Шашин төрийг хослуулсан ТОО!

Шашин төрийг хослуулсан ТОО!

Шашин төрийг хослуулсан ТОО!

Тэрэгний гол хийх гээд цавчсаар байгаад сүүлдээ шүдний чигчлүүртэй үлддэг хошин өгүүллэг байдаг даа. Тэрэн шиг  ҮХНӨ-өөр  тогтолцооны ойлгомжгүй байдлаа тодорхой болгох тухай  анх Ардын намынхан ярьж байсан, өдгөө зөвхөн тоо оруулж иржээ.

Үндсэн хуульд суулгаж өгснөөр  Монгол Улс парламентын засаглалтай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Төрийн тэргүүн даргалдаг гэвэл Ерөнхийлөгчийн засаглалтай.  Өөрөөр хэлбэл, хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын тогтолцооноосоо болж улс төр тогтворгүй, засаглал нь тэнцвэргүй, эрх мэдлийн зөрчилдөөнтэй, үүний нотолгоо нь гэвэл Төрийн ордны хананд хадагдсан Ерөнхий сайд нарын зураг.

Хэдийгээр 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимын сайд нараа чөлөөлөх, томилох эрх мэдэлтэй болсон  ч Монголын улс төрд өнөөдөртөө У.Хүрэлсүх “намбар ван” байгаа.

Товчхондоо, тогтолцорны гажуудал нь тоондоо биш гэсэн үг. Өнгөрсөн 30 жил хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентийн засаглалтай явж ирснээ өөрчлөх ёстой гэж ярилцлага хүртэл өгч суусан МАН-ын генсек Д.Амарбаясгалан айсан уу, У.Хүрэлсүхийн ухаан болоод эр зориг дутсан уу, ямартай ч Үндсэн хуулийн 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөхөөр Засгийн газраас ҮХНӨ-ийг УИХ-д өргөн барьсан юм.

Тиймээс өнөөгийн 76-г дааблдах болсон учир шалтгааныг сонгогчдод таниулахаар Г.Занданшатарын захирамжийн дагуу гишүүд томилолт авч тойрог руугаа мордоцгоожээ.  Гээд сонгогчид дэмжсэн ч, эс дэмжсэн ч, ҮХНӨ-ийг хийх эрх нь зөвхөн УИХ-д хадгалагддаг, ҮАБЗ-өөр хэлэлцэнэ  гэдэг үнэндээ У.Хүрэлсүхийн зөвшөөрлийг авсан гэсэн үг.

1.

Хүсэлтээрээ чөлөөлөгдсөн нэг, бүрэн эрхийг нь түдгэлүүлсэн хоёр гээд УИХ-ын 76 гишүүнээс гурав нь нүүрсний хэрэгт холбогдож, Төрийн ордноос төрхөмдөө буцсан. Тиймээс 73 гишүүн тойрогтоо ажиллаж байгаа агаад үнэндээ үгийг нь сонсох бүү хэл өөдөөс нь өндөг шидээд угтаж мэдэх гишүүн УИХ-ын цөөнгүй. Тэднээс болж, Монголын парламент муу нэртэй баруун хар овоохой болж хувирсан, үүнийг далимдуулаад эртний “мөрөөдлөө” биелүүлэхээр Н.Энхбаяр хүртэл шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, түүнийгээ Монголд суух гадаадын Элчин сайдын яамдад хүргүүлсэн байдаг.

Үндсэндээ, Монголд ганц цэцэн зохихгүй. Хойно, урдаа хоёр том хаантай жижиг улсад нэг можгороос долоон хожгор байсан дээр. Тиймээс 76 “ухна”-ын тоог нэмэх гээд байгаа учир нь  парламентын чадамжийг дээшлүүлэх зорилготой. Эцсийн бүлэгт Монголын аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалт болох юм. Харин тоо хэд байвал засаглалын тэнцвэртэй байдал хадгалагдаж, парламент “давхар дээлтнүүд”-ийн барьцаанаас гарч чадах вэ.

152 нь куб язгуураас гаргаж ирсэн тоо болохыг ХҮН намын дарга, парламентын эдийн засагч Т.Доржханд хэлээд 99,108  гэх шашны болоод азын тоо бишийг онцолсон нь Ардчилсан намыг егөөдсөн хэрэг байв.

2015 онд АН засгийн эрх барихдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан боловч Ардын намынхан дэмжээгүй.  Дэмжээгүй шалтгаан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн автор нь АН болохоос айсных.

Уг төсөлд гишүүдийн тоог 99 болгож нэмэгдүүлэхээр суулгаж өгснөө УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр  тайлбарлахдаа “Дэлхийн жишгээр үзэх юм бол манай парламент 120 гишүүнтэй байх ёстой юм билээ.  Гэхдээ 99 гишүүнтэй байхаар оруулж ирсэн нь тооны бэлгэдлээ бодсон. Ес их утга учиртай тоо. Есөн гариг, есөн өрлөг, есөн эрдэнэ, есөн үе, есөн ерөөл гэдэг. Есөн гариг чинь нартайгаа нийлээд арав, есөн эрдэнэ чинь газартайгаа нийлээд арав, есөн өрлөг чинь хаантайгаа нийлээд арав гээд бүтэн болдог. Тэгэхээр 99 дээр Ерөнхийлөгчөө нэмэхээр зуу болно, бүтэн болно гэсэн үг. Ес бол арга билгийн тоо” гэсэн биш Ардын намынхны амны зугаа болоод өнгөрсөн.

Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн тоог нэмэх тухай өнөөдөр гэнэт яриад эхэлсэн юм биш, анх санааг нь гаргасан нь АН, харин МАН-ын үед хувьсгалын тохироо нь бүрдэж байна гэх үү дээ.

2.

152 бол төгс тоо биш. Д.Амарбаясгалан тайлбарлахдаа, “1992 онд 76 гишүүнийг тогтооход 1.2 сая сонгогчтой, 2.2 сая хүн амтай байсан бол өнөөдөр 2.4 сая сонгогч, 3.4 сая иргэнтэй болсон байна” гэснээс дүгнэвэл математик аргачлалаар бодсон, олон улсын жишиг, хүн амын тоонд харьцуулж гаргаж ирсэн тоо байх.

Гэхдээ тооны цөөнөөс болоод гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогддог гэвэл өрөөсгөл. Нөлөөлөлд автах, хэт эрх мэдэл төвлөрдөг нь үнэн, төсөв хэлэлцэх үеэр 76 Сангийн сайдтай болчихдог, оруулсан төсвөө “зуруулах”-ын тулд Засгийн газар нь  УИХ-ын гишүүдийг дөрөв, дөрвөн тэрбумаар авлигадахад хүрдэг.

Парламентын 76 гишүүний 17 нь Засгийн газрын гишүүн гэхээр УИХ-ын 20 хувь нь “давхар дээлтэй” гэсэн үг. Өнөөдрийн хувьд парламент нь гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих нь бүү хэл толгой дээрээ гаргачихсан.  УИХ үндсэндээ МАН-ын гаргасан улс төрийн шийдвэрийг хүлээж авдаг газар болоод хувирсан. Юу яасны төрийн эрхийг барих дээд байгууллага вэ.

Эрх баригчид цэвэр алгебр бодсон гэвэл үүн шиг эндүүрэл байхгүй. Сонгуулийн үр дүн, МАН-ын нэр хүнд, АН-ын рейтинг зэрэгт анализ хийсэн “ашигт үйлийн коэффициент” нь 152 гэх тоо болох нь ойлгомжтой. Харин АН-ын хувьд албан бус мэдээллээр бол ерөөл бэлгэдлийн гэх 99 тоон дээрээ бууж байгаа бололтой. Гэхдээ эцсийн бүлэгт УИХ дээр МАН, АН хоёр тоогоо нэгтгээд шашин, төрийг хослуулсан дундаж хувилбараа батлах биз.

Гэвчиг тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ гэгчээр ёс суртахуун, тоо хоёрын аль нь чухал вэ. Тоо өссөнөөр МАН-ын бодсон математик аргачлалаар хулгай, хуйвалдаан, авлига буурна гэж байна, магадгүй.  ЖДҮ-гийн авлига, хулгай бол цэвэр кнопны “наймаа” байсан. Тиймээс кнопны эрх мэдэл буурахаар гишүүний нөлөөлөл багасах нь багасах л байх. Гэхдээ ёс суртахуун бол тооны олонд биш хүний хүмүүжилтэй холбоотой. Хүн нь хүмүүжил муутай байвал тоо нь 152 болсон хулгай, луйвар “амь бөхтэй байна” гэсэн үг.  Гол нь жагсаалтаар болон тойрогт нэр дэвших хүндээ намууд ямар шаардлага тавих вэ. Өнөөх хэдэн хулгайчаа жирийтэл нь жагсаагаад эсвэл кнопны төлөө олны танил, од гэсэн болгоныг сонгуульд сойвол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсний нэмэргүй. Тэр нь шашин, төрийг хослуулсан, ерөөл бэлгэдэлтэй, ертөнцийн аврах төгс тоо байлаа ч!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Юун шашин бэ? 2023-05-10 178.8.166.192

Ингээ л тэнэгтээд бдгын! Шашин төр тусдаа,

Avatar

Нэргүй 2023-05-10 103.26.193.69

жагсаалтаар сонгогчийн сонгох эрхийн талыг нь хасна гэсэн үгүү?.

Avatar

Үнэн үг 2023-05-10 202.126.89.15

латви литва эстони гэж өөрийгөө тэжээх чадамжгүй дайны полигон кв

Avatar

Монгол 2023-05-10 202.126.89.15

2045 он гэхэд үндсэн хуулгүй хятадын муж болчоод алуулах байхдаа яа яа яа

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.161.253

1,1-2,9 сая хүн амтай латви, литва, эстон 3 100-154 парламентийн гишүүнтэй, эдийн засгийг нь Европын холбоо буюу герман, франц 2 тэжэндэг. Манайх эдийн засгийн чадамж муутай болохоор хүүхдийн мөнгөө бүх хүүхэддээ өгч чадахгүй Цэц нь ЗГ-ын үгэнд орж хүүхдийн мөнгийг хэлэцэх хурлаа хойшлуулж өдий хүрлээ. Гишүүдийн тоо нэмэгдэхэд зөвхөн орон тоо нэмэгдэхээс гадга Төрийн ордонд багтахгүй болж өөр байоанд нүүх, шинээр барих, харуул хамгаалалт, ус дулаан гээд бусад төсөвт учрах дарамтыг бас тооцох хэ

Avatar

Нэргүй 2023-05-10 103.212.119.182

Монголчууд бусдад их атаархаж амьдардаг учраас ИУХ-ын гишүүд олон болно гэдэгт их дургүй байдаг бололтой. Гол 152 гишүүнтэй байснаар олон хүн хэлэлцэж илүү чамбай хууль батлах боломж гарна гэдгийг огт тоож ярихгүй, зүгээр л олон гишүүн ихийг иднэ гэж л ярьж байна

Avatar

Нэргүй 2023-05-10 139.5.218.247

Олон нийтийн санал асуулга явуулаачээ. Танай сайт үүнийг бас явуулж болно ш дээ. Иргэд гишүүдийн тоо нэмэхийг дэмжихгүй л болов уу:

Avatar

Нэргүй 2023-05-10 103.9.89.194

108 суварга чаахгүй юу.

Avatar

Зочин 2023-05-10 66.181.161.247

Гишүүдийн тоогоо ч нэм, шударга ёс зүйтэй хүмүүсээ ч нэр дэвшүүл. Сонгуульд ялагдая гээгүй л юм бол шударга, ёс зүйтэй гэж тооцсон хүмүүсээ нэр дэвшүүлэх ёстой. Гишүүдийн тоог нэмснээр 76 хулгайч нь 152 болно гэж автоматаар тооцох нь өрөөсгөл. Дурын 152 хүн гарч ирээд парламентыг бүрдүүлчихдэг юм биш. Бидний сонголтоор л тэр 152 хүн гарч ирнэ.

Avatar

Нэргүй 2023-05-10 192.82.83.71

Одоохондоо гуравны нэгээр буюу 25 хүнээр нэмж 101 болговол зохимжтой. Тойргийн хуваарилалт нь шог болсон Хэнтий мэт 3 гишүүнтэй аймгаас хасаж УБ хот, Хөвсгөл зэрэгт шилжүүлэх зарим зохицуулалт хийх хэрэгтэй.

Avatar

зочин 2023-05-10 203.217.139.240

Манай дарга нар сувдаг сэтгэлтэй, шунахай. 76 шуналыг яая гэж байхад дахин нэмээд 152 шуналыг сонгосноор ажил сайжрахгүй. Нэг намын шахуу 76 гишүүн асуудлыг оновчтой шийдвэрлэж чадахгүй байхад үхрийн эвэр шиг олон намын жагсаалтаар голцуу орж ирэх шуналууд юу ч шийдэхгүй, харин ч өөр өөр олон эрх ашиг гаргаж гай болно. Өрөө, сав, унаа, бичиг цаас, өөрийнх нь болон доор хаяж " туслахын цалин, ИХ-ын гишүүний авдаг тэрбум, тэрбум төсөвт нэмэгдэнэ. Дээр нь 152 хүний лобби бүх зүйл дээр нэмэгдэнэ.

Avatar

Иргэн 2023-05-10 192.82.69.131

Төрийн эрх мэдлийг Цэвэр лууврын хэлбэрээр авах гэж байгаа нь аргаа ядсан хувилбар. Эрх мэдэл, мөнгө, аюулгүйн байдлаа хангах гэсэн болчимгүй санаархал. Эх орон, иргэдийн ашиг сонирхолыг бодсон зүйл ер алга.

Avatar

МАН дарга Л.Оюунэрдэнэ бүхнийг шийднэ 2023-05-10 192.82.84.254

Тэгээд яах вэ ? Ард түмэн ҮХНӨ ийг дэмжихгүй боловч МАН өөрийн хүсэл дураараа хийж таарна
Иргэн бидний ганц чадах зүйл 2024 оны сонгуульд дүнгээ тавих үлдсэн

Avatar

Нэргүй 2023-05-10 192.82.91.150

76 г пропорциональ тогтолцоогоор явуулах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж