"Допингийн төв ил тод биш учир иргэд, бөхчүүдэд хардлага төрж байна"

"Допингийн төв ил тод биш учир иргэд, бөхчүүдэд хардлага төрж байна"

"Допингийн төв ил тод биш учир иргэд, бөхчүүдэд хардлага төрж байна"

Монгол Улсын начин Б.Ганхуягтай ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн сард Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хандан өнгөрсөн жилүүдэд өгч байсан өөрийн шинжилгээнүүдийн хариугаа авах хүссэн юм. Харамсалтай нь, өдийг нь хүртэл шинжилгээний хариуг нь өгөөгүй аж.


-Та үндэсний допингийн эсрэг байгууллагад хэзээ хандсан бэ. Ямар хариу өгсөн бэ?

-Би дөрөвдүгээр сарын 17-нд өөрийн гурван шинжилгээний хариугаа авъя, танилцъя гэж хүсэлт тавиад одоо болтол аваагүй байна. Сая уулзахад бөхийн холбоо руу чинь явуулна гэж байна. Бөхийн холбоо хүсэлт гаргаад хоёр долоо хонож байна. Тийшээ явуулна тэндээсээ ав л гэсэн харилцаатай байна.

-Бөхийн холбооны Ц.Магалжав тэргүүн танд юу гэж хэлсэн бэ?

-Тэргүүн допингийн эсрэг байр суурьтай байгаа гэдгээ хэлж, хүсэлтийг чинь дэмжиж байна гэсэн. Тэгээд 2002 оноос хойшхи шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хариуг холбоондоо авъя гэсэн хүсэлтийг уламжилсан. Тэргүүн нааштай хүлээн аван хүсэлтээ явуулсан. Харамсалтай нь, явуулаагүй л байна. Явуулна л гэж байна. Надад “Явуулна, өгнө, танилцуулна” гээд нэг сар болчихлоо. Одоо бөхийн холбоондоо хэзээ өгөх юм бол доо. Мэдэхгүй л байна.

-Та хэд, хэдэн онуудад шинжилгээнд хамрагдсан бэ?

-Би 2016 онд улсын начин цол хүртээд анх удаа хамрагдсан. Дараа нь 2017 онд заал танхимын барилдааны үеэр явцын шинжилгээнд хамрагдсан. Сүүлд 2022 онд наадмаар дөрөв даваад шинжилгээ өгсөн. Энэ л гурван шинжилгээний хариугаа авмаар байна. Яагаад өөрийнхөө шинжилгээний хариутай танилцаж болдоггүй юм бэ? Би өөр хүний хариуг авъя гэж яваагүй. Өөрийнхөө өгсөн шинжилгээний хариуг хараад танилцмаар байна. Гэтэл “Өгөхгүй. Бөхийн холбоонд чинь өгнө” гээд байдаг. Би бөхийн холбооны ямар нэгэн албан тушаалд харьяалагддаггүй. Би “Хилчин” спорт хорооны үндэсний бөхийн тамирчин. Бөхийн холбоо тусдаа бөхчүүдийнхээ шинжилгээний хариуг авна биз. Иргэн Б.Ганхуяг шинжилгээний хариугаа авъя гэхээр “Та улсын цолтой юм чинь тэнд харьяалагдах ёстой. Тэгэхээр тийшээ явуулна” гээд байх юм.

-Мөн дэд сайдтай уулзсан. Сайдын зүгээс танд юу гэж хэлсэн бэ?

Дэд сайд олон талын мэдээлэл цуглуулж, энэ асуудал дээр ажлын хэсэг гаргаад явж байгаа юм байна лээ. Мэдээлэл цуглуулах үүднээс надтай уулзсан. Ерөнхийдөө өөрийнхөө хариуг өөрөө авахгүй байна гэдэг л утгагүй зүйл. Бараг л хүн төрөлхтний түүхэнд байхгүй юмыг энэ хүмүүс хийж байна. Допингийг нуун дарагдуулдаг гэсэн хардлагыг улам л төрүүлж байна.

-Жил бүрийн наадмаар л допингийн эсрэг байгууллага асуудал дагуулдаг. Шинжилгээ авах үйл явц нь асуудалтай, хариу нь цувж ирдэг гээд л яривал их юм бий. Ер нь та энэ байгууллагын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ? Наадмын өмнөхөн бөхийн галуудаар явж ер нь хориотой эмийн талаар сурталчилгаа хийдэг үү?

-Тийм юм байхгүй ш дээ. Бүх юм ил тод биш учир л ард түмэн болон бөхчүүдэд хардлага төрүүлж байгаа. Допингийн шинжилгээний хариу яг хэзээ ирдэг юм бэ? Хариу нь цувж ирдэг юм уу, нэг дор ирдэг юм уу? Гэтэл нэг хэсэг нь ирсэн удахгүй дараагийн хэд нь ирнэ ч гэж байх шиг. Энэ бүхэн чинь хардлага үүсгэж байна. Үндэсний бөх, үндэсний спортоо хадгалж, цэвэр өрсөлдөөнийг үзүүлье гэвэл үүнийг улс төр, төр засгийн хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Өнгөрсөн наадмаар 64 хүнээс шинжилгээ авахад нэгээс нь илэрлээ гэсэн. Үүнд бөхчүүд, бөхийн хүрээнийхэн, ард түмэн итгэж байгаа юу? Тиймээс дахиад шинжилгээ авсан ч болно ш дээ. Нөгөө 64 бөх байж л байна. Өмнөх хариу нь зөв байна уу гээд сайхан хяналттай л байх хэрэгтэй. Спортоо одоо цэвэрлэж, цэгцлэхгүй бол нүдэн дээр мөхөж байна. Өнөөдөр улсын наадамд түрүүллээ гээд баярлаад байж байтал допинг илэрлээ гэхэд  тэр их хүмүүсийн баяр бахдал хаачих вэ? Энэ спортыг хүн үзэхгүй бол яах вэ? Залуучууд, хойч үеийнхнээ үндэсний бөхөөр барилд гэж хэлэх зориг хүрэхгүй байна. Үнэнийг л хэлье. 2002 оноос хойш өдийг хүртэл 40 гаруй бөхөөс допинг илэрлээ. Лаборатори баталчихсан. Ийм л аймар хэрэглээтэй болчихсон байна. Үүнийг л өөрчилж, засахгүй, болж байгаа мэт чимээгүй яваад байвал сүйрэл рүү л дөхнө. Үндэсний бахархалгүй болсон ард түмэн яах юм бэ? Улс орон, тусгаар тогтнолын дархлаа нь эрийн гурван наадам л болж байна. Өв соёл шүү дээ. Энэ уствал юу болох вэ? Тиймээс удирдах албан тушаалтнууд анхааралдаа авч, энэ идээ бээрийг зад татаж, бүх юмыг нь ил тод зарлан хүлээх хариуцлагыг нь шударга болгомоор байна. Ямар нь хоёр жилээр эрхээ хасуулж, ямар нь хасуулдаггүй юм бэ? Ямар нь цолоо хураалгаж, ямар нь хураалгадаггүй юм бэ? Ингээд яриад байвал зөндөө юм бий. Энэ шударга бус байдал л бөхөд дургүй болгож байна.

-Танд өөр нэмж хэлэх зүйл бий юу?

-Цахим үндэстэн болно, бүх зүйлээ ил тод болгоно гээд яриад байна. Өнөөдөр “devjee.mn” рүү ороход тухайн бөхийн амжилт, өндөр, жин, нас нь бэлэн байдаг. Түүн шиг допингийн шинжилгээ нь яагаад ил тод байж болдоггүй юм бэ? Жишээлбэл, Б.Ганхуяг начин гурван удаа шинжилгээнд хамрагдаад хариу нь ийм байна гэвэл болж байна. Үүн рүү явахгүй бол орчин цагтайгаа хөл нийлүүлж чадахгүй байна. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд шүгэл үлээлээ. Залуу хойч үеийнхэн минь үүнийг эсрэг нэгдэж, удирдах албан тушаалтнууд нь шалгалт байвал оруулаасай.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-10 202.131.225.53

хэрэглээгүй л юм бол юундаа ингэтлээ хичээнэ вэ,

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.161.47

Юуг нь нуухав дээ. Манай бөхчүүд ориг Монголчууд гэсэн үг. Тэд хууль ёс журам дүрмийг үл тоодог. "Яа писда, гарцан байна шүү. Нөгөө шээснээс чинь юм илэрчиж. Одоо яахуу? Аргалах арга юу билээ. Хэн рүү ярих уу. Тэргүүнтэй шууд уулзаал юмаа атгуулаад үздэг хэрэг" гэх мэтээр л асуудалд хандана. Бодит байдлыг л аргалах, даван туулах арга зам хайхаас хуулийн өмнө буруутан болох, бусдаасаа сондгойрч үзэгдэхийг үл тэвчинэ. Энэ нь нийт Монголчуудын сэтгэлгээний түвшинтэй холбоотой. Бид ийм л хоцрогдсон.

Avatar

Зочин 2023-05-10 202.126.88.214

Хуулиа хэрэгжүүлэх чадваргүй төр засагтай улс ийм хүмүүжил сэтгэхүйтэй болж сүйрдэг ёстой.

Avatar

Нэргүй 2023-05-10 203.91.116.154

Их зөв асуудлыг хөндөжээ. Асуудалтай нөхдийг нь зарлаад сэвээд байдаг зүгээр бол тэгээд л таг дуугүй кк. Эмнэлэгт шинжилгээ өгсөн ч баримтаа авдаг биз дээ арай юмаа

Avatar

Зочин 2023-05-10 212.140.142.118

за цолоо ахиулж чадахгүй найрааны начин бж ийм юмаар бүү хөөцөлд чамайг хэн хатгаад бна үеиинх шигээ заал нб барилдаанд ядаж шөвгөр

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.178.61

Нуудаг хаадаг зан чинь коммунистуудын хийдэг арга барил шдэээ бусад руу буруугаа чихдэг нь МАНгаруудын зан бүр сайд дарга ерөнхийлөгч ерөнхий сайд нь хотын дарга нь бусдаас бурууг хайна

Avatar

Сок2 2023-05-10 66.181.177.79

хэнд хэрэгтэй гэж хэл ам хийнэ вэ? пиндийтэл тэр допингоо хэрэглэж л байг л дэ. Угаасаа бөхчүүд улсад 1 төгрөгний ашиг өгдөггүй, тэрбумаар нь харин хохироож байдаг шүү, тиймээс зөнд нь орхи

Avatar

Зочин 2023-05-10 66.181.161.232

МҮБХ, Допингийн төв хоёрыг хамарсан том мафи байх шиг байгаа юм аа, цэгцэртлээ их юм болно оо

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-05-10 202.21.107.13

Энэ төвийг татан буулгаад ТӨСӨВ хэмнэх хэрэгтэй…… ДОПИНГ ..ХАР тамхи……Сэтгц нөлөөтэй эмийн бодис…УРГАМАЛ ын шинжилгээг Эрүүл мэндийн яам ны харъяа лабораторид шинжлэх нь Тун зөв …Биеийн тамирынхан …үргэлж өөрсдөө …орооцолддог зүйл ээ… ЗӨВ шинжлэнэ гэж байдаг юм уу…..ХУЛГАЙЧ хүн би хулгайлаагүй ээ гэж өчдөг ш дээ… ТҮҮНТЭЙ НЭГ адил Орон тоог нь хасч …Харин ДАСГАЛЖУУЛАГЧ….МАССАЖИСТыг цалинжуулбал тун зөв дөө…

Avatar

Зочин 2023-05-10 202.126.88.155

Үндэсний бөх мэтэд допингийн шинжилгээний хэрэг юу байна, ямар сүртэй дэлхийн спорт ч биш, хэрэглэх нь хэрэглээд, хэтрүүлсэн эрүүл мэндээрээ хохироод л явж байна биз, угаасаа нийгэмд нэмэргүй улс ш дээ

Avatar

Татан буулгая 2023-05-10 85.99.110.95

Энэ төвийг татан буулгаж, ЗГ шинэ тогтоолын дагуу төвийг байгуулах ёстой

Avatar

Нэргүй 2023-05-10 64.119.22.169

үндэсний бах спорт мөн л юм бол допингийн шинжилгээ заавал өгөх ёстойшдээ юунаас айгаад байган хэдэн мансуурсан юмнуудыг ноцолдуулж түүнийгээ харж маасайтал гээгүйл юм бол эрүүл бөх барилдуулж түүнийгээ харж баясаж суумаар л бна шүү энэ мэт архаг мансуурагчидыг шахан зайлуулах ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж