Лукашенко 300 метр ч алхаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.05.10-нд нийтлэгдсэн

Лукашенко 300 метр ч алхаж чадахгүй байна

Лукашенко 300 метр ч алхаж чадахгүй байна

Москвагийн Улаан талбайд болсон Ялалтын баярын арга хэмжээнд Беларусийн удирдагч Александр Лукашенко оролцсон. Энэ үеэр Лукашенкогийн баруун гар боолттой, хөл нь догонцож, бага зэрэг ядарсан байдалтай харагдсаныг гадаадын хэвлэлүүд онцлов.

Өдгөө 68 настай Лукашенко Улаан талбайд болсон жагсаалын дараа Путин болон армийн тэргүүн нартай ярилцжээ. Путин Төв Азийн таван орон буюу Тажикистан, Киргизстан, Казахстан, Узбекистан, Туркменстаны ерөнхийлөгчдийн хамтаар үл таних цэргийн булш руу очсон. Энэ үеэр Лукашенко ОХУ-ын ерөнхийлөгчид дөхөж очоод ямар нэг зүйл хэлэхэд Путин хамгаалагч нартаа дохио өгч байгаа нь бичлэгт үлджээ. Дараа нь Лукашенко тэдэнтэй хамт алхалгүйгээр тусдаа машин суун, жагсаалыг дагаж явсан байна. 300 метр орчим зайд машинаар явсны эцэст Путин ба бусад удирдагчтай Лукашенко дахин нэгдсэн байна. Түүгээр ч үл барам Путин тэргүүтэй удирдагчдын өглөөний цайнд Лукашенко оролцоогүй.

Беларусийн эрх баригчид Лукашенкогийн эрүүл мэндийн талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Гэхдээ Лукашенко сүүлийн үед олон нийтийн арга хэмжээнд тун цөөн оролцсон байна. Түүнчлэн нэг арга хэмжээний үеэр түүний хоолой сөөсөн байжээ.

Лукашенко дараа нь Минск хотод болсон Ялалтын баярын арга хэмжээнд мөн оролцсон. Гэхдээ энэ үеэрээ цэрэг хувцас биш энгийн хувцас өмссөн байжээ.

Дашрамд дурдахад, Ялалтын баярын жагсаалд 8000 цэрэг оролцсон нь сүүлийн 10 жилд байгаагүй бага тоо юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж