин маш өндөр үнэтэй шатахууг нийлүүлж байхад үнэ хямдрана гэж лөөлөө
Зочин 2023-05-11 103.212.118.154
Яагаад ийм өндөр үнэтэй шатахуун аваад бгаагаа тайлбарла. Хэнд үйлчлээд бгаа юм?
Зочин 2023-05-11 64.119.25.50
yagaad shatahuunii une undur baigaad baina? gadaadad shatahuunii une hyamd baidag yumuu
Зочин 2023-05-11 66.181.180.189
Монголд үзэх харах юм байхгүй. Үүргэвчтэй тэнүүлчин гуйлгачид л ирнэ. Нислэг болон кэмпүүдийн тэнгэрийн үнэ жуулчдыг шокдуулж байгаа.
ЗОЧИН 2023-05-11 66.181.190.163
ҮҮРГЭВЧТЭЙ ГУЙЛГАЧИД ГЭДЭГ ЧИНЬ АРАЙ Л ҮГ БАЙНА. МӨНГӨТЭЙ ХҮНИЙ БӨГСИЙГ ДОЛООДОГ ЗАНГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ.
зочин 2023-05-11 66.181.176.149
Гадаадаас импортоор авч байгаа онгоуны шатахууныг бүх татвараас нь чөлөөлөөд өртөг үнээр нь авиа компаниудад өгвөл үнэ нь ихээхэн буурах юм биш үү.