Бермудын гурвалжинд ямар ч ид шид байхгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.10-нд нийтлэгдсэн

Бермудын гурвалжинд ямар ч ид шид байхгүй

Бермудын гурвалжинд ямар ч ид шид байхгүй

50 гаруй хөлөг онгоц, 20 орчим нисэх онгоц өнгөрсөн зуунд Бермудын гурвалжинд алга болжээ. Эдгээр тохиолдол бүр нь хачин сонин таамаглалаар дүүрэн байдаг. Гэвч Бермудын гурвалжинд ямар ч ид шид байхгүй гэж үздэг хүмүүс ч бий. Тухайлбал, Австралийн эрдэмтэн Карл Крузелницки болон АНУ-ын Далай, агаар мандлын холбоо нь Бермудын гурвалжинг үл тоомсорлогсдын нэг юм.

"Далай тэнгис дэх бусад газар нутгаас илүү зөвхөн Бермудад л онгоцууд учир битүүлгээр алга болдог гэсэн нотолгоо байхгүй" гэж Далай, агаар мандлын холбоо 2010 онд мэдэгдэж байв. Бермудын гурвалжингийн нууцыг байгаль орчинтой холбон тайлбарлаж болно гэж тус холбоо үздэг. Тухайлбал, Персийн булангийн цаг агаарын эрс өөрчлөлт, навигацийг нарийн төвөгтэй болгодог Карибын тэнгис дэх арлуудын тоо зэргийг энд дурдаж болно. Байгалийн хүч болон хүний алдаа дутагдал нь хамгийн итгэмээргүй шинжлэх ухааны уран зөгнөлийг ч давж гарах боломжтой гэж тэд үзжээ. 

Карл Крузелницки ч бас 2017 оноос хойш ижил зүйл хэлж байна. Дэлхийн бусад хэсэгт сураггүй болсон онгоцуудын тоо нь Бермудынхтай бараг адилхан байгааг тэр хэлжээ. Тэр энэ бүх хугацаанд нэг л зүйлийг байнга хэлж буй нь "Тоо худлаа хэлдэггүй" гэдэг үг юм. Мөн Бермудын гурвалжин дахь ослуудын тохиолдол бүр нь цаг агаарын таагүй байдал эсвэл хүний буруутай үйлдэлтэй холбогдоно гэжээ.

Эх сурвалж: POPULAR MECHANICS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж