"Зохиомлоор хэрэг үүсгэж, ялладаг технологи намайг сулласан ч арилахгүй"

"Зохиомлоор хэрэг үүсгэж, ялладаг технологи намайг сулласан ч арилахгүй"

"Зохиомлоор хэрэг үүсгэж, ялладаг технологи намайг сулласан ч арилахгүй"

Давж заалдах шатны шүүхээс иргэн Д.Монголхүүгийн хорих ялыг цуцалж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр эдлүүлэх шийдвэрийг өчигдөр /2023.05.09/ гаргасан. Түүнтэй хорих ангид нөхцөл байдал ямар байсан болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнуудыг шүүхэд өгөх болсон талаар ярилцлаа. 


-Та шоронд 26 хоног хоригджээ. Хорих ангийн нөхцөл ямар байсан бэ?

-Хоригдож байх хугацаанд хорих ангитай холбоотой сайн зүйлсийг анзаарлаа, саар зүйлсийг ч мэдлээ. Өмнөх үеийн нөхцөл байдлаас сайжирч, байрны хувьд олон улсын стандартад нийцүүлж баригдсан. Мөн алба хаагчдын хоригдлуудтай харилцаж байгаа харилцааны хувьд урьдынхтай харьцуулахад сайжирсан байна. Саар зүйл гэвэл эрүүдэн шүүлтийн хэлбэртэй онц ноцтой гурван зүйлийг анзаарсан. Эдгээрийг дотоод журмаар зохицуулдаг бөгөөд 2019 оны Хууль зүй дотоод хэргийн сайдын баталсан журмаар хэрэгжүүлдэг юм байна лээ. Нэгдүгээрт, 24 цагаар асдаг хурц гэрэл. Шөнө унтахад ч асаалттай, өдөр ч гэрэлтэй байдаг нь хүний биологийн цагт нөлөөлдөг. Угтаа бол хүн унтаж амарч байхад шинэ эд эс нөхөн төлжих, бие организм бодисын солилцоонд ордог. Гэтэл энэ процессыг тасалдуулж байгаа дотоод журмын нэг заалт байна.

Хоёрдугаарт, долоо хоногт хоёр удаа л салхинд гаргадаг. Бусад үед нь мал эмнэлэгт байгаа юм шиг, өөрөөр хэлбэл бордож байгаа гахайг ямар ч хөдөлгөөнгүй зайнд оруулаад байлгаж байгаа мэт ханддаг. Хорих ангид ялтнууд яг л амьтан шиг байна гэсэн үг. Гянданд хориод гаргахгүй байгаа аятай жижиг өрөөнд 24 цагийн турш гаргахгүй байна гэдэг эрүү шүүлтийн хэлбэр.

Энэ мэтчилэн эрүү шүүлтийн хэлбэрийг хорих ангийн дотоод журмаар зохицуулж байна. Тиймээс би энэ асуудлыг Хууль зүй дотоод хэргийн сайд болон холбогдох албаныханд уламжилна. Хэчнээн хоригдож байгаа ч гэсэн тэр хашааны цаана хүний эрх байх ёстой. Хууль зөрчөөд тодорхой хэмжээний эрхээ хязгаарлуулж байгаа ч хориход байгаа хүмүүс хүн байх эрхээ хасуулаагүй. Тэгэхээр хүн байх эрхэнд ноцтой халдаж байгаа явдал бол эрүүл шүүлт мөнөөс мөн. Энэ асуудлыг Монгол Улсын хуулийн бодлогыг боловсруулж байгаа салбар яаманд нь уламжлах ёстой гэж үзсэн.

-Таныг хүнд гэмт хэрэгтнүүдтэй хорьсон гэж үнэн үү? 

-Үнэн. Давтан гэмт хэрэгтнүүдийн хэсэгт хорьсон. Анх удаа хоригдож байгаа хүмүүс өөр жигүүрт байдаг. Гэтэл давтан гэмт хэрэгтэй хүнд гэмт хэрэгтнүүдтэй хорьсон нь үнэн.

Гэхдээ хоригдлууд болоод албан хаагчдын зүгээс ёс бус харьцсан асуудал байгаагүй.

-Хүний эрхийн комиссынхон таныг "эргэсэн" гэсэн. Тухайн үед та хүний эрх зөрчигдөж байгаа талаар санал, хүсэлтээ хэлж чадсан уу?

-Хэлэлгүй яах вэ. ХЭҮК-т хамааралтай асуудлыг хэлсэн. Хүний эрхийг зөрчиж байгаа ийм асуудлууд байна. Эдгээрээс хуульд хамаарах энэ хэсэг, дотоод журмаар зохицуулагддаг ийм зүйлс байна гэдгийг илэрхийлсэн.

Мөн хорих байрны стандарт хоол, усны асуудлыг ч хэлсэн.

Усны хувьд би амтлаад л мэдсэн. Хотынхны хэрэглэдэг төв магистралын усыг хорих ангид өгдөггүй. Хорих 461 дүгээр ангийнхан усаа гүний худгаас авдаг юм билээ. Тийм би усны шинжилгээний дүгнэлтийг үзэх хүсэлт тавьсан. Унданд хэрэглэхээс гадна гар нүүр угаах дээр хүртэл ус солигдож байгаагаас өөрчлөлтүүд гарсан. Гэх мэтчилэн хоол унд, хорих ангийн байрны өрөөний зай талбай гэхчлэн асуудлыг хорих ангийн удирдлагуудад ч, албан хаагчдад ч, ХЭҮК-ынхонд ч хэлсэн.

-ШШГЕГ-ын албан тушаалтнуудтай та шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан гэж шүүхдэхээр болсон гэл үү?

-Нийслэлийн шүүхийн шийдвэрийн газрын дарга хэвлэ мэдээллийн хэрэгслээр намайг Гэмтлийн эмнэлэг ороогүй, худал ярьж явсан гэдэг ташаа мэдээлэл түгээсэн. ШШГЕГ-аас мэдээлэл хийхдээ иргэн Д.Монголхүү Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яваагүй, худлаа ярьж өөр тийшээ явсан гэж ярьсан. Тэрийг нотолсон хоёр нотлох баримт зөрсөн. Тэр асуудлыг давж заалдах шатны шүүх хурал дээр үндэслэлгүй байна. Энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болсон. Энэ асуудлыг шүүхэд өгнө. Удирдлагаа худал мэдээллээр хангасан, анхан шатны шүүх дээр нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэдэг үндэслэлээр миний бие шүүхэд гомдол гаргана.

Би анхан шатны шүүх хурал дээр хоёр нотлох баримт хоорондоо зөрүүтэй байгааг гаргаж ирсэн. Прокурор, ШШГЕГ-ынхнаас гаргаж байгаа нотлох баримт өмгөөлөгчтэй эсрэгцэж байсан. Үүнийг судлан шинжлүүлж, аль нь үнэн эсэхийг тогтоож байж шүүх рүү шилжүүлье гэхэд анхан шатны шүүх хүлээж аваагүй.

ШШГЕГ-аас Саппорогийн уулзвараас Модны хоёр руу явах маршрут нь хоосон байсан бол өмгөөлөгчийнхөөр Гэмтлийн эмнэлэгт Д.Монголхүү ирсэн. Түүнийг амбулаториар үйлчлүүлээрэй гэж эмч хэлсэн гэдэг баримт юм. Бичгээр нотлох баримт гаргасан. Эдгээр баримтын аль нь үнэн бэ гэдгийг шүүхэд тавихад хүлээж аваагүй. Тиймээс ШШГЕГ-ын албан тушаалтнуудыг шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан гэдэг хуулийн үндэслэлээр шүүхэд өгнө.

Хоёрт, намайг оргон зайлсан гэж үзсэн. Зөвшөөрсөн замаас гарсан гэсэн даруйд зөрчлөө шууд арилгаж, заасан замаар явсан.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт худлаа мэдээлэл түгээсэн асуудлаар шүүхэд хандана.

-Одоо таны биеийн байдал хэр байна. Эмнэлгийн байгууллагаас дахин тусламж үйлчилгээ авах шаардлагатай байгаа юу?

-Эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа. Саяхан хоёр удаа нуруу зуурч, дахин зуурах гээд дуншиж өвддөг нь эхэлчихсэн. Мөн нойр булчирхай, бөөрний шинжилгээ өгөх хэрэгтэй болсон. Хорих ангид байхад шинжилгээ өгөхөд бөөрөө үзүүлэх шаардлагатай гэсэн. Тэгэхээр одоо эмнэлгийн байгууллагад дахин хандах зайлшгүй шаардлага үүссэн.

"УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ХҮМҮҮСИЙГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ОЛОН УЛСАД МЭДЭГДЭНЭ"

-Шүүхээс таныг шоронгоос суллах шийдвэр гаргасан. Гэхдээ зорчих эрхийг хязгаарлах ял чинь хэвээрээ. Таныг сулласан шүүхийн шийдвэрийг та юу гэж дүгнэж байна? 

-Сая болж өнгөрсөн шүүх хурлын шийдвэр яаж гарахаас үл хамаарч би суллагдлаа гээд асуудал байхгүй болж байгаа зүйл огт биш. Дараа дараагийн асуудал дээр хүнийг зохиомлоор ялладаг бүхэл бүтэн бэлэн технологи бий болчхоод байна. Зохиомлоор хэрэг үүсгэж, нотлох баримтыг зохиомлоор үүсгэж ялладаг. Үүнийг байхгүй болгох чиглэл рүү тууштай тэмцэнэ. Монголын эрх баригчид их гэнэн байна. Д.Монголхүүг хорьж, Э.Одбаярыг цагдлаа гээд болчих юм шиг санаж байна. Биднийг хориод нийгэмд айдас төрүүлж, хүмүүсийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зоригийг нь мохоож байна шүү дээ. Уучлаарай, олон улсын гэрээ конвенцын дагуу хүний эрхийг зөрчиж байгаа улс төрийн эрх бүхий хүмүүсийг гэр бүлээр нь ардчилсан улс орон руу зорчих эрхийг хязгаарлаж болдог.

Бид хүний эрхийг уландаа гишгэж байгаа Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга гэхчлэн улс төрийн зорилгоор хүмүүсийг хэлмэгдүүлсэн хүмүүсийн нэрийг нотлох баримттай, өөрсдийн тамга тэмдэгтэй нь холбогдох газруудад хүргүүлнэ.

Иргэдээс нэг л зүйлийг хүсмээр байна. Энэ бол зөвхөн Д.Монголхүүгийн асуудал огтоос биш. Иргэн бүр өөрийнхөө эрхийг зөрчүүлэхгүйн тулд хараар хэлбэл цор, цор гэдэг хэл, амтай байх хэрэгтэй. Өөрийнхөө эрхийг иргэд хамгаалдаг цагт эрх баригчид яаж ч чадахгүй. Өнөөдөр Батыг, маргааш Доржийг барихад чи дуугараагүй бол хэзээ нэг өдөр чамайг баригдахад хэн ч чиний төлөө дуугарахгүй болно гэдэг. Тиймээс монголчууд эрх чөлөөндөө харамч байх хэрэгтэй байна.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын тугийг барьж жагссан цуглаан болсон. Энэ үеэр нэг ч цагдаа тухайн жагсаалыг зогсоох шаардлага тавиагүй. Гэтэл та бүхнийг дайныг эсэргүүцэх тайван жагсаалыг хийх бүрд цагдаа нар хянаж, цагдаж, шаардлага тавьдаг. Энд үнэхээр улстөрийн нөлөө, зорилго байна уу. Та юу гэж харж байна?

-Бид түүхээ л харах ёстой юм байна лээ. XX зууны түүхэнд Монгол Улс тэр чигтээ Оросын пасолд байсан. Саяхан дайныг эсэргүүцсэн "NoWar" жагсаалын үеэр орос эмэгтэй очиж иргэний үнэмлэхээ үзүүл, манай газар нутгаас гар гэсэн. Энд яг юу болоод байгааг эрх баригчдаас би асуумаар байна. Хэчнээн Оросын ЭСЯ-ны гадна бид эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч тэр бол Монголын газар нутаг. Би Орос улсад очоод ийм хандлага гаргавал суурин дээрээ зодуулна. Тиймээс миний хувьд Оросын шинэ Элчинг хэрэв Монгол Улсын тусгаар тогтнолыг хүндэтгэж үзэхгүй байгаа бол манай нутгийг орхихыг хүсч байна.

Оросууд одоо хүртэл биднийг дээрэлхэнэ гэдэг утгагүй. Үүний төлөө ч иргэд нэгдэх нь зүйтэй.

Э.Одбаярыг заналхийлсэн этгээдээс харахад би хувь хүнийхээ хувьд хардаж байгаа. Цагдаа нар өөрсдөө тэр этгээдийг явуулсан. Хэрэв өөрсдөө явуулаагүй бол яагаад одоог хүртэл түүнд хариуцлага тооцохгүй байна гэдэг сонин. Хүний биед халдаж, олон нийтийн газар танхайрсан этгээдийг зүгээр явуулна гэдэг утгагүй. Ялгаатай байр суурь байх тусам эрх чөлөөт орон болно. Нэг хэсэг нь "NoWat" гэж байгаа бол нөгөө хэсэг нь "YesWar" гэж болно. Яагаад болохгүй гэж. Харин хүчирхийллийн замаар үүнийг илэрхийлэхгүй. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй оронд хүч хэрэглэх арга замыг л бид сонгож болохгүй. Хэрэв энэ тохиолдолд хуулийн заалт үйлчлэхгүй бол тэнд жинхэнэ эрх ашиг яригдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-05-10 192.82.77.79

Монголхүү хэлж байгаа болохоос үнэн шүү..Эрх баригчдыг шүүмжилсэн Мөнхбаяр, Ц.Хулан нар тагнуулч төр засгийн эрх баригчдын үйлдлийг шүүмжилж суулт жагсаал хийсэн экстремист үйл ажиллагаа явуулсан, албан тушаалаа ашиглаж нийтийн баялгийг завшсан дарга нарыг шүүмжилЖ олон түмэнд ил тод мэдээлсэн Мөнх-Эрдэнэ албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шоронд орцгоов.БЗС-ийн луйврыг илчилсэн Сийлэгмааг ажлаас

Avatar

Ардчлалаа хамгаадцгаая 2023-05-10 178.8.166.192

Монгрл улсад ардчилсан ёс тогтоод удаж бгаа, хэрэгжүүлэхдээ ташаараад алга болох юм

Avatar

Нэргүй 2023-05-10 139.5.216.179

Чи хэн юм бэ..Хятадын цагаачид нийлж их оодорч байна..Дорсгоо шүдтэй М.Энхсайхандаа дамжуулаарай..Нэг л өдөр та нарыг бүгдийг чинь самар шиг цөмж гэрт чинь дуусгах болно гэж..

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.160.70

хогын сайт хог новштой зайлаасай

Avatar

Зочин 2023-05-10 103.229.120.189

Э.Одбаяр , Д.Монголхүү нар одоо больцгоо.Та нарт эрх байсан ч үүрэг гэж бас бий шүү.Харсан үзсэн болгондоо үсчиж наалдаж завааруулж байх юм . Та нарын эрх чинь хэтэрч бусдад бас тээр болоод байна.Та нарын эрх чинь бусдын амгалан тайван байх эрхэд халдаад байна.Зөв ярьж байвал яахав гэхсэн.

Avatar

Зочин 2023-05-10 124.158.125.118

Сосорбарөм Монголхүүг тухричаад одоо нөгөөдөхөө өмөөрөөд яаж ч чдхгүй хүний эрх яриад явдгий Чимэгээ Содномдорж оо 2 гүтгэгдэж бхад ганц үг ган гэж дуугараагүй шдээ

Avatar

zochin 2023-05-10 43.242.242.65

Chi odoo boli oo neere bolij uz reklam ntrt toglood guigeed baisan zugeer teriigee hiigeed amidar

Avatar

Нэргүй 2023-05-10 103.212.119.182

Шоронд хүмүүсийг шөнөөр хурц гэрлээр залхаадаг болхи аргаа болимоор юм. Бүдэг гэрэл асааж болно доо. Зурагтаар харахад Америкийн шорон гэрлээ бүдгэрүүлдэг юм байна лээ. Манайхан Орос арга барил л ашигладаг байх.

Avatar

Зочин 2023-05-10 103.229.120.189

шоронд ордог чиний зөв юм уу.Шорон ярихаараа америк , орос ярьдагаа больчих

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.189.105

kkkkk

Avatar

Зочин 2023-05-10 103.229.122.6

энэ хүний тухай мэдээллийг бүх сайтөар дүүрэн олон сар бичлээ. монголд өөр бичих юм байхгүй юмуу?

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.160.27

энэ ллаларын ээж н гэж балиар авгай Зориг агсаныг муухай гүтгэсэн дээ шар сонин н одооч бна бузартай муухай хөгшин төгцөг шулмас эхтэйгээ таарсан хоноцын шээс удахгүй чи муу шоронд яад хийнээ чи гудманд таарвал чамайг хараарай гөлөг мин

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.160.27

куцаарай бандиаа харнаа ллалараа батүүлд хэмх хошногодуулдаг ац шд чи эрлиййз хулгайчаа чиний хөгшин төгцөг ах чин Зориг агсаныг гүтгэж байсан хар авгай үүхэж далд орноо за өмхий хоноцын шээс мин удахгүй чи аавынд суунаа тэндээ үүхэхийн мууугаар чад хийнээ чи одоо завтай бгаа дээр ээ уянга ацынхаа аалыг долоогоод хэвт алмасаа

Avatar

Нэргүй 2023-05-10 64.119.24.69

ер нь бол хүний эрх, эрх чөлөөг хаан боогдуулж ардчиллаас ухрахтай эвлэрч болохгүй.

Avatar

зочин 2023-05-10 202.9.46.182

Энэ нөхрийн үзэп монголчуудын нийтийн эрх ашиг үгүйсгэсэн харь бодлого хутган үймүүлэх баяжих эрх мэдэл горьдсон эх орон гэсэн сэтгэлгүй нэгэн мөрөөрөө явахад чамайг хэн оролдохгүй

Avatar

Нар 2023-05-10 103.140.10.204

үхсэний чинь харь бодлого хорт хавдартай баас чи

Avatar

Зочин 2023-05-10 202.126.89.15

хувь хүний эрхээс өмнө МОНГОЛ улсын эрх ашиг гэж байдагдаа . Монгол улс дотороо үймээн самуунтай байх нь харийн гар хөл бологсод болон цөөхөн хэд нь баян амьдраад бусад нь улных болох нь , энэ мэт хүмүүст асар их ашигтай . Йимэрхүү хүмүүст улс эх орон хэрэггүй байдаг үүнийг л тэр гадний өндөр хөгжилтэй орон ашигалдаг юм даа

Avatar

Нэргүй 2023-05-10 183.178.170.69

хөгийн н**ш

Avatar

Зочин 2023-05-10 66.181.161.29

Ялгаатай байр суурь байх тусам эрх чөлөөт орон болно. Нэг хэсэг нь "NoWar" гэж байгаа бол нөгөө хэсэг нь "YesWar" гэж болно. Яагаад болохгүй гэж. Харин хүчирхийллийн замаар үүнийг илэрхийлэхгүй.

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.161.68

өнөөдөр нэг хүний эрх, маргааш 2 дахь хүний эрхийг зөрчиж байвал дараагийн өдөр нь таны эрхийг ч зөрчих болно оо л гэсэн үг, үүнийг ойлгоход хэцүү биш, эрхээ хуулийн хүрээнд хамгаалуулмаар байна, хууль хэрэгжүүлэхэд албан тушаалтны аль нэг нам уос төрийн субьектив хандлага нөлөөлөх ёсгүй юм.

Avatar

Нэргүй 2023-05-10 192.82.70.68

эрх зөрчигдөх нэг асуудал. юуны төлөө тэмцэж буй нь өөр асуудал. Хүн болгон өөртэй адил үзэл бодолтой байх албагүй гэдэг нь бас бусдын эрх

Avatar

Нэргүй 2023-05-10 202.179.26.137

Монголхүү чи хууль зөрчиж хэд хоног суусныгаа баатарын дайтай бүү бод тэнэгтээд байвал жинхэнэ утгаараа сууна. Дулаархаар сэгэн дээр суусан өтний ялаа шиг өөрийгөө тэмцэгч гэж өргөмжлөөд л солиордог амьтадын СИЗОН эхэллээ шүү хө. Тэмцэгч гэх амьтадын хошин тоглолтыг үзэх бас зугаатай ард түмэн уйдахгүй, тэмцэгч нар бор ходоодоо борлуулах мөнгөтөй болно гоё гоё…

Avatar

Нэргүй 2023-05-10 192.82.84.45

chi zailaa,urvagchaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж