Д.Сумъяабазар  “Нүүрсний мангас” гэдэгт няцаалт хийв

Д.Сумъяабазар  “Нүүрсний мангас” гэдэгт няцаалт хийв

Д.Сумъяабазар  “Нүүрсний мангас” гэдэгт няцаалт хийв

УИХ-ын гишүүн Н.Ганибал Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг “Нүүрсний хулгайч биш нүүрсний мангас. УИХ  энэ нүүрсний ордын асуудлыг хэлэлцэх ёстой юм. Үндсэн хуульд газрын баялаг бол ард түмний өмч гэж заасан. Та бүхэн санаж байвал Оюутолгой, Тавантолгойн ордын асуудлууд УИХ-аар хэлэлцэгдсэн байтал Засгийн газар нийслэлд энэ ордыг шууд өгчихсөн. Төрийн байгууллага нь бизнес хийнэ гээд яриад явж байна. Д.Сумъяабазар “Энэ бол хүрэн нүүрсний жижиг орд” гэж байна лээ. Жижиг орд биш ээ. 4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Энэ ордоос гарах нэг тонн нүүрс 100 ам.долларын үнэтэй байна. Тэгэхээр 400 тэрбум ам.долларын үнэ бүхий нүүрс тэнд байна. Дээрээс нь жирийн хүрэн нүүрс биш чулуун нүүрс. Илчлэгийн хувьд 4000 дээш 6500 хүртэлх илчлэгтэй нүүрс байхгүй юу. Энэ орд хилээс 115 км зайтай. Төмөр замаас 80 км зайтай. Дэд бүтцийн хувьд давуу талтай. Гэтэл 400 тэрбум ам.долларын үнэтэй ийм ордыг тус бүр нь 1 тэрбум ам.долларын өртөгтэй хоёр төслөөр солих гээд байна. Монголын ард түмэн хохирох гээд байна. Энэ асуудлыг таслан зогсоох ёстой” гэж байр сууриа илэрхийлээд буй юм.

Харин Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн Н.Ганибалыг гүтгэлэг тараасан гэж үзэн, хууль хяналтын байгууллагад хандахаа нүүр номын хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна. Тэрбээр “УИХ-ын гишүүн Н.Ганибал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намайг удаа дараа гүтгэн дайрч, гүжирдэн доромжилж байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд хувь улстөрчийнх нь хувьд улс төр гэж үзэн, хүлээцтэй хандаж ирсэн. Гэсэн ч УИХ-ын гишүүн Н.Ганибал гүжирдлэг, гүтгэлгээ улам бүр лавшруулж, хотын иргэдийг төөрөгдүүлэхүйцээр удаа дараа хэвлэн нийтлүүлж байна. Миний бие хувьдаа өнгөрсөн хугацаанд нүүрсний орд хувьдаа авах бус харин ч Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа "Нүүрсний хулгай"-тай тэмцэж, хулгай хийх тогтолцоог үгүй хийхийн төлөө олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах нээлттэй санаачилга дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тууштай ажиллаж ирсэн. Тэрхүү санал санаачилгын нотолгоо болсон тэмцэж, хэлж, сануулж байсан бүхэн архивт, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд бий. Гэтэл намайг нүүрсний хулгайч мэтээр удаа дараа мэдээлэл хийж байгаа учир хуулийн байгууллагад албан ёсоор хандахаа илэрхийлье. Мөн нийслэлийн тулгамдсан, олон жилийн ужгирсан асуудлыг шийдэхийн тулд Улаанбаатар хот санхүүгийн чадамжтай болох ёстой. Үгүй бол нийслэлийн тулгамдсан асуудал улам ужгирсаар байх болно. Үүний тулд хот эдийн засгийн хувьд бие даан ажиллахуйц санхүүгийн чадавхтай болох зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд Эрдэнэс Баянбогдын тухайд тухайд өдгөө “Эрдэнэс Монгол” ХК 34 хувийг нь, хот 66 хувийг нь эзэмшиж байгаа нүүрсний илэрцтэй талбай. Энэ талбайд хайгуулын ажлыг эрчимжүүлж, олборлолт эхлүүлж гэмээнэ Улаанбаатар хот хувь эзэмших, тэндээс олсон орлогоороо түгжрэл, дэд бүтэц, тохижилт зэрэг ужгирсан асуудлуудаа шийдэхэд дэм болох учиртай. Үүнийг дан ганц хотын удирдлага, баг хамт олон шийдээгүй. Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг хүлээж буй санаачилга. Хайгуулын ажлыг эрчимжүүлж, олборлолтод шилжүүлснээр үр шим, ашиг тусыг нь нийслэлийн 1,6 сая иргэн хүртэх учиртай. Мөн дараа, дараагийн хотын дарга нар ажлаа санхүүгийн саадгүй хийх суурь болоосой хэмээн хүссэндээ энэхүү санаачилгыг гаргасан.

Дахин хэлэхэд энэ талбай нь өнөөдрийн байдлаар нөөц нь эцэслэн тогтоогдоогүй, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ороогүй, геологийн улсын фондод бүртгэгдээгүй бөгөөд санаачилгын түвшинд яригдаж байгаа асуудлыг стратегийн орд хэмээн эндүүрч, хувьдаа авсан мэтээр худал мэдээлэл тарааж, гүтгэх нь хууль тогтоогч УИХ-ын гишүүний хувьд яавч хүлээн зөвшөөрч болох үйлдэл биш юм. Иймд хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандахаа илэрхийлье. Мөн УИХ-аас баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хөгжил дэвшилд хүрэх санал санаачилгаа ажил хэрэг болгож, үр дүнд хүргэх бүрэн эрхтэй ч, үүрэгтэй ч гэдгийг сануулъя” гэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-10 192.82.75.77

Хулхисүх та хоёрын нүүрсний хулгай ил болноо цаг нь ирнэ

Avatar

Нэргүй 2023-05-10 175.176.70.20

сумяа гэж яасан ч арчаагүй эр юм дээ зүгээр л болиод өгч болдоггүй юм уу.. хийх юм мундсан биш..

Avatar

Нэргүй 2023-05-10 202.21.108.2

Долгорсүрэнгийн хүүхдүүд яаж ч мэднэ дээ үе удмаараа хүн муутай шуналын дэвнүүд өлөн нь арилахгүй юм даа

Avatar

зочин 2023-05-10 66.181.179.160

сум дарга яавч зүгээр биш уул уурхайн сайд байхдаа зөндөө авилга авсан шалгая шалга ер нь энэ оюука юмыг эхлээд хаяаад байхын яагаад акулуудаа тойроод бнаа

Avatar

Нэргүй 2023-05-10 124.158.109.175

МАН Хотын даргын занганд орчихсон бололтой. Су-аас салахгүй бол… Ингээд сонгуульд унана даа, унана…

Avatar

Нэргүй 2023-05-10 103.57.94.13

ЭНЭ ХУЛГАЙЧ. ЯАЖ ЦАВЧИХАА БОДООД Л ЗАВГУЙ

Avatar

Нэргүй 2023-05-10 103.57.94.13

ТЭНЭГ. БЕХ. ЗАЙЛ. ТЭР ЦИРК ЕГ. УСАН ТЭНЭГ.

Avatar

Нэргүй 2023-05-10 192.82.69.171

Энэ тэнэг бөх ажлаа хийж байгаа юм уу

Avatar

Нэргүй 2023-05-10 59.153.115.65

Циркээ мангар хараас салгаж аваад олон нийтийн радио телевиз шиг олон нийтийн цирк болгомоор юм Менежментийн хувьчлал гэдэг чинь хэн их авилга өгсөн нь үнэгүй авдаг хувьчлал биз дэ

Avatar

Монгол хүн бүр 2023-05-10 64.119.19.197

Монголын маань цирк хаачиваа. Бүх монголчууд Циркээ Цирк хэвээр нь байлгая гэж орилоод л байх юм. Тоож байгаа төр засаг гэж байна уу. Та нараас үмх мах гуйгаагүй, Циркийнхээ байшинг зориулалтаар нь ажиллуулаач гэж байна шүү дээ. Цирк гэдэг байгууллага Монголд хэроэггүй гэж байгаа юм бол яагаад Бөхийн өргөө, Подвальд цирк тоглуулаад хүүхдүүдийг айлгаад байгаа төр засаг вэ. Циркийн төлөө бол бүгд жагсаж чадна шүү. Харж л байгаарай.

Avatar

Нэргүй 2023-05-10 124.158.67.104

ИХ тэнэг хүмүүс л цлсынхаа ганц циркийг булааж авна. Хүүхдүүд цирк үзэх дуртай байлаашдээ, тэр үед. УБ бизнес хийвэл Эрдэнэт ГОК -оо, Дархан шарын голын уурхайгаа……. бүх аймаг аараа бизнемдэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.178.61

Сумка сумтай гар шүү тэнэг бөхөөр замаа заалгадаг Улаанбаатарчууд яанаа

Avatar

Маргарит Тетчерт итгэх үү, Сумьяабазарт итгэх үү ?! 2023-05-10 59.153.112.133

Английн ЕС асан, төмөр хатагтай Маргарит Тетчер " "Төрийн өмч бол төрийн албан хаагчдын өмч болчихдог" гэж дахин дахин, ойр ойрхон хэлээд байдаг.
Манай хотын дарга, аварга цолтой бөх Сумьяабазар төр сайн менежер гэдгийг харуулна, хот уул уурхай эрхэлнэ нтр гэж дахин дахин яриад зүтгээд байх юм.
Энэ ХОЁР ТОМ улс төрчийн АЛИНД НЬ ИТГЭДЭГ ЮМ БИЛЭЭ ДЭЭ ?! Хо хо хо ….

Avatar

Зочин 2023-05-10 66.181.161.181

Огтоно бол авилгачин бас нүүрсчин.

Avatar

и 2023-05-10 103.26.193.69

циркээ хотдоо авчирвал хэлсэнийг чинь үнэмшие.

Avatar

Зочин 2023-05-10 66.181.189.99

Хэнд ч ойлгомжтой асуудал, хэзээ гэмт хэрэгтэн хэргээ хүлээж байлаа даа, ялангуяа Монголын улстөрчид нэртэй луйварчид бол бүүр худ2.

Avatar

Нэргүй 2023-05-10 64.119.25.36

Энэ нэг балиар юмыг болиулаачээ. Зөвхөн цирк гэхэд л арай ч дээ. Угаасаа хууль бусаар буюу хэт бага үнээх хувтчилсан байлээшдээ. Хурааж аваад циркээ сэргээгээчээ. Эдний гэр бүлд Монгол улс ямар өртэй юм бээ

Avatar

Нэргүй 2023-05-10 59.153.112.133

Өвөрхангайнхныг өмд гутал тэсгээдэггүй гэдэгсэн, сүүлийн үед малгайруу ороод, малгай шүүрэхийн зэрэгцээ малгай хэлбэртэй циркийг шүүрээд зугатаачихсан !!!
Сугардгүй Сугар ТӨХ-ны дарга байхдаа Дооёо зааны залуучуудтай нийлээд шүүрчихсэн, ТӨХ -ны Тамгын дарга нь ч бас Өвөрхангайн хүн байсан доо, хөөрхий !!!

Avatar

Нэргүй 2023-05-10 103.212.118.22

хулгайч

Avatar

Зочин 2023-05-10 202.126.88.155

Хот бизнес хийж уурхай ажиллуулна гэж юу байх вэ дээ, хотын даргын давхар санаа л явж байгаа биз, эднийхэн угаасаа хуншгүй улс даа, шунал ч гэж найгүй

Avatar

Нэргүй 2023-05-10 217.146.87.61

Сумкаг Уул уурхайн сайд хийж байхад бүх нүүрсний ажиллагаа эхэлсэн байдаг. Нөхөр энэ бүхнийг мэдээгүй, оролцоогүй өнгөрөөсөн байдаг. Хааяа хааяа няцаасан байдаг. Хулгай хийчихээд би хулгайлсан гээд байж байдаг хулгай байдаггүй л байх. Няцаахгүй өөр яах ч билээ. Тэхдээ л хулгайч.

Avatar

Нэргүй 2023-05-10 202.21.108.34

Хороор сайжруулсан түлшээ одоо янзлаад аваачээ. Ирэх өвлөөс өмнө амжуулаад аваачээ ажилгүй дүнкүү Долгорсүрэнгийн дебиль хүү минээ.

Avatar

иргэн.. 2023-05-10 202.21.107.13

Ер нь Сумъяабузар муу ажиллаж ..ЮМ ИДЭХ ..АВАХ л бодолтой гэж иргэд ярих юм ҮНЭН бололтой…..ЦИРКийн БАРИЛГА…….ЭНЭ НҮҮРСНИЙ АСУУДАЛ…….ӨӨР шударга хүн тавьж болдоггүй юм уу……ХОТЫН ДАРГА АА ШУДАРГА ҮНЭНЧ ДАРГАТАЙ болгоё оо Улаанбаатарчууд аа…. ЭНЭ сумъяа базар гэдгээс салж болдоггүй юм уу……

Avatar

Dorj 2023-05-10 59.153.113.66

Ho hi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж