Украины дайнд сэтгүүлч амь үрэгджээ

Украины дайнд сэтгүүлч амь үрэгджээ

Украины дайнд сэтгүүлч амь үрэгджээ

Франс Пресс агентлагийн Украин дахь видео зохицуулагч Арман Солдин өчигдөр  Украины зүүн хэсэгт орших Часив Яр хотын ойролцоо пуужингийн дэлбэрэлтэд өртөж  амиа алджээ. Бахмут хотын ойролцоо Оросын талаас дайралт хийх үеэр энэ хэрэг болсон байна. Бахмут нь сүүлийн хэдэн сарын турш дайны гол цөм болоод байгаа юм.

Сэтгүүлчдийн баг Украины цэргүүдийн хамт байхдаа Град пуужингийн цохилтод өртсөн аж. Пуужин түүний хэвтэж байсан нуувчийн ойролцоо унаж, дэлбэрсэнээс Арман Солдин амиа алджээ. Харин багийн бусад сэтгүүлчид золоор гэмтэж бэртээгүй гэнэ. 

32 настай Арман Солдин нь Сараево хотод төрсөн, Франц улсын иргэн байв. Тэрээр 2015 онд Франс Пресс агентлагийн Ром дахь салбарт дагалдагчаар ажиллаж эхэлжээ. Дараа нь Лондон дахь салбарт ажилтнаар орсон байв. 

Тэрээр 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын түрэмгийлэл эхэлсний дараа өдөр нь Украин руу илгээгдсэн Франс Пресс агентлагийн анхны багийн бүрэлдэхүүнд багтсан аж. Харин өнгөрсөн есдүгээр сараас хойш Украинд амьдарч, багийн сурвалжлагыг удирдаж, зүүн болон өмнөд хэсгийн фронтод тогтмол очиж ажиллажээ. Түүнийг хамт ажиллагсад нь "эрч хүчтэй, зоригтой, хүсэл тэмүүлэлтэй" хүн гэж тодорхойлсон байна. 

Ийнхүү Украин дахь дайнд 11 сэтгүүлч, сурвалжлагч, жолооч зэрэг хэвлэл мэдээллийн ажилтан амиа алдаад байгааг Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллага болон Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос мэдээлжээ.

АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, "Украины дайны фронтоос сурвалжлага хийж байгаад амиа алдсан сэтгүүлч Арман Солдины гэр бүл болон "AFP" агентлаг дахь хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Сэтгүүл зүй бол чөлөөт нийгмийн үндэс. ОХУ-ын түрэмгийллийн аймшигт үйл явдлыг сурвалжилж яваад амиа алдсан Арман болон бусад 10 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад дэлхий нийт өртэй" гэсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-10 64.119.17.176

СОЛИОТОЙ ХУДАЛЧ с****т ЦУСТ а******н ПУТЛЕР УКРАЙН ОРОСЫН ОЛОН САЙХАН ХУМУУСИЙГ АЛЖ БАЙНА ДАА ПУТЛЕРИЙН ДУУЖЛУУРТ ОЧИХ ЦАГ НЬ Ч ИХ ОЙРТОЖ БАЙНА

Avatar

Зочин 2023-05-10 212.140.142.118

Хохь нь оросуудыг муулах гэж л далдагнаж явсан

Avatar

Нэргүй 2023-05-10 122.201.23.83

оросыг магтлаа гээд тэнэг иванууд чамайг өөд нь татахгүй өвгөн мини

Avatar

Зочин 2023-05-10 192.82.69.37

Үхэх газрын шороо нь Украйнд пух хийсэн байна.

Avatar

Нэргүй 2023-05-10 216.38.195.74

-#1;?

Avatar

Нэргүй 2023-05-10 202.21.107.42

болж болж…юугаа хийж дайнтай газар худал мэдээ тарааж явдаг байна

Avatar

Нэргүй 2023-05-10 202.126.89.78

Хүний үхэл хагацлаар бахаа хангадаг юу гээчийн ертөнц вэ?

Avatar

Нэргүй 2023-05-10 202.21.108.18

үхэлээ эрсэн хулгана хөгшин муурын сахлаар оролдов гэх лугаа адил юугаа хийж дайны талбарт очиж алцагнаж далжганаж явсын хохь нь

Avatar

Зочин 2023-05-10 202.126.89.97

их үгэнд дурлаж худлаа зүйл түгээвэл тийм юм блдно доо

Avatar

Нэргүй 2023-05-10 38.42.106.107

За үнэн ч юм уу худхл ч юм уу хэн мэдлээ. Хэзээ хойнр амилчихсан явахыг үгүй гэх газаргүй. Умардууд нэг дуучин хүүхнийг пуужиндаад, танкаар няц дайраад, зенитийн буугаар шүүр шанага болтол нь буудаад цаазлаад алaад л хядаaд л… гээд байсан. Нөгөах нь хэзээ хойно амь орчихсон өмнөдөд дуулаад л явж байсандаг

Avatar

Нэргүй 2023-05-10 139.5.219.126

тавилан юм даа.

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.160.27

хохьнээ золбин зда нар

Avatar

Зочин 2023-05-10 150.129.140.141

Энэ дэлхий тэр чигээрээ худал хуурмагийн ертөнц болсон. Энэ худал хуурмагийн ертөнцийг бүтээхээд сэтгүүлч нэртэй буууны ноход их үүрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-10 184.82.70.67

Westren propaganda tugeej public n tolgoi erguulj baidag yumnuud, French 24, CNN, BBC n setguulch nertei buunii nohoinuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж