Түмэнд ашиггүй, төрийнхөнд унацтай төрийн өмчийг чөтгөр аваг…

Хуучирсан мэдээ: 2023.05.11-нд нийтлэгдсэн

Түмэнд ашиггүй, төрийнхөнд унацтай төрийн өмчийг чөтгөр аваг…

Түмэнд ашиггүй, төрийнхөнд унацтай төрийн өмчийг чөтгөр аваг…

БАЯЖИХЫГ ХҮСЭГЧИД СУРГАЛТ БОЛОХ ЗААВАЛ ҮЗҮҮШТЭЙ ШУУД ДАМЖУУЛАЛТ 

Хөгжлийн банкны зээлийн "Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилсээр л байна. Энэ хулгайн гэм буруутныг шүүх хурлаас өмнө эрх баригчид МҮОНТ-ээр шууд дамжуулах төсвийг нь гаргаж байгаад сонсгол хийсэн төдийгүй "барьж ид" гэж хэсэг бусаг этгээдийг харлуулаад хаясан. Харин шүүх хурлыг харж суухад сүржин мэдэгдэл, тооцоо судалгаагүй цээжний пангаар сүржин үгтэй, даржин мэдэгдлүүд байсан нь шүүх хурлын өрнөлөөс улам бүр тодорхой болох аж. Ард түмний боломжийг хулгайлсан адгийн шаарууд мэтээр бүгдийг нь цохож, үзэн ядуулаад араас нь сонгол хийж, дараагаар нь нийслэлийн намын байрныхаа урлагийн зааланд шүүх хурлыг хийн, "жүжиг" тавиад хуйхлаад өгнө гэсэн нь санаснаар болохгүй нь бололтой. Хөгжлийн банкны Эрсдэл хариуцсан  дэд захирлын үүрэг гүйцэтгэгч З.БАТЫРБЕК оноо авах зорилгоор хэтэрхий уянгын халилт автаж "Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид бусдын боломж, хүсэл мөрөөдлийг хулгайлсан" гэж хэлээд зээл авсан 78 хуулийн компани бусад 99 хувийн боломжийг хулгайлсан гэсэн нь өмгөөлөгч нарт ороогдож, ямар тооцоо, судалгаагаар тэрхүү 99 хувийн боломжийг хулгайлсныг тогтоосон талаар асуугдаж, барьц алдахдаа "Өөрөөр юу гэж хэлэх юм" хэмээн сөргөлдөгчөөсөө хариулт нэхэж улаан нүүрээ улалзуулж сууна.

Интернэтэд холбогдсон хэн боловч Монголд төрийн оролцоотойгоор хэрхэн баяжиж, яаж татвар төлөгчдийн мөнгөөр томорч, бизнесээ өргөжүүлдэг вэ гэдгийг яруу тодоор, ямар ч үнэ төлбөргүйгээр суралцахаас гадна "бонус"-т нь бас яаж гүтгэн харлуулж болдог вэ гэх бодит кэйс бүхий хичээлийг үнэ төлбөргүй өгч байх шиг.

Ямар ч шүүх хурлаас талууд 100 хувь сэтгэл ханамжтай гарсан тохиолдол байхгүй. Мэдээж аль нэг тал нь сэтгэл дундуур үлдэх нь лавтай. Тиймээс ердийн хэрэг шүүхийн гурван шатаар хэдэн жил зарцуулдаг билээ. Түүнээс хэд дахин илүү хугацааг ч энэ хуралд зарцуулах ойлгомжтой. Үүнийг ч эрх баригчид эрх биш тооцоод ирэх сонгуулийн эргэж сонгогдох хөзөр болгосон. Эндэс нэг ойлгомжтой зүйлийг бид суралцлаа. Төрийн мэдэлд аливаа өмч, хөрөнгө, тэр тусмаа банк байвал түүнийг хэн төр барихаас үл хамаараад түүнийг тонон, дээрэмдэгчид байдаг аж. АН, МАН гэлтгүй түүнээс мэдээлэл ойрхон боломжоо ашиглаад хулгай хийжээ. Шүүх хурлаас нэгэн зүйл тодорхой болсон нь, Хөгжлийн банкнаас төсөвт 2,5 их наядыг төсөвт шилжүүлчиж. Төрийн өмчит арав орчим компани 800 тэрбумын зээл авчээ: Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зээлийн 40 хувийг төр болон төрийн өмчит хуулийн этгээдэд аваад алга болгосон аж. Тэр зээлээр юу бүтээснийг өнөөгийн бидний амьдарч буй орчин, алхаж буй гудамж, явж буй зам, авч буй цалин хэлээд өгнө.

ТӨРИЙН КОМПАНИУДЫН ТАЛ НЬ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БОЛ ҮЛДСЭН ТАЛ НЬ ЭРДЭЛТЭЙ 

Сангийн яанаас төрийн өмчит 105 компанийн тайлангаа ирүүлсэн 96 компанийн санхүүгийн үйл ажиллагаа үнэлэхэд 47 нь өндөр эрсдэлтэй, 33 нь эрсдэлтэй, 16 нь хэвийн эрсдэлтэй гарчээ. Үлдсэн 6 нь санхүүгийн тайлангаа ирүүлээгүй бол 3-ыг тооцоонд оруулаагүй аж. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулсныхаа төлөө ашиг бус зарлага гаргадаг.  Доорх үндсэн үзүүлэлтээс харвал ашиг орлогосоо илүү зарлага, зээл өссөн болохыг харна. Ингэхдээ сонгуулийн мөчлөг буюу 2020 оны УИХ-ын сонгуультай жилд орлого нь 7 дахин буурч буйг анзаараарай. Мэдээж эрх баригчид үүнийг цар тахлын үеийн хил гаалийн асуудалтай холбохоо мэдэж байгаа. Гэхдээ тэрийг нотлох Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтын тайланг одоо хэр нь гаргахгүй байгаа нь үүнтэй л холбоотой болов. Төрийн өмчит компаниудын ашиг сонгуулийн жилдд 1 их 372 тэрбум төгрөгөөр буурсан нь төдий хэмжээний мөнгийг сонгуульдаа зарцуулаагүй гэдгийг нотлох баримт ТӨБЗГ-аас гаргасан тайланд алга.

Төрийн өмчит компаниууд нь хувийн хэвшилтэй харьцуулахад хөрөнгийн өгөөжийн үзүүлэлтээр 2 дахин бага байдаг тухай 25000 орчим компанийг харьцуулсан АХБ-ны 2019 онд хийсэн судалгаанд дурджээ.

Монгол Улсын Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн 2021 оны хөрөнгийн өгөөж Сангийн яамны судалгаагаар 0.2 хувь гарсан бол  ТӨБЗГ/Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар/-ын тайлангаар 1.9 хувь гэж гаргаад ч олон улсын дунджаас 2-20 дахин бага байгааг өөрсдөө тайландаа зөвшөөрсөн байх юм. Гэсэн атлаа төрийн өмчийг багасгахын оронд дахиад төрийн өмчийг нэмэгдүүлэн, хувийн хэвшлийг дээрэмдэх тухай "ар түмний" нэрийг барьдаг.

Төрийн өмчит компаниудыг ард түмний өмч нэрээр ажиллуулснаар албан тушаалтнуудад л авлига, шахаа хийх таатай орчин бүрддэг бол татвар төлөгчдийг зээлд оруулж, өмчийн хэлбэр нь өссөн ч иргэдэд ашиг авчрах нь байтугай гай болж, эрүүл өрсөлдөөнийг үгүй хийж, нийтээр нь хоосруулсаар байх нь. Түмэн хэрэггүй, тушаалтанг баяжуулдаг төрийн өмчийг чөтгөр аваг. Төр өмчгүй байх тусам хулгай багасна гэдгийг бичигч бус өөрсдийнх нь гаргасан тайлан хэлээд байна. Эцэст нь, эргээд энэхүү бичвэрийн зурагт анхаарлаа хандуулахыг хүсье. Энх бол төрийн нэгхэн компанийн "хулгайн" хэрэгт цуглуулсан баримт. Тэгвэл 105 компанийн баримтыг цуглуулбал ямар хэмжээтэй болохыг нэг төсөөлөөд үзээрэй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ?

Үргэлжлэл бий… 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж