Явган хүний замаар иргэнийг зорчиж байхад согтуу жолооч хурд хэтрүүлэн хашлага мөргөсөн осол гарчээ. Иргэн өөрийн цахим хуудастаа мэдээллийг нийтэлсэн бөгөөд тус осол өчигдөр /2023.05.09/ гарсан байна.
Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 09-ний 06:05 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын автобусны буудлын хойд замд ”BMW маркийн тээврийн хэрэгсэл замын хашлага мөргөөд маш хурдтай явж байна. Жолооч нь согтуу байх шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж осол гаргасан тээврийн хэрэгслийг 36 настай, эрэгтэй “А” гэгч жолоодож явсныг илрүүлэн, тээврийн хэрэгслийг олж тогтоон түр саатуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна” гэх хариултыг өглөө.
Иргэний бичсэн мэдээллээр “Өглөө Хан-Уул дүүрэг 120-ын явган хүний зам дээр согтуу залуучуудад эгээтэй дайруулсангүй. 10 алхмын ард түр тар болж, ямар ч жолоодлоггүй болон тоосго мөргөж зогслоо. Машин дотроос согтуу хоёр залуу инээж гарч ирсэн. Ямар дүүрсэн толгойтой хүмүүс вэ? Одоо болтол шокноосоо гарч чадахгүй байна. Тухайн үед салгалаад юу ч хийж чадаагүй 102 руу залгасан боловч дуудлага хийж болохгүй, яах учираа олохгүй үнэхээр гайхшилд орлоо.
Хамгийн аймар нь машины түрээд ухраагаад буцаад жолоодоод яваад өгсөн.
Удалгүй минут ч болоогүй эргүүлийн цагдаагийн машин явж байхад нь зогсоогоод нөхцөл байдал, машины марк дугаарыг хэлж мэдэгдсэн. Гэтэл энэ дугаар дээр эзэн тодорхойгүй олон зарсан учир энэ хүмүүсийг одоогоор олоогүй байна гэлээ” гэсэн юм.
Мал 2023-05-10 150.129.143.119
өмнөх шигээ хүний хөл мөргөжихсэн хүнийг ачаад хэрэг тарьсан хүүхэншиг зүгээр өнгөрнө
Зочин 2023-05-10 122.201.26.14
Согтуу биш, хар тамхи татсан
Зочин 2023-05-10 202.131.225.197
orkuud hotoor duurchee 90 onoos hoish hotod orj irsen orkuudiig arhivaas shuuj olood nutag nutagt ni butsaaval deer
Зочин 2023-05-10 202.21.107.19
Явган хүний замыг машин замаас багадаа 2 метрийн зайтаа дундаа аюулгүйн бүстэй болгомоор байна. Тэр бүсэд нь ногоон байгууламж ихтэй. Гадны улс шиг болгомоор байна.
Зочин 2023-05-10 103.57.93.110
за бүх замууд ч тийм байдаггүй юм аа жолооч нар нь харин бүгд дүрмээрээ явдаг юм
Зочин 2023-05-10 202.9.47.13
Бусад улс орон шиг согтуугаар машин жолоодсон бол машиныг нь улсын орлого болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ асуудал ерөөсөө цэгцрэхгүй нь.
Зочин 2023-05-10 103.57.93.110
бусад оронд тийм хууль байхгүй ээ. зүгээр л жолооч нар нь замын хөдөлгөөний дүрмээ баримталдаг. ганц хундага вино. аяга шар айраг уучаад зүгээр л дүрмээ баримтлаад явж болоод л байдаг . хүмүүсийг өөгшүүлж уриалж байгаа юм биш ууж идэхээ зохицуулж чадвал чөлөөт нийгмийн хэвийн амьдралын хэвшэл байдаг юм шүү
Зочин 2023-05-10 103.57.93.110
согтуурал гэж бас байна аа
Зочин 2023-05-10 202.55.188.45
согтуугаар машин барьсан л бол бусдын амь нас эрүүл мэндэд санаатай заналхийлсэн зүйл ангиар найраагүй хоих ялтай болгоочээ гэж их хэлэх юм даа…тэгж байж л ойлгоно.
Зочин 2023-05-10 64.119.18.89
ter dairsan hashlagiig n ynzluulaarai
1 2023-05-10 192.82.72.79
инээлдээд гарч ирсэн гэвэл согтуу биш хар тамхи татсан байх магадлал маш өндөр