"Зайсангийн замд 23:00-06:00 цагийн хооронд зохицуулалт хийнэ"

"Зайсангийн замд 23:00-06:00 цагийн хооронд зохицуулалт хийнэ"

"Зайсангийн замд 23:00-06:00 цагийн хооронд зохицуулалт хийнэ"
Зайсангийн авто замаар том оврын тээврийн хэрэгсэл зорчуулахыг хориглох талаар холбогдох албаныхан өнөөдөр 2023.05.09/ мэдээлэл өгч байна.
Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.БАТЗОРИГ:
-Автозамын түгжрэлийг буруулах ажлын хүрээнд зарим зам дээр хийгдэх хөдөлгөөний зохицуулалт хийж эхлэж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсан орчмын бүсэд замын хөдөлгөөний зарим өөрчлөлт оруулахаар болсон. Энэ оны нэгдүгээр сараас эхэлж Зайсан орчмын нэг чигийн урсгал оруулсан хөдөлгөөн нийт гурван сарын хугацаанд хэрэгжиж байна. Тухайн бүсэд олон хотхоны барилга угсралтын ажил хийгдэж байгаа. Ингэснээр том оврын машинаар барилгын материал зөөх зэрэг шаардлага үүсч байна. Тиймээс 23:00-06:00 цаг хүртэл эсрэг урсгалыг нээхээр төлөвлөж байгаа.
Зайсан орчимд амьдардаг иргэдийн зүгээс зорчиход хүндрэлтэй байгааг удаа дараа хэлсэн. Мөн холбоос зам эвдэрсэн гэдэг гомдол санал олноор ирсэн учир нийслэлийн автозамын газраас 750 метр замын нөхөё, засварын ажлыг хийсэн. Харамсалтай нь хүнд даацын машин олноор зорчиход тус зам дээр дахин эвдрэл үүсч байна.
Нийслэлээс завар үйлчилгээг хийж хүнд даацын машин зорчих боломжтой болгох үүднээс ажиллаж байна.
Өнөөдрөөс буюу 9-нөөс эхэлж Зайсангийн баруун хойд талаар явж байгаа замууд дээр цагийн хязгаарлалтаар эсрэг урсгалд оруулна. Мөн хүнд даацын автомашиныг төв замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаж байгаа.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.АДЪЯАСҮРЭН:
-Нэг чигийн урсгалыг Зайсан хэсгийн зам дээр хэрэгжүүлээд гурван сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд тооцоолж байснаар тус замын хөдөлгөөний ачаалал 36 хувь өссөн.Одоо хийх гэж байгаа зохицуулалтыг зурган тайлбараар харуулж байна.
Зун цаг болж хөдөлгөөний шилжилт үүсэх нь нэмэгдэж байна. Тухайлбал, лагерын зам руу хөдөлгөөн нэмэгддэг учир тухайн бүсэд мөн зохицууалт хийнэ. Мөн түгжрэлтэй байгаа замуудад энэ зун шаардлагатай зохицуулалтуудыг хийнэ. Томоохон зах худалдааны төв болон Нарны гүүрний хэсгийн замд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийнэ.

Замын хөгжлийн дарга Г.БАЯРСАЙХАН:

-Зайсангийн замыг нэг чиглэлтэй болгон таван сар боллоо. Тухайн үед хүйтний улирал байсан тул зам хөлдөх, гэсэх үеэр барилгын том оврын машинууд явж эхлэн зам эвдэрсэн. Уг зам нийслэлийн төсвөөр тавигдаагүй, стандартын бус зам биш байсан. Хичээл амрах үеэр замын ажлыг эхлүүлнэ. Тухайн замын хөрсний бүтэц гурван метрийн шар шавран элсэн зам байдаг. Хайрга чулуу зөөн, стандартын дагуу тавина.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тэнэгүүд 2023-05-09 192.82.69.171

Мэргэжлийн биш тэнэг малнуудыг чухал албан тушаалд томилчихоод ажил сайжирна гэж горьдоод хэрэггүй. Очиж очиж бүлтгэр нүдтэй Адъяасүрэн хулгайчийг замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргаар томидог нь ч юүв дээ. Тэнэг мангар бөх Сумъяабазарын томилгоо яг өөр шигээ ямарч боловсролгүй хуурамч дипломтонгуудаар төрийн албыг бузарлаж сулруулж байна.

Avatar

Нэргүй 2023-05-09 103.57.93.153

Uhsen hatsani darhan tsaazat gazar. Shavar shirenge.

Avatar

Уншигч 2023-05-09 192.82.66.41

Гарчиг, агуулга хоёр нь зөрөөд байна. "Зайсангийн авто замаар өнөөдрөөс том оврын тээврийн хэрэгсэл зорчуулахгүй"-
Мөн хүнд даацын автомашиныг төв замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаж байгааг албаныхан онцоллоо.

Avatar

Нэргүй 2023-05-09 59.153.114.226

хот тойрсон 93 км замаа өгчих. сонгуулаас өмнө ашиглалтад өгнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж