"Би 2020 оны сонгуулиар 300 гаруй сая төгрөг зарцуулсан"

"Би 2020 оны сонгуулиар 300 гаруй сая төгрөг зарцуулсан"

"Би 2020 оны сонгуулиар 300 гаруй сая төгрөг зарцуулсан"

УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо ажиллаж байна. Та хэзээнээс тойрогтоо ажиллах вэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байна?

-УИХ-ын гишүүд Даваа гаригаас эхлэн тойрогтоо ажиллаж байна. Миний хувьд маргаашнаас тойрогтоо ажиллахаар төлөвлөж байна. Тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонсоно. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхдээ хүн ам, газар нутаг, нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотойгоор зайлшгүй нэмэх шаардлагатай болж байна. Анхдугаар Үндсэн хуулийг 1991 онд хэлэлцэхэд янз бүрийн санал гарч байсан юм билээ. Тэр үед 180 төлөөлөгчөөс 171 нь 76 гишүүний тоог эсэргүүцэж байсан гэдэг. Мөн өнгөрсөн 30 жилийн явцад зарим гишүүд тоог нэмэх санал оруулж байсан юм билээ. Хүн амын тоо өссөн байна. Иргэдийг төлөөлөх гишүүдийн тоо нэмэгдэх шаардлагатай байна. Одоо нэг гишүүн 45 мянган иргэнийг төлөөлөх болсон. Нэг хүнд ногдох ДНБ өссөн, экспорт нэмэгдэж, эдийн засгийн цар хүрээ тэлсэн учраас гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэх нь зүйтэй гэж үзэж байна. Олон улсад хүн амын тоотой уялдуулж парламентын гишүүдийн тоог нэмдэг аргачлалууд бий.

Энэ бүхнээс аваад үзвэл, 152 байх тооцоолол гарч ирсэн учраас Засгийн газраас хуулийн төслийг өргөн барьсан. Монгол улстай ойролцоо хүн амтай бусад орны жишгийг харахад 100-гаас дээш парламентын гишүүтэй байна.

Тогтолцооны хувьд ямар саналтай байна?

-Мажоритар тогтолцоотой байх үед төсөв тарамдаж, үргүй зарцуулагдаж байна гэдэг асуудал яригдаж байгаа учраас холимог тогтолцоог дэмжиж байгаа. Холимог тогтолцоотой болсноор олон намын төлөөлөл парламентад орох боломж бүрдэнэ. Мөн намууд нэр дэвшигчдээ жагсаалтаар оруулахдаа нийгмийн төлөөллийг түлхүү оруулах нь зүйтэй. Тухайлбал, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмч, багш, эмэгтэйчүүд, эрдэмтдийн төлөөлөлийг оруулах боломжтой.

Энэ талаас нь харвал тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, тогтолцоог өөрчлөх нь зөв. Энэ өнөөдрийн өнөө маргаашийг харсан шийдвэр биш. Дараагийн 10,20,30 жилийг харсан томоохон өөрчлөлт учраас тогтож ярилцах нь зөв байх. Тоо, тогтолцооны өөрчлөлтийг байн байн өөрчлөөд байх боломж байхгүй.

-Жагсаалтаар оруулж ирэх хүмүүстээ ямар шалгуур тавих ёстой гэж үзэж байна вэ. Өмнө нь жагсаалтаар мөнгөтэй, эрх ашгийн зөрчилтэй хүмүүсийг оруулж ирсэн гэх шүүмжлэл нийгэмд байдаг шүү дээ?

-Улс төрийн намууд хариуцлагатай байх, төлөвших, шилэн, ёс зүйтэй байх шаардлагыг иргэд тавьж байна. Намууд жагсаалтаар оруулж ирэх хүмүүсээ нийгмийн анги, бүлгийн төлөөллийг маш сайн оруулж байж иргэдээса санал авах боломжтой болно. Түүээс биш хэн их мөнгөтэй, олон жил дарга хийчихсэн хүмүүсийг жагсаалтаар оруулж ирвэл иргэд дургүйцэж, саналаа өгөхгүй.

Тиймээс аль болох шинэ, мэргэжлийн хүмүүсийг оруулж ирэхэд анхаарах байх.

-Улс төрийн намын тухай хууль болоод Сонгуулийн тухай хууль дээр ямар байр суурьтай байна вэ. Аль болох сонгуулиа ил тод явуулж, намуудыг шилэн болгох зарчимаа барьж ажиллаж чадах болов уу?

-Улс төрийн намуудын санхүүжилт шилэн байх ёстой. Үйл ажиллагаа нь ил тод байх хэрэгтэй гэдгийг хаа хаанаа ярьж хэлж байгаа. Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтөөр хариуцлагатай болгох зүй ёсны шаардлага урган гарч байна. Энэ утгааараа УИХ-аар хэлэлцээд явж байгаа. Нийт 36 улс төрийн нам бүртгэлтэй байгаа юм билээ. Сүүлийн 30 жил эдгээр намуудаас хоёр нам идэвхитэй үйл ажиллагаа явуулж, засгийн эрхийг ээлжилж барьсан.Тийм учраас цаашид сонгуулийн үеэр л гарч ирж үйл ажиллагаа явуулдаг нэг хүний, нэг компанийн халаасанд байдаг намуудыг цэгцлэх цаг болсон.

Унтаа байдаг, шилэн биш хаалттай, ганц удирдлагатай намуудад хариуцлага хүлээлгэж татан буулгах хэрэгтэй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Сонгуулийн хууль батлагдаад явах байх.

-Сонгуулийн зардлыг бууруулах асуудлыг ярьж байна. Та 2020 онд УИХ-д нэр дэвшихдээ хэдэн төгрөгийн зардал гаргаж байсан бэ. Энэ зардлыг бууруулах боломж юу байна?

-Миний хувьд 2020 оны сонгуульд 300 гаруй сая төгрөгийн зардал гаргаж байсан. Цаашдаа энэ зардлын хэмжээг бууруулах ёстой. Гадны орны туршлагыг судлах хэрэгтэй. Одоо хэрэгжиж байгаа тогтолцоогоор олон том зурагт хуудас, танилцуулга, ухуулагч, техник, тээврийн хэрэгсэл, сурталчилгааны байр гэх мэт нэр дэвшигчээс өндөр зарлага гардаг.

Шинэчлэн батлах гэж байгаа Сонгуулийн тухай хуулиар энэ асуудлыг журамлаж өгөх хэрэгтэй. Сүүлийн үед техник технологи цахим сүлжээ ашиглан өөрийгөө танилцуулах боломж үнэ төлбөргүй нээлттэй болчихлоо. Тийм учраас сонгуулийн зардлыг багасгаж олон төрлийн ном хэвлэл, тараах материал хэвлэдэг явдлыг багасгах хэрэгтэй. Сонгуулийн зардлыг багасгахгүй бол мөнгөтэй  л хүн парламентад сонгогдох нөхцөл хэвээр байна.

-Өмнө нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлаа иргэдээсээ асуугаад татгалзсан хариу авсан. Энэ удаа тоо, тогтолцооны өөрчлөлтийн ач холбогдлыг хэрхэн ойлгуулах бодолтой байна?

-Тоо, тогтолцооны өөрчлөлтийг чагаад өөрчлөх ёстой гэж үзээд засгийн газраас хууль боловсруулж УИХ-д өргөн барьсан талаарх үндэслалийг иргэддээ сайтар ойлгуулах ёстой. Цар тахал, Орос, Укрианы дайн, том гүрнүүдийн түрэмгий бодлогоос үүдэн парламентаа бэрхжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. УИХ-аас батлагдан гарч байгаа хуулиуд чанартай байх ёстой, олуулаа хэлэлцэх ёстой гэдэг талаар өнгөрсөн жил иргэд, сонгогчиддоо төдийлөн сайн ойлголт өгч чадаагүй.

Тийм учраас тоо нэмэх асуудлыг эсэргүүцэж байсан. Харин одоо тооцоо судалгаа үндэслэлээ иргэддээ сайн тайлбарлавал иргэд дэмжих байх гэсэн бодолтой байна.

Хувь гишүүний хувьд УИХ-ын гишүүдийг 152 болгохыг дэмжиж байгаа. Тойрогтоо ажиллаад иргэд, сонгогчидтойгоо уулзаад явахаар ямар санал хэлнэ түүнийг нь гишүүд нэгтгэж авч ирэд нэгтгэнэ. Ингээд зохистой хэмжээнд нэмэгдүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

-Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хуулийн байгууллагаас оруулж ирсэн. Ингээд нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж таныг бүрэн эрхтэй нь үлдээсэн. Тэгэхээр таны хувьд тойргийнхоо бүх сонгогчидтой уулзаж ҮХНӨ-ийг ярих шаардлага гарах нь ээ?

-Хоёр гишүүнтэй байхад тойрогтоо ажиллахдаа сумдуудаа хуваагаад ээлжилж ажиллах боломжтой байсан. Одоо ганц төлөөлөл байна. Манай тойргийн газар нутаг том. Нийт 73 мянган хүн амтай. Мөн түр оршин суугчдын тоо 30-40 мянга байна. Тиймээс гишүүнд ирэх ачаалал нэмэгдэнэ гэж бодож байна. Гэхдээ аймаг, орон нутгийн иргэдийн хурал, Засаг дарга, удирдлагуудтайгаа хамтраад Үндсэн хуулийн хэлэлцүүлэг болоод бусад ажлуудаа иргэдийнхээ төлөө зохион байгуулаад явах зайлшгүй шаардлага тулгарч байна.

-Таныг нүүрсний хулгайн асуудалд буруутган шалгаж байгаа. Шалгалтын ажил ямар шатандаа явж байна?

-Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. шүүх рүү шилжээгүй байгаа.

-Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа мэдүүлэг өгсөн бэ?

-Арванхоёр сараас хойш дөрвөн удаа дуудаж шалгасан. Цаг хугацаанд нь очиж мэдүүлгээ өгөөд явж байгаа

-Мөрдөн шалгах үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй гэж ойлгож болох уу?

-Учруулаагүй. Дуудсан цагт нь очиж,  шаардлагатай баримт материалаа гаргаж өгөөд явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.225.197

chamaig songohgui eeee

Avatar

Нэргүй 2023-05-09 192.82.89.190

2020 оны УИХ-ын сонгуульд 300 саяыг зарцуулаад 1 тэрбумыг хулгайлсан биз дээ. Нүүрсний хулгайч

Avatar

Нэргүй 2023-05-09 64.119.24.46

парвайсан хар хар н**ш. юуч мэдэхгүй хөлдүү толгой. бас тэгээд төсөв тендер нүүрс хулгай хийнэ. чи удахгүй 6-8 жилийн ялыг шоронд эдэлж хулгайгаар босгосон хөрөнгөө хураалган.

Avatar

бүгд 2023-05-09 64.119.22.152

ӨМНӨГОВИОС ХҮН ОЛДООГҮЙ ГАНЦ ЭНЭ ХУЛГАЙЧ Л ИХ ХУРАЛД СУУЖ ГЭНЭДЭЭ. ХА ХА. ЧИ ХУЛГАЙЧ БАЙЖ ЯАЖ ОЛОН ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨХ ГЭЖ ХҮНИЙ НҮҮРХАРЖ ЧАДАЖ БУЙ ШИРЭН НҮҮРТ ВЭ? ЭНЭ НОВШИЙГ ӨМНӨГОВИЙНХОН ХӨӨЖ ЯВУУЛ, ӨМНӨӨС НЬ МАЛЫН ЧАЦГА ЦАЦ ӨМХИЙ ХУАЙЧ ИЧИХ Ч ҮГҮЙ АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨНӨ ГЭНЭ ЭЭ.

Avatar

Нэргүй 2023-05-09 122.201.23.122

Элэнцэгийн иргэдээ сонсох. Муу хулгайчууд олуулаа их идмээр байгаа юм. Квотоор үлдээнэ гэж шил долоолгождээ энүүнд

Avatar

Нэргүй 2023-05-09 192.82.89.190

ХӨӨЕ. ХӨГИЙН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧАА ЧИ БИТГИЙ ҮХЭР ШИГ МӨӨРЧ, ХЭРЭЭ ШИГ ГУАГЛА. ЧАМД ДААНА Ч ЗОХИХГҮЙ БАЙНА

Avatar

Нэргүй 2023-05-09 59.153.114.226

Нүүрсний хулгайч хуцаарөй

Avatar

Хулгайч 2023-05-09 202.126.88.216

Нүүрсний хулгайч Наранбаатарт хэзээ ялын нь өгөх юм бэ? Цагаан хадыг газрын хөрстэй нь эргүүлсэн хүн бол энэ хулгайч шүү. 76 хулгайчийн тоог нэмэх биш хасах хэрэгтэй.

Avatar

зочин 2023-05-09 43.228.128.90

энэ одоо баяралцан гар вэ ахиж сонгогдоно гэж бодоод баярлаад байгаан байхдаа муусайн хулгайчууд л нэмэгдэнэ 76 юмуу бүр багасгах хэрэгтэй

Avatar

зочин 2023-05-09 202.9.47.18

300 саядаа харамсаад үхэх нээ 152 болгочихвол эргээд орчихож юу магад гэж баярлаад дэмжээд байна энэ хүн

Avatar

Нэргүй 2023-05-09 59.153.114.86

шалгуул чи

Avatar

Зочин 2023-05-09 66.181.161.102

76 гэдэг тоо цөөдөөд байгаа болохоор нэг гишүүнд ноогдох эрх мэдлийн төвлөрөл их болж, хуйвалдааны зарчмаар асуудал шийдэх боломж бололцоо бүрдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, гишүүдийн тоо цөөн байх хэрээр дураар авирлах, хулгай хийх боломж их байх юм. Ийм учраас гишүүдийн тоог нэмэх нь маш чухал.

Avatar

Нэргүй 2023-05-09 192.82.84.103

Тэр гишүүдийн халдашгүй эрхийн хасах хэрэгтэй. Бүх амьтад тэгш эрхтэй, ганцхан гахайнууд онцгой эрхтэй байж болохгуй байхаа

Avatar

Нэргүй 2023-05-09 192.82.71.213

Нүүрсний хулгайчийг яагаад шалгахгүй байна.

Avatar

Зочин 2023-05-09 202.9.46.40

Хуралдаа суудаггүй байж юун төлөөлөл вэ.

Avatar

Зочин 2023-05-09 202.21.97.46

76 хулгайчаа дийлэхгүй байж юун нэмэх гэж

Avatar

СОНГОГЧ 2023-05-09 202.9.46.15

Гишүүдийн тоог нэмэх нь маш буруу, харин ч хасах ёстой

Avatar

Зочин 2023-05-09 66.181.161.67

Сүүлийн 30 жил 76 гишүүнтэй явлаа. Өнөөдөр манай улсын хөгжил ямар байдалтай байгааг бид бүхэн харж байна. Нэг гишүүнд ноогдох эрх мэдлийн төвлөрлийг багасгаж, улс орны шинжтэй томоохон асуудлыг цөөн хүний хүрээнд хуйвалдааны зарчмаар шийддэг байдлыг арилгахын тулд гишүүдийн тоог нэмэх ёстой.

Avatar

Зочин 2023-05-09 192.82.88.8

Новшийн хулгайч

Avatar

Иргэн 2023-05-09 66.181.182.30

Иргэд хурлын төлөөлөгчөө сонгож болдоггүй намын луйвар дор амьдрах цөвүүн цаг дуусахгүй юм байна.

Avatar

Зочин 2023-05-09 202.21.121.252

Chi zugeer yalaa edel

Avatar

Зочин 2023-05-09 202.126.90.83

х** муу хулгайч луйварчаан. Чиний өрөөсөн дугуйнуудаар яадаг юмб.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж