УИХ-ын гишүүн Э.Батшугар, Н.Учрал нар 151-р сургуульд Кэмбриджийн хөтөлбөр нэвтрүүллээ

УИХ-ын гишүүн Э.Батшугар, Н.Учрал нар 151-р сургуульд Кэмбриджийн хөтөлбөр нэвтрүүллээ

УИХ-ын гишүүн Э.Батшугар, Н.Учрал нар 151-р сургуульд Кэмбриджийн хөтөлбөр нэвтрүүллээ

Сонгинохайрхан дүүрэг, Зүүнсалаанд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 151-р лаборатори сургууль Улаанбаатар хот дахь олон улсын кэмбриджийн хөтөлбөртэй дөрөв дэх улсын сургууль боллоо.

УИХ-ын гишүүн Э.Батшугар, Н.Учрал нар нь Кэмбриджийн хөтөлбөрийн эрх олгодог Англи улс дахь “Cambridge Assessment international Education” байгууллагатай хамтран ажиллах санаачлагыг 2020 оны наймдугаар сараас хойш хөөцөлдөж амжилттай холбоо тогтоож хөтөлбөр авах үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сараас  хоёр гишүүний 100 хувийн санхүүжилт, дэмжлэгээр багш нарыг чадавхжуулах шат шатны сургалтад  тус сургуулийн багш нар хамрагджээ.

Сургалтад хамрагдсан багш нар олон улсын хөтөлбөрийн эрхийн төлөөх шалгалтаа амжилттай өгснөөр тус сургууль нь  2023 оны гуравдугаар сарын 22-нд бага, дунд ангийн кэмбриджийн хөтөлбөрийн эрхээ албан ёсоор хүлээн авсан байна. Ингэснээр Нийслэлийн ерөнхий боловсролын 151-р лаборатори сургууль нь  1-9-р ангид кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй болж байна. Өнөөдрийн байдлаар 5-р ангиуддаа туршилтын хичээлүүдийг эхлүүлсэн бөгөөд ирэх жилээс 6-р ангиас эхлэн “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулиудтай адил албан ёсоор кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-09 202.21.107.13

Э.Батшугар, Н.Учрал хоёр ирээдүйд Монголын мундаг удирдагч болно.Ухаалаг хүмүүс.

Avatar

Нэргүй 2023-05-09 202.9.40.116

ээ л дээ, очиж очиж энэ хоёр уу даа. тэгвэл ч Монголын ирээдүй дуусах байлгүй дээ

Avatar

Зочин 2023-05-09 122.201.17.118

Ганц нэг сургуулийг бусдаас нь илүүд болгож, санал авахыг горьдож байгаа. Даанч бусад сургуулийн хүүхдүүдийн эцэг, эх, эмээ, өвөө нар эднийг “хүүхэд алагчиллаа“ гээд ирэх сонгуулиар унагаачих байх даа.

Avatar

Нэргүй 2023-05-09 203.98.76.4

MEDKUEEE HEREGTEU CH YUMUU DAA

Avatar

Ahmad nastan 2023-05-09 66.181.177.116

Sain baina. Iim l zaluuchuudtai bolohoor ireeduidee itgeltei saihan baidag. Bayarlalaa.

Avatar

Нэргүй 2023-05-09 202.9.46.243

buh surguulidaa oruulah esvel boliulah heregtei, huuhduuded garaanii uur uur nuhtsul tulgaad hetsuumaa.

Avatar

Нэргүй 2023-05-09 103.212.116.32

Sanal neg bna. Gehdee ene bol garaanii uur nuhtsul gej helku bhaa. Hotiin toviin surguulid nevtruuleegui hotiin zahiin surguulid orson ni saishaah zuil shuu. Harin ch dundaj davhargiin huuhduuded chiglesen ajil hiijee. Medeej ehnii eeljind bugded negen zereg tegsh hurteemjtei nevterehed hundreltei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж