FBI: ОХУ-ын тагнуулчдын сүлжээг тасалжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.10-нд нийтлэгдсэн

FBI: ОХУ-ын тагнуулчдын сүлжээг тасалжээ

FBI: ОХУ-ын тагнуулчдын сүлжээг тасалжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ОХУ-ын тагнуулчдын сүлжээг тасалсан тухайгаа өчигдөр /2023.05.09/ мэдэгдлээ. Энэ нь НАТО зэрэг 50-аас доошгүй орны нууц мэдээллийг хулгайлах зорилгоор ашиглаж байсан компьютеруудын сүлжээ юм. Сүүлийн 20 жилийн турш АНУ болон барууны бусад орны агентлагуудад нэвтрэхийн тулд боловсронгуй хакерын хэрэгсэл ашигласан гэгддэг Оросын дотоодын тагнуулын албанд энэ үйл явдал нь хүнд цохилт болжээ.

Оросын дотоодын тагнуулын алба цаашид хакердах хэрэгслээ үр дүнтэй ашиглахад хэцүү эсвэл боломжгүй болно гэж Холбооны мөрдөх товчооноос мэдэгдсэн. НАТО-ын аль нэг орны олон улсын харилцаатай холбоотой чухал бичиг баримт сэлтэд нэвтрэх, цааш нь задруулах зорилгоор энэхүү хакерын хэрэгслийг ашигласан байна.

Холбооны мөрдөх товчооны онилсон Турла нэртэй хакерын бүлэг нь Оросын тагнуулын албаны хамгийн элит кибер тагнуулын нэгж гэж тооцогддог. Судлаачдын олж мэдсэнээр Турла бүлэг 2018 онд Ойрхи Дорнодын засгийн газрын сүлжээнд нэвтрэхийн тулд Ираны хакерын хэрэгслийг хулгайлсан байна. Түүнээс ч өмнө аль 1990-ээс оны дунд үеэс хойш АНУ-ын цэргийн сүлжээнд халдсан, 2008 онд АНУ-ын Төв командлалыг хакердсан хэргийг Турла бүлэгтэй холбож ойлгодог.

Турла бүлгийн ажилтнууд бол жинхэнэ мэргэжлийн хүмүүс гэж тус бүлгийг олон жил мөрдсөн судлаач Хуан Андрес Герреро-Саад хэлэв. ОХУ-ын Рязань хот дахь Дотоодын тагнуулын албаны байгууламжид Турла бүлэг өдөр бүр хакердах ажиллагаа явуулдаг болохыг АНУ болон холбоотнууд баталжээ. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж