“Алдсан хувьцааг өнөөдрийн ханшаар тооцвол 3.5 тэрбум төгрөг болно”

“Алдсан хувьцааг өнөөдрийн ханшаар тооцвол 3.5 тэрбум төгрөг болно”

“Алдсан хувьцааг өнөөдрийн ханшаар тооцвол 3.5 тэрбум төгрөг болно”

“Таван толгой” ХК-иас эзэмшиж байсан хувьцаагаа хууль бусаар алдсан иргэд Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад хүсэлт гаргаж буй талаар өнөөдөр /2023.05.10/ мэдэгдэл хийлээ.

Энэ үеэр “Их говийн хөгжил” ТББ-ын тэргүүн Х.СУГАР:

-Өмнөговь аймаг дахь “Таван толгой” ХК-ийн хувьцааг хууль ёсны өмчлөгч иргэдэд мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй өмчлөлийн хувьцааг нь хуурамч иргэдэд хэлцлээр арилжиж, их хэмжээний хохирол учруулсан хэргийн талаарх баримт мэдээлэл, хэргийн материал, хуулийн байгууллагын шийдвэрүүдийг хохирогч иргэдийн төлөөлөл Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатарт хүргүүллээ.  Таван толгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн иргэд, иргэдийн төлөөлөгч эзэмшдэг. Харин 49 хувийг өмч хувьчлалын цэнхэр эрхийн бичгээр бусдад хувьчлагдсан. Одоогоор 20 хувийг “Ажнай Инвест” компани, “Ээрмэл шандас” компани 10 хувийг эзэмшиж байна. 2022 оны тайлангаар "Таван Толгой” ХК 150 тэрбум төгрөгийн ашиг олсон байна. Тухайн жилдээ нүүрсний борлуулалт сайн байгаа үед хувьцаа эзэмшигчдэдээ олгодог ногдол ашиг их байдаг.

Хувьцаа эзэмшигч иргэд нь шударгаар хөдөлмөрлөж олсон хөрөнгөөр “Таван толгой” ХК-ийн хувьцааг худалдан авч, 1998 оноос “Ажнай инвенс” зэрэг брокер диллерийн ХХК-д данс нээлгэж, хувьцаагаа байршуулсан.

Гэтэл иргэдийн хувьцаа байршиж байсан “Ажнай инвест” компани нь өмчлөгч нараас ямар нэгэн итгэмжлэл, захиалга, зөвшөөрөл авахгүйгээр, хүчин төгөлдөр бус хэлцлүүд хийж, хуурамч бичиг баримтыг хувьцаа эзэмшигчийн өмнөөс бүрдүүлж, иргэдийн хувьцааг 4-5 дамжуулан арилжаалж ашигласан байна. Өмчлөгчийн зөвшөөрөл, бүртгэл баримтгүйгээр хуурамч арилжаанууд болж “Ажнай инвест” ХХК-ны эзэн болох одоогийн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон К.Д.Романовский , С.Өлзийхишиг нарын дансанд орсон нь тогтоогдсон байна.

Мөн Санхүүгийн зохицуулах хороонд хандан шалгалт явуулахад хууль бусаар зарцуулсан байна хэмээн тогтоосон. Тухайн үед гомдол гаргасан 23 иргэний өмчлөх эрхийг сэргээсэн байдаг. Гэтэл Дээд шүүхээс хувьцаа эзэмшигчдийн талд гарсан шийдвэрийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Тухайн хэргийн мөрдөгч, прокурорууд илтэд байгаа баримтыг санаатайгаар орхигдуулсан байж болзошгүй гэж хардаж байна.

Нэг иргэний алдсан хувьцааг өнөөдрийн ханшаар тооцоолж, биржид худалдвал 3.5 тэрбум төгрөгийн ханштай байна. Тухайн үед иргэд хувьцаагаа алдаагүй байсан бол нэг жилд хамгийн багадаа 30 сая төгрөгийн ногдол ашиг авах ёстой байсан гэх тооцоолол гарч байна” гэлээ.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-10 64.119.21.182

Энэ сугар гэж өмнөговийн дарга байсан нөхөр өөрөө бас но той хүн.шалгавал их юм гарна даа

Avatar

лувсан 2023-05-10 64.119.24.46

ямарч байсан ёрвоон уруулт ХУУШААНЫ БАТЭРДЭНЭ дор хаяж 1-2 их надыг төлнө. тэгээд дээр нь хөрөнгөө хураалгаж хийсэн хэрэгтээ 13 жилийн ял авч тахир соёотод морилно.

Avatar

Zochin 2023-05-10 178.4.158.37

buzar shunalin deb BATERDENE-iig tenger gesgeeh bolno

Avatar

Нэргүй 2023-05-10 103.57.93.110

энэ Бат- Эрдэнэ гэж хүн чинь бас тэр Сү билүү Сю Батболд гэдэгтэй адилхан хаанахын юу л бол юуг ч цуслаад байдаг ханаж цадах гээчийг мартчихсан тийрэн юм уу хаашаа юм….

Avatar

Нэргүй 2023-05-10 202.126.90.34

Ажнай инвест гэж байсан шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж