Дорнод аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Дорнод аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Дорнод аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдаан болж дараах шийдвэрүүд гарлаа.

  • Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хуурайшилтын зэрэглэлээр тооцоолсон түймрийн эрсдэлийн үнэлгээгээр бүх сум нэн аюултай түвшинд хүрсэн тул аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх.
  • Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайд гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр Байгаль хамгаалагчийг ээлжээр ажиллуулах цаашид бусад аж ахуй нэгж, байгууллагуудад ажиллуулах төсөв, тооцоо, судалгааг гаргах.
  • Байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагуудыг хуурайшилт ихтэй үед буюу хавар, намрын улиралд байнгын томилгоожуулж ажиллуулах.
  • Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19,21 дүгээр талбай, Улааны орд, Алтан Цагаан-Овоо, Хашаатын цав ордуудыг түшиглэн, хуурайшилт ихтэй үе буюу хавар, намрын улиралд гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх мэргэжлийн бүлгүүд ажиллуулах.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж