Хятадад COVID-19-ийн шинэ давалгаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2023.05.10-нд нийтлэгдсэн

Хятадад COVID-19-ийн шинэ давалгаа гарчээ

Хятадад COVID-19-ийн шинэ давалгаа гарчээ

Хятадад бүх нийтийн амралтын дараа COVID-19 халдварын шинэ давалгаа гарчээ.

Банкны ажилчдын хэлж буйгаар эргэн тойрных нь хүмүүс энэ долоо хоног гарснаар олноороо  өвчилж, COVID-19 тусаад эдгэрсэн хүмүүс ч дахин халдвар авч байна гэв. Бээжин дэх "OCBC"  банкинд ажилладаг эх сурвалж "Reuters" агентлагт хэлэхдээ, эргэн тойрны хүмүүсийн 10 хувь нь халдвар авсан гэв. Гэхдээ ямар нэгэн тусгаарлах арга хэмжээ авахгүй байгаа бөгөөд халдвар авсан хүмүүс гэрээсээ ажиллаж эхэлсэн байна.

Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард эдийн засгаа дахин нээсний дараа Бээжин, Шанхай зэрэг хотуудад цар тахлын халдварын тархалт өндөр байжээ. Гэвч "тэг ковид" бодлогыг сулруулсны дараа үүссэн нөхцөл байдлыг Хятадын засгийн газраас нуун дарагдуулж, тоон мэдээллээ дарсан гэж ажиглагчид таамаглаж байсан.

Халдварын эсрэг хязгаарлалтын дэглэмийг үргэлжлүүлэн сулруулсаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн Хятад руу зорчих хүмүүсээс PCR шинжилгээний оронд түргэвчилсэн оношлуураар сөрөг хариу гарсан баримтыг шаардах болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж