Шатаар дээшээ гараад л орлоо. Цэлийсэн том танхим.
Ooh my god! Би ийм том дэлгүүр амьдралдаа харж байгаагүй юм байна. Тийм том, бас тэгж гайхалтай тохижуулсан дэлгүүр. Бүр энэ их юмыг яаж үзнээ, яаж сонголтоо хийнэ ээ гэж бодохоос бүр догдлоод байсан гээд боддоо.
Заа тэгээд нэг булангаас нь эхлүүлээд хэсэж гарлаа. Энэ газрын бас нэг гоё зүйл нь тавилгануудаа өрөө маягаар засаад, загвар дизайны санаа гаргаад тохижуулчихсан нь үнэхээр гоё санагдсан. Загварлаг, сонирхолтой шийдэлтэй нэг тийм гоё айлууд байдагдаа. Яг тийм аягуу олон айлуудаар дамжаал хэсээд байгаа юм шиг. Тэгснээ тэр айлуудынхаа тавилгыг худалдаж аваад, тохижилтын санаагаар нь гэрээ яг тийм маягаар тохижуулчихна гээд боддоо.
Том өрөө, унтлагын өрөө, гал тогоо, ширээ сандал, аяга таваг, зурагт бүр цэцэг, гэрлийн бүрхүүлийг нь хүртэл хослуулаад тохижуулчихсан. Бүр нэг хөөрхөн.
Миний хэсээд байгаа энэ их дэлгүүр бол яармагийн хоёрдугаар буудалд байрлалтай “Gerplace” гэдэг газар. Энд гэрээ тохижуулахаар төлөвлөж буй хүнд хэрэгцээтэй бүх зүйлс байна. Тэгээд өнгө загварын сонголт бол үнэн эргэлдүүлэхээр. Би ч зүгээр ийшээ харж нэг ангаайгаал, тийшээ харж нэг шуналтаад л байлаа.
Тавилга, ширээ сандал, ор буйдан, хивс хивсэнцэн, аяга таваг, хүүхдийн тоглоом хүртэл төрөл төрлөөрөө байна лээ.
Мөн энд тавилганаас гадна айл гэрт хэрэгтэй бүх төрлийн цахилгаан барааг дэлхийн алдартай брэндүүдийн маш өргөн сонголттойгоор албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг нь хамгийн их таалагдлаа. Гэрт юу хэрэгтэй байна тэр бүхнээ хаанаас сайныг олж авах уу, ямар нь зохицох уу гэж бодож суудаг цаг аль хэдийнэ ард хоцорчээ.
Хаяг: Хан-Уул дүүрэг, Яармагийн 2-р буудал, Cedar city-ийн баруун талд
Сайтаар зочлох:
𝟕𝟕𝟏𝟗𝟏𝟗𝟏𝟗