Өвчтөнөөсөө хахууль авсан П-г шүүхэд шилжүүлжээ

Өвчтөнөөсөө хахууль авсан П-г шүүхэд шилжүүлжээ

Өвчтөнөөсөө хахууль авсан П-г шүүхэд шилжүүлжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.П нь зам тээврийн ослоос болж, эмчлүүлж байсан гадаад улсын нэр бүхий иргэнийг Солонгос улс руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд “2,000 ам.доллар өгвөл явна, уг мөнгийг өгөхгүй бол явахгүй” гэх зэргээр хясан боогдуулж аргагүй байдалд оруулан 4.900.000 төгрөгийн хахууль авсан байна. Энэ хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаад, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Шаамар сумын Засаг даргаар ажиллаж байсан Ф.С нь суманд үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий компанийн захирал П.Б-г албан тушаалын байдлаа ашиглан дарамталж, компанийн үйл ажиллагааг нь зогсооно гэх зэргээр сүрдүүлэн хахууль авсан гэх хэрэгт эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2  /Хахууль авах/,  П.Б-д Эрүүгийн хуулийн 22.5 дүгээр зүйлийн 3 /Хахууль өгөх/-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Дархан-Уул аймгийн прокурорын газраас инстаграм хаягаас 14 настай хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг явуулж, садар самууныг сурталчилсан, улмаар бэлгийн харьцаанд орохыг санал болгосон иргэн Э.П-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Прокурорын байгууллага нь тавдугаар сарын 1-5-нд нийт хэрэг бүртгэлтийн 43.298, мөрдөн байцаалтын 2993 хэрэгт хяналт тавьж ажилласан юм байна.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 187, Өмчлөх эрхийн эсрэг 88, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 31, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 6, Авлига, албан тушаалын 2, Эдийн засгийн эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 2, Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх , Заналхийлэх ,  Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх , Хүүхдэд садар самуун сурталчлах , Хил хууль бусаар нэвтрэх ,  Худал мэдүүлэх тус бүр 1, нийт 342 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн.. 2023-05-09 202.21.107.28

Гэмтэл, согогийн эмнэлэг…….Хавдар судлалын үндэсний төв зэрэг эмнэлэг МАШ ХҮНД СУРТАЛТАЙ ..ер нь АЛГАА ӨӨДӨӨС харуулж ТОСООД зогсох нь холгүй байна аа….АРД ЗОН шалгаж ….ШУНАЛТАНУУДЫГ илрүүлье ээ…..

ЭМЯ….. Хяналтын газар …хуулийн хан …ГЭМТ хэрэг урьдчилан сэргийлэх зорилгоор сайн шалгаж ярьж байгаа ээ ТВ ээр зурагийг нь ИЛ БАДАМЖУНАЙ шиг ХАРУУЛААЧ ээ…..ГЭМТЛИЙН ТЭР 2000 доллар СОлонгос хүнээс нэхсэн юм уу…ТВ ээр харуулах хэрэгтэй……

Avatar

Зочин 2023-05-09 202.179.25.86

Солонгост Монголчуудын эрүүл мэндээр их хэмжээгээр бизнес хийдэг.

Avatar

Нэргүй 2023-05-09 202.9.46.243

emch bagsh nariig hudulmuriin muljluguus gargah heregtei. emch nartaa talarhaj amidarnaa.

Avatar

Нэргүй 2023-05-09 202.55.188.123

olon niited ingej medeelel damjuulmaargu bnaaa ene news gej hachin uum odoo bolio

Avatar

Нэргүй 2023-05-09 103.229.176.140

gem buruutai eshiig zuvkhun shuuh shiidverlene gesniig ene olon damjlaga deer shiidverlej bgaa ni uuruu huuli bus yum shig sanagdah yumdaa. gem buruutaigaa esvel buruuguigee zuvkhun shuuheer shiiduuldeg bval zugeer sanagddag. duriin baitsaagch ni durtai uyedee hergiig heregsehgui bolgoh evleruuleh zereg uildel gargaj bolj bna. ene uuruu huuliin medleg bagatai mani metiig daramtlaj huulias gaduur shiidver garguulah bolomjiig burduuleed bh shig.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж