А.Гансүх: Тавантолгой-Гашуун сухайтын замыг төрд авах талаар санал аваагүй

А.Гансүх: Тавантолгой-Гашуун сухайтын замыг төрд авах талаар санал аваагүй

А.Гансүх: Тавантолгой-Гашуун сухайтын замыг төрд авах талаар санал аваагүй

НЭМЭЛТ: 

“Говийн зам” ХХК-ийн барьсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг төрд худалдан авсан талаарх гэрчүүдийн мэдүүлгийг сонсголоо.

Зам тээврийн сайд асан, гэрч А.ГАНСҮХ:

-Дээрх авто замыг төрд худалдан авах үндэслэл шаардлага байсан эсэхийг мэдэхгүй.  Энэ талаар намайг сайдын алба хаших хугацаанд Зам тээврийн яамнаас ямар нэгэн санал аваагүй. Ерөнхий сайдын ажлын арын өрөөнд албан бусаар бид нарыг цуглуулж, ярьсан.  төмөр замын салбарын талаар ярьж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлаа оруулах гэхээр Н.Батбаяр эсэрүүцдэг байсан. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлыг оруулах ёстой гэж хэлээд маргаан гарч байсан.

Процессын хувьд ийм асуудлыг эхэлж яаман дээр материал боловсруулж бэлдүүлээд  Засгийн газрын хэрэг эрхлэх газарт явуулсан байх ёстой. Засгийн газрын хэрэг эрхлэх газар хянаад Ерөнхий сайдад танилцуулах ёстой байдаг. Ерөнхий сайд хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталснаар Засгийн газрын хуралдаанд оруулна. Засгийн газрын хуралдаанд асуудал оруулахад бөөн асуудал болдог байсан. 2013 онд энэ замыг төрд худалдан авах талаар надаас санал аваагүй, бичиг ч ирээгүй. Миний хариуцах ажлын жагсаалтад энэ талаар байхгүй байсан.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга асан, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн дарга асан Ч.ОТГОЧУЛУУ:

-Хамгийн гол нь Засгийн газрын тогтоол гарсан байна уу гэдгийг бид нар хардаг байсан. Засгийн газрын тогтоолтой байсан болохоор бид дээрх санхүүжилтийг олгохоор шийдвэрлэж байсан. 2014 оны нэгдүгээр сард дээрх асуудлыг хэлэлцсэн ТУЗ-ийн хурал дээр ийм зүйл яригдаж байгаагүй. Ийм зүйл гэдэг нь концессын гэрээгээр баригдсан зам арван жилийн дараа хоёр жил ашиглагдсан зам найман жилийн дараа Монгол Улсад үнэ төлбөргүйгээр төрийн мэдэлд шилжинэ гэдгийг мэдээгүй байсан. Ийм зүйл яригдаагүй, Төлөөлөн удирдах зөвлөл дээр. Мөн тодорхой хугацааны дараа тухайн зам нь улсад үнэгүй авах гэрээтэй байсан талаар яригдах юм байна. Хурал дээр өөр асуудал яригдах байсан.

Хүнс хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн газрын дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн н.БАЯНМӨНХ:  

-Төрийн өмчит компани болон хувийн компаниудын тээврийн асуудлыг тэгш  үнээр шийдвэрлэх юм байна гэж ойлгож байсан. Тухайн үед тэгж танилцуулж байсан. ТУЗ-д харин 10 жилийн дараа уг замыг улс үнэ төлбөргүй авах юм гэдэг асуудлыг ярьсан талаар санахгүй байна.

Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.ЛХАГВАСҮРЭН:

-Хөгжлийн банк нь банк нэртэй боловч албан ёсоор зөвшөөрөл аваагүй, банкны статустай болоогүй байсан тул  Засгийн газрын агентлаг маягаар  үйл ажиллагаа явуулдаг байсан. Эхэлж Засгийн газрын хураддаанаар хэлэлцэн, шийдвэр гарсны дараа Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлж, шийдвэр гаргадаг байсан.

Ажлын хэсгийн зүгээс хувийн компанийн барьсан зам дээр төрийн өмчит компани юм уу,  “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс тээвэрлэсэн машин явахаар 5 ам. долларын хураамж төлдөг. Хэрвээ замыг улсынх болгоод авчихвал хураамж,  зардал буурна.  Эсрэгээрээ хувийн компани тээвэр хийхэд зам ашигласны төлбөр улсад  төлнө гэж тайлбарладаг байсан. хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Хөгжлийн банкнаас вексель бичиж, Монголбанкаар мөнгөжүүлэх замаар энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн. Тэр үед нь би “Вексель бичих юм бол хугацаа нь дуусахад үл маргах журмаар их хэмжээний мөнгө Хөгжлийн банкны данснаас татаж авах эрсдэл үүснэ. Ийм замыг улс авч байгаа юм бол Хөгжлийн банк эрсдэлд орно гэдгийг тухайн үед хэлж байсан. Төсөвт хөрөнгийг суулгах ёстой. Мөн тухайн танилцуулагдаж байсан мөнгөн дүнг нь хаанаас гарч ирсэн тоо вэ гэхэд Эдийн засгийн хөгжлийн яамнаас судалж оруулж ирсэн тоо” гэсэн.

Би бас векселийг зөвхөн банк гаргадаг юм биш, “Эрдэнэс Монгол” компани вексель бичиж болдоггүй юм уу гэсэн. Гэтэл Н.Мөнхбат, Ц.Шинэбаатар нар “Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад удаагүй, өөрөө вексель бичих хөрөнгийн чадвар байхгүй. Эхэлж Хөгжлийн банкнаас гаргаад дараа нь улсын төсвөөс эргэн төлөлт хийх замаар шийдвэрлэнэ” гэж тайлбарлаж байсан. Ц.Шинэбаатар дарга Хөгжлийн банкаар дамжуул гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайдад үүрэг болгосон. Үүнийг ингэж шийдэхээс өөр арга байхгүй” гэсэн. Дэд бүтцийн асуудлыг төр өөрөө шийдэж байх, шийдвэр гаргасан гэсэн.

Надад тухайн үед анх замыг барьж байсан өртгөөс нь өндөр үнээр худалдан авах гэж байгаа юм шиг танилцуулагдаж байсан.

Хөгжлийн банкны ТУЗ ийн гишүүн асан Б.НАЙДАЛАА:

Засгийн газрын тогтоолын дагуу ажил хийгдэж байна гэж ойлгосон. Арван жилийн дараа төрд авах юм байна гэдгийг огт мэдээгүй.

Шүүх хуралдааныг өндөрлүүллээ. Шүүх хуралдаан маргааш 08.40 цагаас үргэлжилнэ.

ХБ-нд “Эрдэнэс Монгол” 170.4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

НЭМЭЛТ: 

Хөгжлийн банкнаас 2014 онд “Эрдэнэс Монгол” компанид олгосон зээл эргэн төлөгдөөгүйгээс хохирол учирсан гэдэг асуудлыг шүүн хэлэлцэж байна. Ингэхдээ нотлох баримтыг танилцуулж байна. Нотлох баримтад дурдсанаар Хөгжлийн банк нь 2014 оны хоёрдугаар сарын 10-нд зээлийн гэрээний дагуу “Эрдэнэс Монгол” компанид 170 тэрбум 595 сая 479 мянга 703 төгрөгийн зээл шилжүүлсэн.

2022 оны гуравдугаар сарын 2-ний өдрийн байдлаар "Эрдэнэс Монгол" компанид олгосон зээлийн үлдэгдэл 141 тэрбум 367 сая, 533 мянга 470 төгрөг бол хүүгийн өр 10 тэрбум, 155 сая, 613 мянган төгрөг,  зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүү тооцогдоод 228 сая 524 төгрөг болж байна гэжээ. Энэ нь банкны программ дээр байгаа үнийн дүн учраас дээрх хэмжээний хохирол учирсан гэж мэдүүлсэн юм байна.

Анх “Говийн зам” ХХК  нь Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг барьж, ашиглалтад оруулжээ. Харин тус авто замыг “Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банкнаас зээл авч, шилжүүлэн авсан юм байна. Авто замын хураамжаар орж ирсэн төлбөрөөр "Эрдэнэс Монгол" компани нь зээлээ эргэн төлнө гэж тооцоолсон ч чадаагүй аж.

Тухайн үед Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд “Эрдэнэс Монгол” компаниас тавьсан зээлийн хүсэлтийг хэлэлцээд “Эрсдэлтэй” гэдэг дүгнэлт гаргасан. Гэвч энэ асуудалтай холбоотой асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх үед Ерөнхий сайдын алба хашиж байсан Н.Алтанхуяг “Асуудлыг хурдан шийд” гэж загнасан. Мөн Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Ц.Шинэбаатар нарын зүгээс “Дээрээс өгсөн чиглэлийн дагуу асуудлыг хурдан шийд” гэж яаравчлуулж байсан гэдгийг Г.Одонтуул хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Шүүгчид өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзав

НЭМЭЛТ: 

Өмгөөлөгч О.Баасанхүү, Н.Ариунболд нараас гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан байна. Энэ талаар шүүгч “Шүүх ажиллагаа явагдаж байна. Яллагч болон өмгөөлөх талууд бүхий л нотлох баримтыг судалж, гэм буруутай эсэх асуудлаар санал дүгнэлт гаргаж, мэтгэлцээн явагдсаны үндсэн дээр нотлох баримтууд дээр үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой юм гэж үзэн, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргалаа” гэсэн юм.

Хөгжлийн банкнаас “Нью яармаг хаусинг прожект” компани, "Бэрэн групп"-д олгосон зээлтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татагдсан нэр бүхий иргэдийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа О.Баасанхүү, Н.Ариунболд нар энэхүү асуудлууд дээр шинжээчээр ажилласан шинжээчийн дүгнэлтийг хасуулах, нотлох баримтыг тооцуулахгүй байх хүсэлт гаргасныг шүүгч нар зөвлөлдсөн юм.

Шүүгч нар зөвлөлдөж байна

НЭМЭЛТ: 

Шүүгч нар зөвлөлдөхөөр болж, шүүх хурлыг 14.00 цаг хүртэл завсарлууллаа. Хөгжлийн банкнаас “Нью яармаг хаусинг прожект” компани, "Бэрэн групп"-д олгосон зээлтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татагдсан нэр бүхий иргэдийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа О.Баасанхүү, Н.Ариунболд нар энэхүү асуудлууд дээр шинжээчээр ажилласан шинжээчийн дүгнэлтийг хасуулах, нотлох баримтыг тооцуулахгүй байх хүсэлт гаргасан байна.  Тодруулбал, өмгөөлөгч О.Баасанхүүгийн зүгээс “Монголбанкны гаргасан шинжээчийн дүгнэлт нь эрх мэдлээ хэтрүүлсэн, хуульд нийцээгүй, хууль буцаан хэрэглэж, хууль зөрчсөн.  Иймээс нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байна” гэсэн юм. Харин өмгөөлөгч Н.Ариунболдын хувьд шинжээчээс татгалзах хүсэлт гаргаж байна гэдгээ мэдэгдэв. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулаад байна.

Хөгжлийн банкинд холбогдох шүүх хуралдааныг түр завсарлуулав

Хөгжлийн банкинд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.05.10/ 18 дахь өдрөө Улаанбаатар чуулгын байранд үргэлжилж байгаад сая түр завсарлууллаа.

Уг шүүх хуралдаанд оролцож байгаа хүний нэг нь хүний амь нас хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал юм.

Тэрбээр 2017 оноос Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан бөгөөд энэ үед тус банкнаас олгосон зээлүүд дээр шүүхийн маргаан үүссэн тул ийнхүү албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-10 192.82.67.242

Ингэж даварч байж хэрчүүлэв юманд хязгаартаа тулах гэж бас бий шүү

Avatar

Нэргүй 2023-05-10 202.55.188.120

ene uls chini heden hulgaichiin kompani bolson yum bna shuu de

Avatar

Иргэн 2023-05-10 150.129.141.246

Тэртээ тэргүй концессын хугацаа нь дуусхаар улсынх болох байсан замыг улсад зараад мөнгөө олоод авч дээ Говийн зам ХХК, тухайн үеийн бүх томчууд нь нэр холбогдож байна, мэдээгүй гэдэг мянган үгний таглаа гэж

Avatar

Нэргүй 2023-05-10 202.9.40.154

Shaaldaa Batlag bandi

Avatar

Нэргүй 2023-05-10 202.131.225.242

Яг галзуу хүний өдрийн тэмдэглэл, Ганц ойрхон тайлбар нь "ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ ЗЭЭЛ АВСАН ЮМ БАЙНА ТЭР ЗЭЭЛ ХЭЗЭЭ Ч ЭРГЭН ТӨЛӨГДӨХГҮЙ ГӨГӨ МӨМӨ БОЛСОН" ЭРДЭНЭС МОНГОЛ МЭТ ЗҮГЭЭР ЗАРДАЛ БОЛСОН ХХК ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА

Avatar

Нэргүй 2023-05-10 203.91.115.53

Хөгжлийн банкны шүүх хуралтай гээд олон шүүх дээр хурал хойшилж байна.Өмгөөлөгч нар нь мөнгөтэй хүн бараадсан баасны ялаа шиг пиздануудаа.

Avatar

Иргэн 2023-05-10 202.21.121.236

Сдааа юу ч ойлгосонгүй энэ сайтад редакц энэ тэр гэж юм байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж