Монгол Улсын Гавьяат зураач, уран бүтээлч Даржаагийн Батбилэг болон уран бүтээлч Б.Эрдэнэбаяр нарын "BE READY" буюу "Марсын Арт" үзэсгэлэн тавдугаар сарын 12-нд "Монгол арт" галерейд нээлтээ хийх гэж байна. Гавьяат зураач Д.Батбилэгийн "Mars-V" төслийн хүрээнд бүтээсэн сансар огторгуйн сэдэвт уран бүтээлүүд, гоблен, судалбар зургийн бүтээлүүд мөн уран бүтээлч Б.Эрдэнэбаярын инстоляци бүтээлүүд үзэгчдийн хүртээл болно.
Хоёр зураачийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-нийг дуустал тус галерейд олны хүртээл болох нь ээ.
Нээлт: 5/12-ны Баасан гариг, 18:00 цагт
Хаана: Монгол Арт Галерейд
Холбоотой мэдээ