Японы баруун хэсгийн Осака мужид бага сургуулийн 50 орчим сурагч хийнд хордож, найм нь эмнэлэгт хүргэгджээ. Камей бага сургуульд хий үнэртэж байна гэх мэдээллээр гал сөнөөгчид болон хэд хэдэн эмнэлгийн түргэн тусламжийн баг ирсэн байна.
Орон нутгийн албаныхны мэдээлснээр сургуульд үл мэдэгдэх хий хурц үнэртэж байсан ч сургуулийн барилгаас алдагдаагүй гэв. "The Japan Times" сайтад мэдээлэхдээ, тус сургуулийн орчмоос сэжигтэй зүйлсч олдоогүй бөгөөд хүүхдүүд яагаад өвдсөн шалтгааныг албаныхан мэдээлээгүй гэв. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
ЭХ СУРВАЛЖ: THE INDEPENDENT
Холбоотой мэдээ