Голын далан сэтэрч, машинууд шаварт дарагджээ

Хуучирсан мэдээ: 2023.05.09-нд нийтлэгдсэн

Голын далан сэтэрч, машинууд шаварт дарагджээ

Голын далан сэтэрч, машинууд шаварт дарагджээ

Японы Хёого мужийн Итами хот дахь Тэнжин голын далан хүчтэй аадар борооны улмаас сэтэрчээ. Тодруулбал, Даваа гаригийн шөнө 00:50 цагийн орчимд 30 орчим метр өргөнтэй далан сэтэрсэн. Аадар бороо Ням гаригийн үд дундаас эхлэн үргэлжлэн оржээ.

Хүн бэртэж гэмтсэн мэдээлэл алга байна. Гэхдээ ойролцоо байсан байшингууд үерт автаж, автомашинууд зузаан шавар, шороонд дарагдсан байдалтай байна. Мөн цагаан будааны талбай усанд автжээ.

Хэрэг явдлаас нэг цаг орчмын дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх зааварчилгааг хотын захиргаанаас өгчээ. Араками дүүргийн 828 өрхийн 2088 хүнийг нүүлгэн шилжүүлэх зааварчилгаа өгсөн боловч гурван цагийн дараа үүнийгээ цуцалсан байна. Энэ хооронд элс овоолон далангаас хальсан усыг тогтоосон тул ийнхүү захирамжаа цуцлахад хүрчээ.

Голын гольдролыг тохируулахын тулд далангийн дагуу элстэй уут овоолсоор голын өргөн ердийнхөөсөө 50 хувиар нарийссан байсантай энэ осол холбоотой. Гэнэт их хэмжээгээр бороо орсон тул голын усны түвшин нэмэгдэж, далан сэтэрсэн байна.

Эх сурвалж: JAPAN NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж