The Mongolz: Хариугаа авч, “Legends” рүү дөхөх өдөр

The Mongolz: Хариугаа авч, “Legends” рүү дөхөх өдөр

The Mongolz: Хариугаа авч, “Legends” рүү дөхөх өдөр

Цахим спортын "CS:GO”-ийн хамгийн сүүлийн Мэйжор тэмцээн Парис хотноо өчигдөр/2023.05.08/ эхэллээ. 1.25 сая ам.долларын шагналын сантай энэхүү Мэйжорт нийт 24 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази, Номхон далайг төлөөлөн Монголын “The Mongolz”, Австралийн “Grayhound” багууд өрсөлдөж буй.

Тэмцээний эхний өдөр “The Mongolz” дэлхийн шилдэг “G2 Esports” багтай учраа таарч, 11-16 гэсэн харьцаатай ялагдсан. Монгол залуучууд тоглолтыг сайн эхлүүлсэн ч төгсгөлөө тааруу хийв. Удаах тоглолтоо Германы “GamerLegion” багийн эсрэг хийн 16-11-ээр ялалт байгуулжээ. Ийнхүү эхний өдрийн дараах байдлаар 1-1 гэсэн амжилттай явна.

Харин өнөөдөр гурав дахь тоглолтоо нэг бүсийн “Grayhound”-ийн эсрэг хийнэ. Хоёр баг яг нэг сарын өмнө Улаанбаатар хотноо учраа таарахад “Grayhound” гурван ээлжийн тоглолтод 2-1 гэж ялж байлаа.

Тэгвэл өнөөдөр “The Mongolz” хариугаа авч чадах уу? Хоёр баг хоёулаа 1-1 гэсэн амжилттай яваа. Хожсон нь 2-1 болж, “Legends” шат руу нэг алхам ойртох бол хожигдсон нь Мэйжорыг орхих хавцлын ирмэг дээр ирнэ.

Тоглолт өнөөдөр 17.00 цагаас эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

munhiin 1-3 bsnaas malchin boltsgoo 2023-05-09 103.229.120.174

shulsenbaatard mesagiin heden oodroo hulgaichuudad mungu iduulhiin tuld avchirj mongoliin hazgai zayag nudeer n haruulj hamraar n nuurs uugiulsniih 1r yertuntsiinhnii chigchii huruund batnii bagtdag boljee. alistair agaagiin zandrahad technogiin nudend nulims tsiilegneed l gar n chichignej haragdnlee. zya tgd csgo ch dotagiin araas orj bh shiv yawj yawj nuguu nuhen jorlondoo naaddag gar utasnii hed l huljih shinjteishu ahah.

Avatar

Нэргүй 2023-05-09 202.21.107.1

Shivshig shaachlaa bartak s** hud bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж