"Цэг биш таслал" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийв

Хуучирсан мэдээ: 2023.05.09-нд нийтлэгдсэн

"Цэг биш таслал" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийв

"Цэг биш таслал" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийв

Гэрэл багатай бүүдгэр танхимд сонгодог аялгуу эгшиглэнэ. Зай багатай энэ танхимд дэлхийн өнцөг булан бүрийн сонирхолтой зургуудаас гадна өнгөрсөн үеийн түүхийг харуулах гэрэл зургуудыг хана дагуулан эмх цэгцтэй байршуулжээ. Энэ бол "Цэг биш таслал" нэртэй үзэсгэлэн.

Цэг тавихаар бүх юм дуусдаг харин таслал бол үргэлжлэл гэсэн утгатай. Хуучин зүйлийг шинэчилж хослуулан авч явах боломжтой гэдэг утгаар энэ нэрийг өгсөн аж.

Баримтад арт, байгалийн хосолсон төрлүүдээр гаргасан энэхүү үзэсгэлэн тавдугаар сарын 17-ийг хүртэл “Red Ger” галерейд олны хүртээл болох юм. Уг үзэсгэлэнгийнхээ тухай найруулагч, гэрэл зурагчин Б.Отгонсүрэн ярихдаа “Миний хувьд бие даасан анхны үзэсгэлэн, 2013 оноос хойш 10 жилийн хугацаанд дарсан зургуудаас шилж сонгон 30 гаруй зургийг дэлгэн тавьсан. Баримтат зургууд нь өнгөрсөн цагуудыг харуулсан. Байгалын түүхийн музей, Лениний хөшөө гэх мэт сурвалжлага маягийн зургуудыг онцлон тавьсан.

Арт гэрэл зургууд нь уран зурагтайгаа ойртсон төстэй байдлаар гаргасан бол байгалийн гэрэл зургууд нь найман жилийн хугацаанд аялахдаа авсан зургуудаас сонгон олон нийтийн хүртээл болгож байна" гэв.

Үзэсгэлэнд Монголын урлагийн зөвлөл, "Арт медиа" студи хамтран ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж