Хаан III Чарльзын ёслолын үеэр хүмүүсийг баривчилсандаа уучлал гуйв

Хуучирсан мэдээ: 2023.05.10-нд нийтлэгдсэн

Хаан III Чарльзын ёслолын үеэр хүмүүсийг баривчилсандаа уучлал гуйв

Хаан III Чарльзын ёслолын үеэр хүмүүсийг баривчилсандаа уучлал гуйв

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан III Чарльзыг хаан ширээнд залах ёслол өнгөрсөн Бямба гаригт болсон. Уг ёслолын үеэр хаант засаглалыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Жагсаалын үеэр Лондон хотын цагдаагийн алба 64 хүнийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд Бүгд найрамдах хөдөлгөөний тэргүүн Грэм Смит байсан. 

Лондон хотын цагдаагийн алба хүмүүсийг баривчилсандаа харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэр баривчилгаандаа уучлалт гуйгаагүй ч баривчилгаанаас болж идэвхтнүүд жагсаалдаа нэгдэж чадаагүй харамсаж байна гэжээ. Цагдаагийн газрын гурван ажилтан Грэм Смитийн гэрт очиж уучлалт гуйсан байна. Гэвч цаашид ч арга хэмжээ авах тул уучлалт гуйхыг хүлээж авахгүй гэж Грэм Смит мэдэгдсэн байна.

Нийтийн хэв журмыг хамгаалах тухай маргаан дагуулсан хууль нь өнгөрсөн долоо хоногт хаан III Чарльз гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон. Энэхүү хуулийг үндэслэн Бямба гаригийн баривчилгааг хийсэн гэж цагдаагийн газраас мэдэгджээ. Шинэ хуулиар тайван жагсаал хийж буй хүмүүсийн эсрэг хатуу арга хэмжээ авах эрхийг цагдаа нарт олгосон.

Лондон хотын захирагч Садик Хан хэлэхдээ "Цагдаа нар биднийг аюулгүй байлгах нь амин чухал боловч ардчиллын салшгүй хэсэг болох тайван жагсаал хийх эрхийг хамгаалах тал дээр тэнцвэртэй байх ёстой" гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж