Жинхэнэ баячууд гайхуулдаггүй

Хуучирсан мэдээ: 2023.05.10-нд нийтлэгдсэн

Жинхэнэ баячууд гайхуулдаггүй

Жинхэнэ баячууд гайхуулдаггүй

Хувцас загварт хүчтэй түрэн орж ирсэн минималист хэв маяг илүү даруухан, энгийн байдлыг сурталчилсаар байна. Тэгвэл сүүлийн саруудад "даруухан тансаглал" гэх тренд илүү дэлгэрч байна. Өөрөөр хэлбэл, нүдэнд шууд тусахуйц брендийн логотой хувцас, эдлэл ялангуяа нийгмийн сүлжээнүүдийн анхаарлын төвд байсан бол өдгөө илүү даруухан загвар руу шилжих хандлага ажиглагдаж байна. Хэрэглэгчид  худалдан авалт хийхдээ илүү байгаль орчинд ээлтэй, ухаалаг хандах болсон. 

 "ДАРУУХАН ТАНСАГЛАЛ" БУЮУ ЖИНХЭНЭ БАЯЧУУД ГАЙХУУЛДАГГҮЙ

Сүүлийн жилүүдэд зарим алдартнууд, нийгмийн сүлжээнийхэн өөрсдийн тансаг амьдралын хэв маягийн илэрхийлэл болгон тансаг худалдан авалтаа гайхуулах хандлагатай болсон. Энэхүү амьдралын хэв маягаас эрс ялгаатай нь "даруухан тансаглал"-ын трендийг дагалдагчид буюу жинхэнэ баячууд хувцаслалтаараа олны хараанд өртөх шаардлагагүй гэж үздэг. Тансаг зүйл худалдаж авах боломжтой баян хүмүүсийн хувьд энэ нь бас бусдаас ялгарах арга нь болжээ. Хэдийгээр энгийн мэт харагдах ч тэдний хувцас олонд танигдсан брендүүдээс ч үнэтэй байх нь элбэг. "Даруухан тансаглал" трендийн төлөөлөгч гэвэл Олсены эгч дүүсийн гаргасан "he Row" брендийг нэрлэж болно. 

Тус тренд саяхнаас л олонд анзаарагдаж эхэлсэн ч шинэ зүйл биш. Мөн уг трендийг дэлгэрүүлэгчид нь загварын салбарынхан ч байгаагүй. Тэгвэл хэн уг трендийг нийтэд таниулсан бэ? Уг трендийн хамгийн алдартай төлөөлөл нь  "Apple" компанийн үүсгэн байгуулагч асан Стив Жобс. Түүний нэрийн хуудас болсон, байнга өмсдөг хар өнгийн хоолойтой цамц бол Японы загвар зохион бүтээгч Иссэй Мияакигийн тансаг брендийнх бөгөөд 175 ам.долларын үнэтэй. Мөн орчин цагийн технологийн гоц ухаантан Марк Цукерберг ч 200 ам.доллараас буухгүй үнэтэй цамцаараа олонд танигдсан дүр төрхөө бүрдүүлсэн юм.

Илүү сайн бодож, удаан хугацаанд өмсч, дүр төрхийг бүтээх, чанартай, цөөн хувцас худалдаж авах нь "даруухан тансаглал" трендийн  эрхэм зорилго юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж