ОХУ тавдугаар сар гарснаас хойш 5 дахь халдлагаа үйлдэв

Хуучирсан мэдээ: 2023.05.09-нд нийтлэгдсэн

ОХУ тавдугаар сар гарснаас хойш 5 дахь халдлагаа үйлдэв

ОХУ тавдугаар сар гарснаас хойш 5 дахь халдлагаа үйлдэв

ОХУ тавдугаар сар гарснаас хойших тав дахь халдлагаа Украинд хийлээ. Тодруулбал, Мягмар гаригт ОХУ 25 пуужин харваснаас 23-ыг нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгаж чаджээ. Эдгээр нь Калибр болон X-101/X-555 далавчит пуужин байсан. Энэ халдлагаар хүний амь нас эрсдээгүй, их хэмжээний хохирол учраагүй гэдгийг албаныхан мэдээлэв.

"ОХУ Каспийн тэнгисээс далавчит пуужингаар халдлага үйлдлээ. Түрэмгийлэгчийн төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Оросын цэргүүд Ялалтын баярын өдөр аль болох энгийн номхон иргэнийг хөнөөхийг хичээж байна. Киев дахин боссон. Ирээдүйд ч босно" гэж Киев хотын цэргийн захиргааны дарга Сергей Попко хэллээ.

Даваа, Мягмар гаригт ОХУ-ын агаарын цохилтын хэмжээ ихэссэн тул Украины ган үйлдвэрлэгч АрселорМиттал Кривой Рог компани ажилтнуудаа гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. 20 мянга орчим ажилтантай тус компани нь ерөнхийлөгч Владимир Зеленскийн төрөлх хот Кривой Рогт байрладаг. 

Дашрамд дурдахад, АНУ нэмэлт 1.2 тэрбум ам.долларын батлан хамгаалахын тусламж Украинд үзүүлэх болжээ. Уг тусламжийн багцад 155 мм-ийн гаубицын сум, нисгэгчгүй нисэх онгоцны сум зэрэг биет зүйлээс гадна сансрын хиймэл дагуулаас зураг авах санхүүжилт, төрөл бүрийн сургалт багтсан. Мөн Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен өнөөдөр Киевт айлчилж байна.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж