Жинхэнэ баячууд гайхуулдаггүй

Жинхэнэ баячууд гайхуулдаггүй

Жинхэнэ баячууд гайхуулдаггүй

Хувцас загварт хүчтэй түрэн орж ирсэн минималист хэв маяг илүү даруухан, энгийн байдлыг сурталчилсаар байна. Тэгвэл сүүлийн саруудад "даруухан тансаглал" гэх тренд илүү дэлгэрч байна. Өөрөөр хэлбэл, нүдэнд шууд тусахуйц брендийн логотой хувцас, эдлэл ялангуяа нийгмийн сүлжээнүүдийн анхаарлын төвд байсан бол өдгөө илүү даруухан загвар руу шилжих хандлага ажиглагдаж байна. Хэрэглэгчид  худалдан авалт хийхдээ илүү байгаль орчинд ээлтэй, ухаалаг хандах болсон. 

 "ДАРУУХАН ТАНСАГЛАЛ" БУЮУ ЖИНХЭНЭ БАЯЧУУД ГАЙХУУЛДАГГҮЙ

Сүүлийн жилүүдэд зарим алдартнууд, нийгмийн сүлжээнийхэн өөрсдийн тансаг амьдралын хэв маягийн илэрхийлэл болгон тансаг худалдан авалтаа гайхуулах хандлагатай болсон. Энэхүү амьдралын хэв маягаас эрс ялгаатай нь "даруухан тансаглал"-ын трендийг дагалдагчид буюу жинхэнэ баячууд хувцаслалтаараа олны хараанд өртөх шаардлагагүй гэж үздэг. Тансаг зүйл худалдаж авах боломжтой баян хүмүүсийн хувьд энэ нь бас бусдаас ялгарах арга нь болжээ. Хэдийгээр энгийн мэт харагдах ч тэдний хувцас олонд танигдсан брендүүдээс ч үнэтэй байх нь элбэг. "Даруухан тансаглал" трендийн төлөөлөгч гэвэл Олсены эгч дүүсийн гаргасан "he Row" брендийг нэрлэж болно. 

Тус тренд саяхнаас л олонд анзаарагдаж эхэлсэн ч шинэ зүйл биш. Мөн уг трендийг дэлгэрүүлэгчид нь загварын салбарынхан ч байгаагүй. Тэгвэл хэн уг трендийг нийтэд таниулсан бэ? Уг трендийн хамгийн алдартай төлөөлөл нь  "Apple" компанийн үүсгэн байгуулагч асан Стив Жобс. Түүний нэрийн хуудас болсон, байнга өмсдөг хар өнгийн хоолойтой цамц бол Японы загвар зохион бүтээгч Иссэй Мияакигийн тансаг брендийнх бөгөөд 175 ам.долларын үнэтэй. Мөн орчин цагийн технологийн гоц ухаантан Марк Цукерберг ч 200 ам.доллараас буухгүй үнэтэй цамцаараа олонд танигдсан дүр төрхөө бүрдүүлсэн юм.

Илүү сайн бодож, удаан хугацаанд өмсч, дүр төрхийг бүтээх, чанартай, цөөн хувцас худалдаж авах нь "даруухан тансаглал" трендийн  эрхэм зорилго юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.161.47

Манайд жинхэнэ баячууд гэж байхгүй, хулгайгаар баяжсан цээж баячууд голдуу байдаг нь сүүлийн жил тойронгийн хугацаанд тодорхой болж байна.

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.160.35

энэ бол дэлхийн жишиг байх харин манай монголд бол жинхэнээсээ гайхуулна доромжилно дээрэлхэнэ гадуурахна энэ бол монголын хулгайч баячууд нэр зүүсэн новшнуудын гайхуулдаг зүйл

Avatar

Нэргүй 2023-05-10 103.171.150.119

gaihulah bishshde, goy huwtsasladag uurtu anhardag bwal goy bzde ene humus chini zuger nerdy, tged ter n ch okay. ghde uurtu anhaardag humus goyshde gants amidarchij goy huwtsaslaj goyor uurigu mederjiwel goy bzde uhs

Avatar

the Row 2023-05-10 66.181.168.8

The Row brand bol mash unetei huvtsas gargadag shuu, niitlel n oilgogdsongui!

Avatar

Zocnin 2023-05-10 209.90.190.107

Tiim bnalee .Bid negen huwiin tomoohon amraltand amarcn oroi ni gal tulj max sharj idlee Negen taaruuhan huwtsastai zaluu tulee buulgaj bsanaa bidnii gal deer irj max idcneed yawaad ogson Margaash ni smraltiin gazriin delguur ortol nogoo zaluu tsewrhen huwtsastai zogscn bsan Ocnigdriin zaluu bna gesen cnin hajuudah zaluu naad zaluu cnin ene tom amraltiin gazriin ezen shuu dee gelee Bi cn bur mel gaihaj tsel hohorsondoo

Avatar

200 ам.доллараас буухгүй үнэтэй цамцаараа ???????! 2023-05-10 73.221.136.15

i?????

Avatar

Нэргүй 2023-05-10 64.119.31.218

Ямар тэнэг нийтлэл бэ

Avatar

mongoo nutagt bhguiee 2023-05-10 103.229.120.174

tarhinii turaaltai reket hulgaichuud l tuilj yawna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж