АТГ Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ

АТГ Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ

АТГ Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг хуулийн байгууллагаас шалгаж буй. Авлигатай тэмцэх газраас түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Түүнийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт буруутган, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан байна.

Мөн нүүрсний хэргээр хоригдож байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг тус компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 152 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 113 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “М” нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө хууль бус давуу байдал бий болгон байгууллагад хохирол учруулсан гэх;
  • “А” нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх;
  • “Г” нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Эрүүгийн цагдаагийн албаны ажилтан “Н” нь хахууль авсан гэх;
  • Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын албан тушаалтан “М” нь эрүү шүүлт тулгасан гэх;
  • Төв аймаг дахь Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн нэр бүхий албан тушаалтнууд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа …-р нээлттэй хорих ангийн албан тушаалтан “Д” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас хахууль авсан гэх;
  • БНХАУ-ын иргэн “П” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэх;
  • Хан-Уул дүүргийн ИТХ-ын ажлын албаны удирдах албан тушаалтан “Д” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтан “Б”, Ханбогд сумын удирдах албан тушаалтан “Н” нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн албан тушаалтнаар ажиллаж байсан “Э” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтан “Б”, албан тушаалтан “О” нар бүлэглэн нийт 69,997,750 төгрөг завшсан гэх;
  • Төрийн банкны тооцооны төвийн удирдах албан тушаалтан “А” нь албан тушаалтан “А”, “М” нартай бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламжийн мөнгийг хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр гарган завшсан, мөн нэр бүхий иргэдийг хуурч онц их хэмжээний мөнгө залилан авсан гэх;
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /хуучин нэршил/ үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн захирал “Д” нь бусдад хахууль өгсөн гэх.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-10 202.126.89.250

Бусдыг нь шалгаад, явуулаачээ, зөндөө олон хүний нэр эхэндээ дуулдаж байсан, ганц 2 хүнээр туг тахиад өнгөрөх гээд байна даа

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.161.253

Ганхуягийн Хэрэг нь яагаад цөөрөөд байнаа. Хахууль авч үндэслэлгүй хөрөнгөжсөн нь хаачив? Албан тушаалаа урвуулан ашигласан гэх нь ямарч хөнгөн ял авах хэрэг байж болно. Израилын 5 дахь ерөнхий сайд байсан авгай авилга бол эх орноосоо урвах үйлдэл авилгачиныг урвагч гэж ял өгөх ёс той гэж агуу орон больё гэвэл гээд 3 зүйл нэрлэсэн нь нэг нь энэ

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.160.27

аюурсайханыг өнөөдөр 461 хорино тэнд шуумар банди болждээ

Avatar

Зочин 2023-05-10 192.82.76.172

Ардчилагчид гэх этгээдүүдийн үед ,чи хэн нэгэн рүү утсаар ярьж эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна гэж гүтгэж байгаад л хэрэгт холбогдуулан шийтгэл ногдуулдаг байсан. Бүр зохиомол хэрэг үүсгэж байгаад, бүр хууль бусаар дарамталж тамлаж байгаад бусдад хийгээгүй хэрэг хүлээлгэж,хэлмэгдүүлсэн хэрэг цөөнгүй гарсан.Ардчилагчдын үнэн нүүр царай нь энэ.Бусдыг гүтгэгчид хэлмэгдүүлэгчид Үүнийг хэрхэвч давтаж болохгүй Хууль хатуу мөрд

Avatar

зочин 2023-05-10 43.228.128.90

муусайн хулгайчуудад олигтойхан олон жил хулгайч биш болтол нь ял өгөөрэй Мөн бүх хулгайлсан хөрөнгийг нь улсын орлого богх хэрэгтэй

Avatar

Монгол хүү 2023-05-10 64.119.29.63

ЭДГЭЭР ХУЛГАЙЧУУД БИДНИЙ БОЛОН БИДНИЙ ҮР ХҮҮХДҮҮД, ХӨДӨЛМӨРЧИН АРД ИРГЭД БИДНИЙ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЖ БАЙНА. ЭДНИЙГ МОНГОЛЧУУД БИД ЯАХ ВЭ? ИНГЭЭД Л ДЭЭРЭЭ ЗАЛЧИХААД ЭДЭНД ДОРОМЖЛУУЛААД БАЙХ БОЛЖ БАЙНА УУ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж