Энэтхэгийг Их-8 бүлэгт оруулах санаачилга

Хуучирсан мэдээ: 2023.05.11-нд нийтлэгдсэн

Энэтхэгийг Их-8 бүлэгт оруулах санаачилга

Энэтхэгийг Их-8 бүлэгт оруулах санаачилга

Ирээдүйн Их-5 бүлэг болох том амбицтай БРИКС байгууллага дэлхийд шинэ хагаралыг үүсгэж байна. Гэвч энэ байгууллага нь хоорондоо нийтлэг зүйлс багатай Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсуудын нэгдэл юм. Зарим нь ардчилсан улс, нөгөө нь ардчилалтай дайтаж байгаа нэг намын дарангуйлал. Зарим нь эрчим хүч, хүнс импортлогч, бусад нь түүхий эдийн түрээсээр амьдардаг. Бүлгийн хувьд тэд 15 жилийн өмнө зайлшгүй байх ёстой гэж үзсэн эдийн засгийн өсөлтийн амлалтаа биелүүлж чадаагүй. Стратегийн баримт бичгүүд нь дэлхийн эдийн засаг, технологийн дэд бүтцэд ноёрхохыг эрмэлздэг бол Бээжин нь дэлхийн шинэ дэг журмыг тогтоохыг хичээж байна. 

Нөгөө талд  Энэтхэг нь колоничлолын дараах үеийн эвсэлд үл нэгдэх итгэл үнэмшилтэй боловч дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээнд АНУ, Япон, Австралитай нэгдэх хүсэлтэй.  Дөрвөл нь цаг хугацааны явцад Дорнын "НАТО" болж хувирах магадлалтай бөгөөд Хятадын хүчирхэгжилтийг дарах зорилготой цэргийн эвсэл юм.  

Энэ бүх ойлгомжгүй байдлыг үл харгалзан БРИКС хүрээгээ тэлж байна. Тус байгууллагад элсэх хүсэлтээ 12 орон гаргаж, зургаа нь албан ёсоор өргөдлөө өгсөн. Албаныхны өгч буй мэдээллээр Саудын Араб, Египет, Алжир, Аргентин, Мексик, Нигери, Эмират, Индонези, Казахстан, Афганистан, тэр ч бүү хэл Турк улсын нэр ч дээрх 12 орны жагсаалтад дурдагджээ. БРИКС-т Египет, Бангладеш улсууд нэгдсэн бөгөөд Уругвай удахгүй нэгдэнэ гэж албаныхан мэдээлсэн. 

Мөн Бразилын экс удирдагч Дилма Роуссеффын ачаар Шанхай дахь БРИКС банк ч улс төрийн түвшинд түвшин ахиж, "Fitch" байгууллагаас АА үнэлгээ өгсөн. Мөн ам.долларын ноёрхлын эсрэг  БРИКС байгууллага худалдаа наймаагаа дундын мөнгөн дэвсгэртээр хийх санаачилгыг ч гаргаад буй.

БРИКС-ын түүх бол үндсэндээ Хятадын тухай юм. Харин дайчин чонын бодлоготой тоталитар Хятадтай харьцуулахад Энэтхэгт иргэний нийгэм идэвхтэй, амьд оршиж буй. Энэтхэгийн удирдагчид сүүлийн 20 жилийн турш Их-7 бүлгийн чуулга уулзалтуудад үе үе зочны хувиар оролцсоор ирсэн. Тэгвэл БРИКС байгууллагын хүчирхэгжилт, өргөжин тэлэлтийн  эсрэг Их-7 бүлэгт Энэтхэгийг оруулах саналыг зарим ажиглагчид дэвшүүлж байна. Энэтхэгийг багтаасан Их-8 бүлэглэл нь илүү хүчирхэг, олон ургальч байгууллага болж чадна гэж тэд үзжээ. Мэдээж, Их-8 бол нэгдэхэд тохиромжтой бүлэг байх ёстой. Тэгэж байж ардчилсан орнууд тоглолтоороо Хятадыг ялж чадна.

Их-8 бүлгээс 2014 онд ОХУ-ыг хассанаас хойш Их-7 нэршлээр явж байгаа. 2014 онд Киевт Оросын талыг баримтлагч ерөнхийлөгчийг ард түмний эсэргүүцлээр унагаасны дараа Украины зүүн хэсэгт салан тусгаарлах бослогыг өдөөж, Крым хойгийг өөртөө нэгтсэн хэрэгт Москваг буруутган Их-8 бүлэг дэх гишүүнчлэлийг нь цуцалсан юм.  Тус бүлэгт өдгөө АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Япон гэсэн дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг улсууд багтдаг. Эдгээр улсууд нь дэлхийн эдийн засгийн 65 орчим хувийг бүрдүүлдэг. Жил бүр эдгээр улсуудын төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог гэж хэлж болно. Их наймын үүсэл нь 1973 оны нефтийн хямралаас үүдэн дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэснээс улбаалж АНУ, Европ, Японы санхүүгийн албаны хүмүүс уулзалт хийж эхэлсэнтэй холбоотой. Харин 1991 онд хүйтэн дайн дууссаны дараагаас ОХУ бүлгийн уулзалтуудад оролцож эхэлснээр 1997 онд Их-8 бүлэг албан ёсоор бүрдсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж