Хүүхдийн зуслан 293-621 мянган төгрөгийн үнэтэй байна

Хүүхдийн зуслан 293-621 мянган төгрөгийн үнэтэй байна

Хүүхдийн зуслан 293-621 мянган төгрөгийн үнэтэй байна

Урин дулаан цаг ирж хүүхэд багачуудын амралт удахгүй эхэлнэ. Хэрвээ та хүүхэдээ зусланд явуулахаар төлөвлөж байгаа бол хамгийн эрэлттэй болон тов нь гарсан зуслангуудын талаар мэдээлэл хүргэж байна. Улсын хэмжээнд 56 зуслан бүртгэлтэй байдгаас 23 нь орон нутагт, 33 нь Улаанбаатар хотын ойр орчимд байна. Зарим зуслангийн ээлжийн хуваарь, үнэ тариф нь тодорхой болоогүй байна.


ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН “НАЙРАМДАЛ” ЗУСЛАН ХАМГИЙН ҮНЭТЭЙ НЬ

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв нь анх 1978 оны долдугаар сарын 19-нд албан ёсны нээлтээ хийж, нэг ээлжиндээ 240 хvvхэд хvлээн авч амруулан сувилж , пионерийн төрөл бvрийн ажлуудыг зохион байгуулж ирсэн. Харин 1981 онд төв байр , сургуулийн байр , ажилчдын орон сууцны байр зэрэг өвлийн улиралд vйл ажиллагаа явуулах барилга байгууламж ашиглалтанд орсноор зуны улиралд 500 , өвөлдөө 240 хүүхэд хүлээн авч vйл ажиллагаагаа өргөтгөж ирсэн.

Жилдээ 2800 хүүхэд 24-40 хоногоор аймаг орон нутгаас тэргүүний идэвхтэн сурагчдыг хvлээн авч амраан пионерийн ажлын тэргvvн туршлагыг тvгээн дэлгэрүүлдэг , тэднийг зохион байгуулах ур чадварт сургадаг. Үүсэн байгуулагдсанаасаа хойш 100 орчим мянган хvvхдэд vйлчилсэн байна.

Байршил: Баянголын ам, СХД, Улаанбаатар

Үйл ажиллагаа: 2023.05.15-2023.06.28

Үнэ: 293-621 мянган төгрөг /тухайн ээлжнээс шалтгаалж өөр өөр төлбөртэй/

Холбогдох утас: 70496010

"НАРС" ЗУСЛАН 455-490 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Олон улсын хүүхэд хөгжлийн "Нарс" зуслан нь 1972 онд байгуулагдсан. Манай зуслан нь Хангайн нурууны баруун өмнөд салбар уулсад далайн түвшнээс дээш 1400 метрын өндөрт нарсан ойн дунд оршдог. Улаанбаатар хотын төвөөс 20 км-ын зайд байрладаг. "Нарс" зуслангийн хамт олон 2015, 2016, 2018 онуудад нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Хүүхдэд ээлтэй шилдэгийн шилдэг зуслан, шагналаар, 2019 онд нийслэлийн Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг зуслан” шагналаар тус тус шагнагдсан. Нэг ээлжиндээ 250-300 хүүхэд хүлээн авч амраах хүчин чадалтай бөгөөд 5-14 хоногийн хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулдаг.

Байршил: СХД-ийн Толгойтын баруун салаа “Баян Согоот”-ын ам

Үйл ажиллагаа: 5-р сарын 10-наас веб сайтаар албан ёсоор бүртгэж эхэлнэ.

Үнэ: 455-490 мянган төгрөг

Холбогдох утас: 99096109

      "ЯНЗАГА" ЗУСЛАН ИНТЕРНЭТ БОЛОН ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ

Хүүхдийн "Янзага" зуслан нь Улаанбаатар хотоос 26км-н зайд Байгалийн үзэсгэлэнт Хандгайтын аманд байрладаг. Сонирхолтой, зугаатай тоглоомын аргаар Англи хэлний ярианы клуб хичээллэнэ. Мөн зуслангийн шилдэг хөтөлбөрүүдтэй, хүүхэдтэй ажиллах чадвартай зуслангийн мэргэжлийн багш, хамт олон угтана. Хүүхэд багачууд амтат хоол, тав тухтай орчин, цэвэр агаар, интернэт болон гар утасны хэрэглээгүй гэдгээрээ онцлог.

Байршил: Улаанбаатараас 26 км зайд Хандгайт

Үнэ: 293.000-404,500 төгрөг

Үйл ажиллагаа: 2023.06.06-2023.08.08 

Хөнгөлөлт: 5-10%

Холбогдох утас: 70130108, 90051144

МӨРӨӨДӨЛ ЗУСЛАН НЭГ ЭЭЛЖИНДЭЭ 300 ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

"Мөрөөдөл" зуслан 2013 оноос эхлэн "Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд Монголын ирээдүй" гэсэн уриатайгаар хүүхэд хөгжлийн зуслан хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. Бид эрүүл аюулгүй зуслангийн орчинд оролцоон дээр суурилсан үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдэд өөрийнхөө давуу тал, авьяасаа хөгжүүлэх чадвар, багаар ажиллах чадвар, бие даан амьдрах чадвар, амьдралын зөв дадал хэрэгжүүлэх чадвар, сонголт хийх, шийдвэр гаргах чадвар, өөрийгөө сорьж хязгаараа давах чадвар, асуудлыг шийдвэрлэх чадваруудын утга учир, ач холбогдлыг ойлгуулахаар зорин ажиллаж байна. Бид дээрх үр дүнг үндэслэн өвөл, зуны зуслан хөтөлбөрөөс гадна өдрийн аялал, сургууль дээрх зуслан, зуслангийн багш бэлдэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Зуны зуслан нь нэг ээлжиндээ 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ба нэг өрөөнд найман хүүхдийн багтаамж бүхий байр, 300 хүүхэд хүлээн авах ресторан, кафе ажилладаг. Мөн 300 хүний багтаамж бүхий урлаг заал, клуб хичээллэх 10 танхим, сагсан бөмбөгийн 3х3 болон 5х5, гар бөмбөг,хөл бөмбөгийн талбайтай.

Байршил: Төв аймаг Батсүмбэр сум Баянголын хөндий 110 км

Үнэ: 375-600 мянган төгрөг

Үйл ажиллагаа: 2023.06.05-2023.08.13 

Холбогдох утас: 11-312895

Хүүхдээ зусланд амраах гэж буй эцэг, эхчүүд асран хамгаалагчдад дараах зөвлөмжийг хүргэе.

  • Хүүхдээ эмчийн үзлэгт хамруулж, шинжилгээ хийлгэн, эрүүл мэндийн хуудсыг үнэн зөв бөглүүлсэн байх
  • Хувцас /нарны малгай, дотуур, гадуур хувцас, гутал, биеийн тамирын хувцас, дулаан хувцас, усны гутал/
  • Ариун цэврийн хэрэглэл /цагаан хэрэглэл гар нүүрний алчуур, оо, сойз, саван, шампунь, бие угаагч, нойтон сальфетка, оо цаас/
  • Анхан шатны тусламж /шархны лент, хөвөн гэх мэт/ ойр зуурын зүйлийг бэлтгэж өгөх
  • Зуслан дээр зохиогдож байгаа уралдаан тэмцээнд оролцох тул хэрэг болох зүйлийг нь бэлтгэж явуулах. /Бүжиглэдэг бол бүжгийн хувцас, дуулдаг бол дууны бичлэг, зурдаг бол зургийн зарим хэрэгсэл, будаг цаасан урлаг сонирхдог бол өнгийн цаас, хайч цавуу гэх мэт/
  • Дараах хүнсний зүйлийг зуслан руу авч явахыг хориглох тул өгч явуулахгүй байх /Лаазалсан бүтээгдэхүүн, төрөл бүрийн мах махан бүтээгдэхүүн, амархан муудах хүнсний бүтээгдэхүүн, чипс, хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон гэх мэт

Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б Чингүн 2023-05-09 103.57.94.125

Янзага их таалагдлаа

Avatar

Нэргүй 2023-05-09 202.179.24.91

Хувийн хэвшлийн хүүхдийн зуслангууд жил бүр газрын татвар төлдөг болсон. Ойн санд байрладаг тул 2дахин нэмэгдүүлсэн үнээр татвар тогтоогдсон байгаа. Энэ нь хүүхэд зусланд амрах эрхийн бичгийн үнэ нэмэгдэх гол шалтгаан юм. Одоогийн байдлаар манай зусланд газрын татвар 150 гаруй сая төгрөгийн татвар тавигдсан бгаа. Хүүхдийн төлөө гэх төрийн бодлого нэг иймэрхүү л бна даа. Дээр нь юмны үнэ, инфляц нэмэгдээд.

Avatar

Нэргүй 2023-05-09 202.55.188.43

найрамдал зуслан маш муу үйлчилгээтэй одоогийн удирдлага гэж ямар хүн байдаг вэ үнэхээр чадваргүй

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.40

Аймаар үнэтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж