Хуулийн хулгай VS статусыг дээшлүүлнэ

Хуулийн хулгай VS статусыг дээшлүүлнэ

Энэ долоо хоногийн VS буландаа Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй холбоотой асуудлыг онцолж байна. Тухайлбал, тус хүрээлэнг татан буулгахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр эсэргүүцсэн бол УИХ-ын дарга статусыг дээшлүүлж байна гэх мэдээллийг өгсөн юм. Тэдний эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. 

Б.Энхбаяр
Хууль зүйн байнгын хорооны дарга

УИХ-аар хэлэлцэгддэг хуулиудын 90 орчим хувь нь Засгийн газраас өргөн баригдсан хуулиуд байдаг. УИХ-аас нэг их хууль өргөн бариад байдаггүй. Засгийн газраас УИХ-д орж ирж байгаа хуулиуд тооцоо судалгаатай, үнэлгээтэй байх учиртай.

Энэ ажлыг нь хийдэг байгууллагыг татан буулгаж байгаа нь Засгийн газраас орж ирдэг хуулиуд дээр ажилладаг оюуны уураг тархийг устгаж байна гэсэн үг. Би үүнийг дэмжихгүй байна. Би УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байх хугацаандаа хуульчдын оюуны өргөөг татан буулгах нүгэл хэзээ ч үйлдэхгүй. Б.Чимэд багш анх Хууль зүйн хүрээлэнг байгуулах үедээ “Энэ байгууллага байшин байршил хоёроосоо болж байхгүй болох байх даа” хэмээн санаа зовж хэлсэн байдаг. Б.Чимэд багшийн хэлсэн үг өнөөдөр биеллээ  олж байна.

Хэрэг дээрээ УИХ-ын судалгааг сайн болгох гэж хийж байгаа асуудал биш энэ бол барилгыг нь авах гэсэн санаархал. Тийм учраас хуульчдын оюуны өргөөг татан буулгаж байгаа асуудлыг дэмжихгүй. Би энэ асуудлаар иргэн хүнийхээ хувьд ч тэр Үндсэн хуулийн цэцэд тогтоолын төслийг хүчингүй болгох асуудлаар хандана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ асуудалд хориг тавиасай хэмээн хүсч байна.

Г.Занданшатар
УИХ-ын дарга

Нэгдүгээрт, Хууль зүйн үндэсний хүрээлэнг яамны дэргэд байсныг Улсын Их Хурлын дэргэд болгож статусыг нь дээшлүүлж байгаа асуудал.

Хоёрдугаарт, хууль тогтоомжийн тухай хуулийн 49.1-т зааснаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоо бүрдүүлж, холбогдох бүтцийн нэгжийг Улсын Их Хурлын дэргэд ажиллуулна гэж заасан. Мөн  хуулийн  49.2-т Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран хэрэгжүүлэх бүтцийн нэгжтэй байна гэж заасан. Иймд Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ажиллана гэсэн агуулгаар тогтоолын төсөл батлагдаж байна.

Гуравдугаарт, хууль тогтоомжийн үнэлгээ хийх асуудал үндсэндээ хаягдсан. Өөрөөр хэлбэл, хэлний жигдрэлт, хуулийн хийдэл, давхардал, зөрчил дутагдалтай байгаа. Тэр бүү хэл зарим яам, тамгын газрууд Хууль зүйн үндэсний хүрээлэнг авах гэж санаархдаг болсон. Ийм учраас Хууль зүйн үндэсний хүрээлэнг хамгаалж, Улсын Их Хурал дэргэдээ авч  байгаа юм. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн институцыг хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж,  Улсын Их Хурлын дэргэд ажиллуулна. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд  хяналт шалгалт хийх онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагддаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-10 192.82.81.25

Энэ дарга ер нь юу хийж мэдэх БОЛЬЧИМГҮЙ , өөрөө юу ч болж мэдэх ОВИЛОГОГҮЙ амьтан шүү . Хүмүүсийн бичээд байгаа шиг гагай магай нь ч юу юм – сонирхолтой нь ч сонирхолтой хүн мөн …

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.161.253

ЗГ-ын дэргэд байж хуулийн төслийг чамбайруулах ажлыг хийх ёстой хүрээлэнг хуулийн судалгааны байгууллага гэж юу хийдэг нь мэддэггүй байгууллагатай нэгтгэх нь буруу. Тэгвэл ЗГ-аас орж байгаа хуулийн төслүүдийг засаж сайжруулах үүрэг УИХ дээр очино. Ёстой түүхгүй гэсэн бөөсөө түүх болж дээ яих хурал

Avatar

Нэргүй 2023-05-10 202.9.40.81

Б Энхбаярын зөв, байх ёстой хууль зүйн хүрээлэн. Зандан шатар казиногийн хулгайч хэвээрээ байна, хэнтэй нийлж байранд нь шунаад байна!!! жёнко.та хоёрыг хулгайч гэдгийг ард иргэд мартаагүй байгаа шүү!!!

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.160.54

Хууль зүйн үндэсний хүрээлэнг УИХ дэргэдээ авч яагаад ч болохгүй. Хууль баталдаг их хурлынхаа нөлөөлөлд бүрэн орж Их хурал хяналтгүйгээр хууль үйлдвэрлэдэг болно.

Avatar

Б 2023-05-10 103.229.122.118

ер нь бол байшинг нь авна гэсэн санаа нь үнэн байхоо?

Avatar

Нэргүй 2023-05-10 203.91.115.39

Энхбаярын хардлага сэрдлэгэ арай дэндэж байна. Удахгүй 37 оныг эхлүүлж магадгүй хүн шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж