ХАБ хангаагүйгээс хариуцлага алдвал хуулиар ял онооно

Хуучирсан мэдээ: 2023.05.10-нд нийтлэгдсэн

ХАБ хангаагүйгээс хариуцлага алдвал хуулиар ял онооно

ХАБ хангаагүйгээс хариуцлага алдвал хуулиар ял онооно

Жилээс жилд нийслэлд баригдаж буй орон сууцны тоо өсөхийн хэрээр хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал нэгдүгээрт яригдах болсон. Учир нь барилгын ажлууд эхэлсэн дулааны улиралд ХАБ хангаагүйгээс гарах осол аваарын тоо өсч байгааг албаныхан анхааруулж байна.

Хэрэв ХАБ хангаагүй бол Зөрчлийн тухай хууль болон бусад хуулиар тухайн компанид хариуцлага тооцно. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан ч чиг үүргийн дагуу харьяа нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах ёстой.

Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй аж ахуй нэгжид Барилга хот байгуулалтын яам болон нийслэлээс арга хэмжээ авч, хариуцлага тооцох нь. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй,  барилгын талбайд ажиллах техник хэрэгсэл нь бүрэн бусаас болж ослоор нас барах хүний тоо огт буурахгүй нэмэгдэж байна. Угтаа барилга захиалсан компани, гүйцэтгэгч аж ахуй нэгж, ажил үүрэг гүйцэтгэгч буй хүн аль аль нь хариуцлагатай байх ёстой. Гэтэл эрсдлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг хүлээж авдаг хүн, нэгж байхгүйгээс дулааны улирал эхэлснээс хойш сар бүр хүний эрдэнэт амь эндэж байна.

Тухайлбал, өнгөрсөн 2022 оны хагас жилийн байдлаар барилгын үйл ажиллагаанд ХАБ хангаагүйгээс нийт таван хүн амь насаа алдаж, 27 барилгын компанийн үйл ажиллагааг зогсоожээ.

Дээрх ослын дийлэнх нь крантай холбоотой гарсан. Харин гадна цэвэрлэгээний ажил гүйцэтгэгч аж ахуй нэгжийн хүн унаж бэртсэн ослыг тус статистик мэдээнд хамааруулаагүй байна.

Нийтийн эзэмшлийн зам талбайтай ойр, оршин суугчид байнга хөдөлгөөнтэй байдаг байршилд барилга барьж буй тохиолдолд хамгаалалт бэхэлгээ, тусгаарлах хашааг заавал барьсан байна гэж заасан. Мөн барилгын давхраас шалтгаалж хамгаалалтын бэхэлгээ, тор зэргийг зориулалт, стандартын дагуу татаж, кран ажил явуулж байх үед зориулалтын бэхэлгээг сайтар шалгах, цэвэрлэгээ үйлчилгээ хийхэд холбогдох журамд үүрэг болгосон байдаг. Тухайлбал, барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журамд тусгаснаар:

  • 2.1.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг захиалагч, гүйцэтгэгч хариуцан хэрэгжүүлнэ
  • 2.2.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг барилгын ажлын зохион байгуулалт, технологийн үйл ажиллагаатай нь уялдуулж, хангах талаар дараах баримт бичигт тусгана
  • 2.2.1.цогцолбор барилга болон хороолол, хотхоны хувьд барилгын зохион байгуулалтын төсөлд
  • 2.2.2.тухайлсан барилгын хувьд ажил гүйцэтгэх төсөлд.
  • 2.3.Энэ журмын 2.2.1-т заасан баримт бичигт үндэслэн цогцолбор барилга болон хороолол, хотхоны “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, “Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг захиалагч боловсруулж батална
  • 2.4.Энэ журмын 2.2.2-т заасан тухайлсан барилгын “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, “Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг гүйцэтгэгч боловсруулж, захиалагчтай хамтран батална гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж