Абэ Хифүми: Олимпийн аварга ямар байдгийг харууллаа

Абэ Хифүми: Олимпийн аварга ямар байдгийг харууллаа

Абэ Хифүми: Олимпийн аварга ямар байдгийг харууллаа

Катар улсад болж буй жүдо бөхийн ДАШТ-ээс Японы ах дүү тамирчид болох Абэ Хифүми, Абэ Үта нар алтан медаль хүртлээ. Ийнхүү тэд хамтдаа дэлхийн аваргаас дөрөв дэх алтан медалиа хүртэж байна.

Абэ Хифүми -66 кг-ын финалд өөрийн гол өрсөлдөгч Жоширо Марүяаматай учраа тааран торгуулиар ялсан. Өдгөө 25 настай Хифүми нь 29 настай Марүяамагийн эсрэг 11 удаа барилдаж, долоон ялсан гэх амжилттай явна. Дэлхийн аваргаас дөрөв дэх алтан медалиа хүртсэн, Токиогийн олимпийн аварга Абэ Хифүми “Би өөрийнхөө барилдааныг бүрэн гаргаж чадлаа. Түүнд давуу байдлыг олгох боломж өгсөнгүй. Финалд зоригтой барилдлаа. Олимпийн аварга ямар байдгийг харууллаа гэж бодож байна” гэлээ.

Ахынхаа өмнө дүү нь алтан медаль хүртсэн. Үта -52 кг-ын финалд Узбекистаны Диёора Келдиёороваг ялсан. Өдгөө 22 настай тэрбээр бүх учраагаа цэвэр давжээ. Барилдааныхаа дараа Үта “Хэвтээ барилдаанаас ялалт авсандаа баяртай байна. Миний зарим хөдөлгөөн төсөөлж байснаас сайн байлаа. Өнөөдөр өөрөөрөө бага зэрэг бахархлаа. Гэхдээ барилдаан минь цааш үргэлжилнэ. Үргэлжлүүлж шаргуу хөдөлмөрлөнө” гэв.

Ах дүү Абэ нар дэлхийн аварга, олимпод хамтдаа түрүүлж, ховор амжилтын эзэд боллоо. Мэдээж тэдний дараагийн зорилго Парисын олимп.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-09 202.126.88.113

Манайд толгой сийрэг нь биш мэдлэг чадвар муу залхуу нөхдүүд нь ноцолддог учраас олигтой тамрчин гарахгүй байна.

Avatar

Нэргүй 2023-05-09 188.162.254.40

Гое!

Avatar

domog 2023-05-09 203.23.199.221

jinexene domguud gebel ene ax duu 2 xelnee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж