Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг ХХААХҮЯ дэмжиж ажиллана

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг ХХААХҮЯ дэмжиж ажиллана

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг ХХААХҮЯ дэмжиж ажиллана
Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар болон албаны бусад хүмүүсийн хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай уулзаж Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн талаар санал солилцлоо. Паркийн дэд бүтцийг Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд бүтээн байгуулах тухай хэлэлцлээ.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулснаар арьс ширэн түүхий эдийн гүн боловсруулалтын түвшинг 50 хувиар нэмэгдүүлж, нийт боловсруулах арьс ширний 80 хувийг гүн боловсруулах боломжтой болох юм. Ингэснээр жилд 3 сая хос гутал үйлдвэрлэж, одоо байгаа үйлдвэрлэлийн хүчин чадлаа даруй гурав дахин нэмэх, сүүлийн үеийн техник, технологид суурилсан бохир ус цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулж, одоогийн бохир ус цэвэршүүлэгчийн түвшин 3-4 дахин нэмэгдэх боломжтой болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж