Л.Энхрийлэн дэлхийн медалиа ихэрлүүлж, Нилс Стамп таамаг эвдлээ

Л.Энхрийлэн дэлхийн медалиа ихэрлүүлж, Нилс Стамп таамаг эвдлээ

Л.Энхрийлэн дэлхийн медалиа ихэрлүүлж, Нилс Стамп таамаг эвдлээ

Жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.09/ боллоо.  Энэ өдөр эрэгтэйчүүдийн -73 кг болон эмэгтэйчүүдийн -57 кг-ын барилдаанууд явагдаж, аваргууд тодров. Монгол Улсаа төлөөлөн -73 кг-д олимпийн мөнгө, дэлхийн аваргын алтан медальт Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, -57 кг-д М.Ичинхорлоо, Л.Энхрийлэн нар өрсөлдсөн.

Ц.Цогтбаатар чансаагаараа D хэсгийг толгойлж, эхний барилдаандаа гоц мөргөн удаах даваандаа Тунисийн Аледдине Бен Чалбиг ялсан ч гурав дахь тойрогтоо Алжирийн Мессаоуд Редоуан Дрист ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв. Тэмцээний үеэр Ц.Цогтбаатарын бэртэл сэдэрч, хүссэн барилдаанаа үзүүлж чадаагүй гэнэ. Шохэй Оно аварга зодог тайлсан тул энэ жил Ц.Цогтбаатарыг дахин түрүүлнэ гэж олон хүн хүлээж байсан нь лавтай.

Энэ жинд Швейцарийн Нилс Стамп гэх залуу түрүүлж, улсынхаа жүдогийн түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилтын эзэн боллоо. Өдгөө 26 настай тэрбээр А хэсэгт Японы Соичи Хашимотог ялсан бол хагас шигшээд Узбекистаны Муроджон Юлдошевыг, аваргын төлөө Италийн Мануэль Ломбардог тус тус ялжээ. Харин мөнгөн медалийг Италийн Мануэль Ломбардо, хүрэл медалийг Японы Соичи Хашимото болон Узбекистаны Муроджон Юлдошев нар тус тус хүртсэн аж.

Эмэгтэйчүүдийн -57 кг-д өрсөлдсөн М.Ичинхорлоо эхний тойрогтоо Тайванийн Чен-Лин Льенд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл Л.Энхрийлэн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Австралийн Кона Кристиг, дараа нь Израилийн Тимна Нелсон Левиг, хэсгийн аваргын төлөө Канадын Жессика Климкайтыг тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Харамсалтай нь, хагас шигшээд Канадын Криста Дэгүчид ялагдаж, хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосыг Мими Хөг ялжээ.

Л.Энхрийлэн жил дараалан ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Энэ жинд Канадын Криста Дэгүчи түрүүлж, Японы Харүка Фүнакүбо мөнгөн медаль, Канадын Жессика Климкайт болон Л.Энхрийлэн нар хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Гурван өдрийн дараах байдлаар Монгол Улс багийн дүнгээр хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай наймдугаар байранд явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ёстой 2023-05-10 66.181.185.75

Манайханд тогтмол амжилт гэдэг ойлголт үнэндээ алгаа Дэлхийн аварга болоол дараагийн дэлхийн аваргадаа нэг африкт ялагдаж байх жишээтэй. Энхрийлэн гэдэг хүн бүтэн тэмцээний туршид дан торгуулиар ялсаар медаль авчихаж байх юм юу гэж ойлгох вэ.

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.168.199

цогтбаатар хөөрхөн залуу
цогтбаатар хөөрхөн залуу
цогтбаатар хөөрхөн залуу

Avatar

иргэн 2023-05-10 122.201.22.74

энхрийлэн зодог тайлах болчихжээ, даацтай мэх хийж чадахгүй байна даа

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.182.206

Мэдрэл

Avatar

Нэргүй 2023-05-10 202.21.109.3

Дасгал сургуулилт барилдааны хэмнэлээ өөрчлөхгүй бол хүний энгэр зуураад манайхан явахгүй нь ээ. Гадаадаас өндөр зэрэглэлийн дасгалжуулагч багш нар авчирсан дээр байхаа.

Avatar

Зочин. 2023-05-10 66.181.160.96

Олимпийн өмнө иймэрхүү байх ч сайн юм биш дээ.
Багш , дасгалжуулагч нар нэгэн хэвийн үйл ажиллагаанд орж , шинээр сэтгэж чадахаа больсон юм биш үү ?
Манай тамирчид гадны тамирчдын арга туршлагаас сайн суралцахгүй, хөшүүн , хойрго байна. Харин жудо улс орон бүрд гайхалтай хөгжиж байна. Манайх бахь байдгаараа.. Ер нь сургалт , дсгалжуулалт , тамирчидын сонголт хоцрогдож байх вий.

Avatar

Баагий 2023-05-10 66.181.161.192

Цогтбаатар олимпын хүрэл медальтай шүү

Avatar

Нэргүй 2023-05-10 58.82.136.69

enkhriilen muu bailaa, dan torguuliar yallaa, yadaj neg unelgee avchihaasaa gej yamar ih harvaa,,,,

Avatar

Нэргүй 2023-05-10 103.212.119.182

Хөөрхөн Дегучи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж