Алслагдсан сургуульд багшилбал 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна

Алслагдсан сургуульд багшилбал 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна

Алслагдсан сургуульд багшилбал 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна

“NEWS” агентлаг энэ удаагийн “Хууль төрөхийн өмнөх булан”даа Боловсролын ерөнхий хуулийн төсөлд суулгасан заалтуудаас онцоллоо.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хууль нь найман бүлэг 51 зүйлээс бүрдэж байгаа бөгөөд олон нийтээр хэлэлцүүлэгдэж, УИХ-ын босго давснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч байж, анхны хэлэлцүүлэг нь үргэлжилж буй урт настай төсөл юм.

Хүүхэд хаана сурч байгаагаасаа шалтгаалж, боловсролын чанар хөндөгдөх болсон. Тодруулбал, хотын төвд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг сурагч орон нутаг, нийслэлийн захын дүүрэгт суралцдаг сурагчаас илүү чанартай боловсрол эзэмшдэг болсон. Энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь сайн багш бэлтгэж, өндөр цалин олгож, тогтвортой ажиллах боломжоор хангах явдал гэж үзжээ. Иймээс алслагдсан аймаг, сум, нийслэлийн захын дүүргийн сургуульд эхний таван жилд тасралтгүй ажилласан багшид зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал, мөн үргэлжлүүлээд багшилбал гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал олгохоор хуулийн төсөлд тусгасан юм байна.

Одоогоор шинэ залуу багш сарын нэг сая төгрөгийн цалин авч байгаа гэж тооцвол таван жил ажиллаад хамгийн багадаа зургаан сая төгрөгийн урамшуулал авах боломжтой болно гэсэн үг.

Мөн багш мэргэжлээр амжилттай суралцаж, өөрийн хүсэлтээр орон нутагт 5 буюу түүнээс дээш жил ажиллах гэрээ байгуулсан төгсөгчид төрөөс дэмжлэг үзүүлнэ. Энэ нь орон сууцны дэмжлэг зэрэг байх аж.

Боловсролын салбарт 15-аас дээш жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана.

20 ба түүнээс дээш жил ажилласан багш эмэгтэй 50 нас, эрэгтэй 55 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заажээ.

Боловсролын ерөнхий хуульд үндсэн гадаад хэл англи хэл байна гэж зааж өгсөн. Энэ нь төр англи хэлийг бодлогоор дэмжинэ гэсэн агуулгатай аж. Гол нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хэддүгээр ангиас нь англи хэл заах вэ гэдгийг хуулийн төсөлд нарийвчлан заагаагүй. УИХ-аар хэлэлцэх шатанд эл асуудлыг эцэслэх бодлого барьж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар “Судалгаагаар III ангиас нь англи хэл заах нь зохимжтой гэдэг үр дүн гарсан тул англи хэлний анхан шатны мэдлэгийг сурагчдад III ангиас нь олгох сургалтын хөтөлбөр боловсруулна. Багш нараа мөн бэлтгэнэ” гэдэг байр суурь илэрхийлээд буй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү англи хэлний хөтөлбөр нь зөвхөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд л хамаарна. Хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд хамаарахгүй гэсэн үг юм.

Чадварлаг багш нарыг бэлтгэхэд анхаарч, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд багш бэлтгэдэг эрх авдаг байх шаардлага тавихаар болжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилдгоос болж, улстөржилт хэрээс хэтэрч, сонгуулийн дараа энэ салбарт халаа сэлгээ хавтгайрч, эцэстээ шүүхэд асуудал очин, дэнслүүлэх болдог. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч болж, томордог шатлан дэвшдэг тогтолцоо руу шилжих юм байна.

Ингэхдээ сонгон шалгаруулалтаар хэн сургуулийн захирал, эрхлэгч болох вэ гэдэг нь эцэслэн шийдэхээр зааж өгчээ.

Тухайлбал, Боловсролын ерөнхий хуулийн 33.5. Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна:

  • 33.5.1. боловсролын байгууллагад 15-аас доошгүй жил, үүнээс боловсролын байгууллагын багш, удирдах ажилтнаар 10-аас доошгүй жил, боловсролын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • 33.5.2. боловсрол судлал, багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, төрийн болон боловсролын удирдлага, төлөвлөлт, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх;
  • 33.5.3. энэ хуулийн 30.1.21-д заасан шалгалт өгч, тэнцсэн байх.
  • 33.6. Дүүргийн боловсролын хэлтсийн дарга нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна:
  • 33.6.1. боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын байгууллагын багш, удирдах ажилтнаар 5-аас доошгүй жил, боловсролын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • 33.6.2. боловсрол судлал, багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, төрийн болон боловсролын удирдлага, төлөвлөлт, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх;
  • 33.6.3. энэ хуулийн 30.1.21-д заасан шалгалт өгч, тэнцсэн байх.
  • 38.1. Өмчийн бүх хэлбэрийн боловсролын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага удирдана. Гүйцэтгэх удирдлага нь цэцэрлэгт эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, дээд сургуульд захирал, их сургуульд ректор байна.
  • 38.2. Төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын захирал, эрхлэгч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
  • 38.2.1. багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн боловсролын удирдлага, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр энэ хуулийн 31.1.3-т заасан мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, төгссөн байх;
  • 38.2.2. боловсролын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын байгууллагад багшаар 6-аас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, арга зүйчээр 4-өөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх гэсэн шаардлага тавьжээ.

Жил бүрийн намар хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн тухай дуулиан дэгддэг. Тэгвэл энэ асуудалд хяналт тавих, мөн тухайн сургуулийн сургалтын үйл ажиллагаа нь суралцагч нартаа ил тод байх ёстой гэдэг агуулгаар Төлөөлөн удирдах зөвлөлд нь эцэг, эхийн төлөөлөл заавал орохоор зааж өгсөн байна.

Мөн тухайн сургууль нь сургалтын хөтөлбөрөө олон улсын стандартаар магадлан итгэмжлэлээ хийлгэсэн байх, түүнийгээ Боловсрол, шинжлэх ухааны яам болон суралцагчдын эцэг, эхэд тайлагнадаг байх үүрэг хүлээлгэжээ. Хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн сургуулийн эрхийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахаар заасан юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхжаргал 2023-05-10 66.181.187.171

20 ба түүнээс дээш жил ажилласан гэдэгтэй санал нийлэхгүй байна.50 нас хүрсэн л бол өөрийн хүсэлтээр гаргавал зүгээр байна.

Avatar

Нэргүй 2023-05-10 202.55.188.85

Ажилчид хамрагдах уу 5 жилийн урамшуулалд мөн тэтгэвэрт эмэгтэй 50 эр 55 нас хамаарах уу

Avatar

Зочин 2023-05-10 202.126.90.26

Ер захирал эрхлэгчийг 3жил ажлуулаад л сольж байх хэрэгтэй ноён мэт сууж бна.Тэрч байтугай ажилаа мэдэхгүй ногоон нойл захирал эрхлэгчүүд монголоор нэг бна түүнийгээ сольж бж боловсрол чинь сайжирна

Avatar

Нэргүй 2023-05-10 202.131.251.130

өрх толгойлж өрх гэрээ ганцаараа авч яваа эхчүүдийг яагаад 50 настай тэтгэвэрт гаргахгүй гүрийгээд байгаа юм бэ эхлээд зөв харж үзэх зүйлээ олж харж сураач ээ

Avatar

Нэргүй 2023-05-10 192.82.89.166

Тү.гээ !!!!

Avatar

Нэргүй 2023-05-10 192.82.89.166

Хуулийн заалтууд батлагдаад ирвэл үнэхээр хэрэгтэй байна. Цэцэрлэгт багш, туслах багшаар гэж нэр зааж өгвөл сайнсан, яг өнөөдрийн байдлаар 46-48 настай 20 гаран жил ажилласан багш даралт ихтэйн улмаас эмнэлэгийн хяналтанд орчихсон, цөс ббөрний хагалгаанд орсон, хөл нь муудсан, нүд хараа таг ийм 3 багш өдрийг тэсэн тэсэн өнгөрүүлж байна. Үс шүд нь муулаад ирэх үед хүүхдийн өмнө зогсох гоо зүйг ч тооцсон үнэхээр зөв шүү, ёстой баярлаж байна, олон олон багш нарын ирээдүйд зорих итгэл үнэмшил ч бат

Avatar

Зочин 2023-05-10 202.55.188.37

Тү гийн ажилчид тогооч нар олон хүүхэдтэй халуун уур тоног төхөөрөмжийн хортой нөхцөлд ажилладаг .Ажилласан жил 25 аас дээш жил 50 тай тэтгэвэрт нь оруулж өгөөч ээ

Avatar

Нэргүй 2023-05-10 203.91.115.48

Тийм шүү ӨӨРӨӨ ХҮСВЭЛ гэсэн үг л хэрэгтэй.Бие эрүүл мэндээр боломжтой нь 55 хүрээд гарч болно.Гэтэл бие нь хүчрэхгүй багш нараас сургалтын чанар үр дүн гарах нь хэцүү шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-10 203.91.115.247

Нийслэлийн захын дүүрэг гэхээр Налайх, Бага нуур, Багахангай л гэсэн үг биздээ. Нийслэлийн захын хороодын сургуульд чинь ажиллах багш олдохгүй төвийн сургууль руугаа шилжээд байх юмаа. Тиймээс нийслэлийн захын сургууль гэж оруулж өгмөөр байна.

Avatar

Нэргүй 2023-05-10 203.91.115.39

Tv-iin ajilchidin tsaling nemeechee mon 20jil ajilsan bol 50nastai tetgevert garch boldoggui ymu tsalin arai l bn haraad bhad tsalin baga blhoor ajillah hun oldohgui bolj bn bi surguulid ajildag uilchilgeenii ajiltan bn

Avatar

Б.ундраа 2023-05-10 59.153.115.30

50 настай өөрийн хүсэлтээр гарахад тэтгэмж болон тэтгэврийн нь яаж олгох юм бээ жаахан тодруулмаар бна өдий хүртэл ажиллаад тэтгэвэр бага тэтгэмжгүй тэтгэвэрт суух болчихвол нөгөө л өмнөхтэйгөө адил болно бх гол нь тэтгэмж тэтгэврээ авах гэж л эцсээ хүртэл эрүүл мэндээрээ хохирон хохирон ажиллаж байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.186.92

Энэ бол маш зөв. 6 настай хүүхдүүд 50 настай багшийг эмээ өвөө гэж дуудаж байна багш хүн 50 нас хүрээд энэ олон хүүхдмйн дуу ёчимээнд ядраад орой ирээд бичиг цаас бэлдээд дэвтэр засаад нүд чих толгой муутай өвчний үүр болж нас наслахгүй өөд болж байгааг анхаарч энэ хуулийг баталж хэрэгжүүлээрэй гэж хүсье

Avatar

Нэргүй 2023-05-10 59.153.114.171

Цэцэрлэгийн багш, туслах багш нар бол маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа шүү 50 настай гаргаарай

Avatar

Нэргүй 2023-05-10 59.153.114.171

Цэцэрлэгийн туслах багш тэтгэврийн насанд хамрагдана биздээ

Avatar

Зочин 2023-05-10 66.181.160.63

Боловсролын салбарт ажилдаг тү ажилчдын цалинг нэмээчээ арай юмаа. бас орон нутгын нэмэгдэл, 5 жилийн нэмэгдэл авдаг болмоор л байн шдээ.

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.161.84

Цэцэрлэгийн багш 50 тай тэтгэвэрт гарахгүй бол шужгианд дүлийрээд хэцүү бна

Avatar

Нэргүй 2023-05-10 202.179.21.219

Хуулиндаа хүсвэл эм 50, эр 55 гэдэг заалтаа оруулаад өгчих. Эрүүл мэндийн байдлаасаа болоод зөндөө багш нар ядарч,туйлдаж бна

Avatar

Нэргүй 2023-05-10 192.82.74.239

тэтгэвэрт гарахад 7 жилээр бодолт хийдгийг 5 жил болгох төсөл ороогүй юмуу тэр маш чухал шүү дээ

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.161.40

хүсвэл эмэгтэй 50 гэдгийг маш их хүсэж цэцэрлэгийн багш нар 55 хүртэл хүүхэдтэй ажиллана гэдэг үнэхээр хүнд. 46 хүрээд чих шуугиад нүд бүрэлзээд толгой дүүрээд хажуудаа байгаа хүний үгийг заавал 2-3 дахин хэлүүлж байж сонсож байна. Үнэн бодит байдал дээр ийм л байна. дээрээс нь бичиг цаасны ажил давж гарахгүй их

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.178.213

хүсвэл 50,55 гарах гэдэг зөв заалт. зайлшгүй эрүүл мэндийн хувьд асуудалд орсон багш нар ажиллах гэж маш хүнд байдалд орж бна. сонсгол,хараа муудсан, астамтай болсон ийм багш нарыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслээд тэтгэвэрт гаргадаг болгох хэрэгтэй. ялангуяа эрэгтэй багш нарын эрүүл мэндийн асуудал 50 гараад маш хүнд болж бна.

Avatar

Нэргүй 2023-05-10 202.21.109.10

зөв сайхан санал байнаа эрэгтэй 55 ийг дэмжиж байга

Avatar

Зочин 2023-05-10 106.186.208.29

Японд ингэдэг гэнэ. Нэг сургуулийн захиралыг 3 жилээс илүү хугацаагаар томилдоггүй. Манайд бол насаараа нэг сургуулийн захирал хийгээд эзэн суучихдаг. 3-5 жил тутам дүүрэг дотроо багш нар сургууль дамжин багшилдаг. Манайхаар бол хотын төвийн 23-р сургуулийн багш 3 жил ажиллаад, 4 дэхь жилээсээ Чингэлтэйн гэр хорооллын 37-р сургуульд 3 жил ажиллана гэсэн. Дахин 3 жилийн дараа Дэнжийн 1000-н 39-р сургуульд очих жишээтэй. Энэ их зөв тогтолцоо юм шигээ.

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.168.199

яг тэгдэг, " жил тутам өөр сургуульд, ЖИЛ БҮР СУРГУУЛЬ ДОТРОО ХАРИУЦАХ АНГИ НЬ СОЛИГДДОГ
яг тэгдэг, " жил тутам өөр сургуульд, ЖИЛ БҮР СУРГУУЛЬ ДОТРОО ХАРИУЦАХ АНГИ НЬ СОЛИГДДОГ
яг тэгдэг, " жил тутам өөр сургуульд, ЖИЛ БҮР СУРГУУЛЬ ДОТРОО ХАРИУЦАХ АНГИ НЬ СОЛИГДДОГ

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.168.199

арай л юмаа, ийм юмаар хуураад явуулна гэж тооцчихлаа гэж үү
арай л юмаа, ийм юмаар хуураад явуулна гэж тооцчихлаа гэж үү
арай л юмаа, ийм юмаар хуураад явуулна гэж тооцчихлаа гэж үү

Avatar

Зочин 2023-05-10 92.124.206.187

Багш нь өөрөө дунд дүнтэй төгссөн, чавдар муутай байгаад байхад яаж хүүхдүүдийн сурлагын чанар сайжрах вэ дээ.

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.161.178

Эмэгтэй багш бидний хоолой 45 хүрээд л саагаад л ,цуцаад ирдэг .50 гарахад бараг дуу гарах хэцүү болоод үе үе акт аваад л их л хэцүү байдаг .Тэтгэврийн нас хүсвэл эмэгтэй 50,эрэгтэй 55 гэдэг заалт дэмжигдсэнд маш их дэмжиж бна .
Батлагдана гэж найдаж бна .
Энэ хуулийг их олон жил хүсэн хүлээлээ.
Маш зөв шийдвэр шүү.Хүнээ харсан энэрэнгүй шийдвэр гаргасан төрдөө баярлалаа .

Avatar

Пернеш 2023-05-10 202.126.88.189

Эмэгтэй багш бидний хоолой 45 хүрээд л саагаад л ,цуцаад ирдэг .50 гарахад бараг дуу гарах хэцүү болоод үе үе акт аваад л их л хэцүү байдаг .Тэтгэврийн нас хүсвэл эмэгтэй 50,эрэгтэй 55 гэдэг заалт дэмжигдсэнд маш их дэмжиж бна .
Батлагдана гэж найдаж бна .
Энэ хуулийг их олон жил хүсэн хүлээлээ.
Маш зөв шийдвэр шүү.Хүнээ харсан энэрэнгүй шийдвэр гаргасан төрдөө баярлалаа

Avatar

Нэргүй 2023-05-10 202.126.89.152

Тэтгэврийн нас 50.55 болсон маш их баяртай бнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж