"Музей төвийн халаалтгүй, гүний худгаас хэрэглээний усаа авдаг"

"Музей төвийн халаалтгүй, гүний худгаас хэрэглээний усаа авдаг"

"Музей төвийн халаалтгүй, гүний худгаас хэрэглээний усаа авдаг"

Чойжин ламын сүм музейн удирдлага өнөөдөр /2023.05.09/ шинэ байрны асуудлаар тайлбар, мэдээлэл хийлээ.


Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн:

-Энэ сүмд анх шашин номын үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. Хэлмэгдүүлэлтийн хүнд он жилүүдэд Маршал Х.Чойбалсан, Ерөнхий сайд асан А.Амар нарын шийдвэрээр 1938 онд сүмийн үйл ажиллагааг зогсоож, үзэсгэлэн судалгааны зориулалтаар сүм музей болгож авч үлдсэн байдаг. Монголын хосгүй нандин 6000 гаруй үзмэрүүд хадгалаастай. Тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын мутрын болоод сургууль хийцийн бүтээлүүдийг хадгалдаг музей гэдгээрээ онцлог. Түүхэн дурсгалт зургаан сүмтэй. Мөн хүндэтгэлийн хаалга, янпай хаалга зэрэг түүхэн дурсгалт цогцолборын дээжүүдтэй. Энэ сүмийг дөрвөн жилийн турш Омбо тэргүүтэй урлаачид ур ухаанаа шингээн барьсан байдаг.

Энэ музейн Соёлын яамны харьяа төрийн үйлчилгээний, төсвийн байгууллага. Нөгөө талаасаа энэ сүм байгуулагдаад өдгөө 115, музей болоод 85 жил болж буй.

Манай музей төвийн халаалт, төвлөрсөн шугам байхгүй. Гүний худгаар ундны болон хэрэглээний усаа хангадаг байгууллага. Манайх 20 ажилтантай. Бид музейгээ төвийн шугамд холбож болох эсэхийг мэргэжлийн байгууллагад үзүүлж, шинжлүүлсэн. Соёлын өвийн үндэсний төв, Физикийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар энэ сүм музейд халаалт тавихын тулд эхлээд дулаан алдалтыг зогсоох ёстой. Тэгэхийн тулд гадна талд өрлөг өрөх шаардлагатай болсон. Гэвч түүхэн дурсгалт музей учраас эх төрхийг нь алдагдуулж болохгүй учраас байрыг дулаалах боломжгүй.

Энэ музей бол Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор хоёр га хамгаалалтын бүс тогтоолгосон. Гэсэн хэдий ч 2010 онд миний бие энэ музейн захирлаар ирэхэд газрын кадастрын зураг, газрын гэрчилгээгүй байсан.

Үүний дараагаар музейн газрын дөрвөн иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшилд авч, кадастрын зураг, гэрчилгээ гаргуулсан байсан. Зарим нь бүр барилга барьсан байсан. Бид хотын А зэрэглэлд байгаа музейн газрыг кадастр, гэрчилгээтэй болгохоор хөөцөлдөхөд 906.7 га газартай гэсэн. Бас урд хэсэгт хоёр давхар хувийн орон сууц барьсан байсан. Хойд талын 800 м.кв газарт автомашины зогсоолоор ашиглаж байсан. Бид нэг га газрын асуудлаа хөөцөлдөж, хуулийн дагуу байгууллагуудад удаа дараа хандаж, таван маргаан үүсгэсэн.

Бид 13 жилийн турш хамт олноороо хичээж, дарамт шахалт үзсэний дараагаар гурван шатны шүүх дээр таван маргааныг эцэслэж зургаан байгууллагаас Засгийн газрын тогтоол заасан газраа баталгаажуулж чадсан.

"ЭНЭ БҮХНИЙ ТӨЛӨӨ ОЛОН ЖИЛ ТЭМЦЧИХЭЭД ЮУ ГЭЖ ШИНЭ БАРИЛГА БАРИНА ГЭЖ ЯРИХ ВЭ"

Монголын урлагийн зөвлөлтэй хамтран есөн төрлийн эрсдэлийн судалгааг хийлгэсэн. Эндээс эрдэмтэн судлаачид хоёр жил ажиллаж, зөвлөмжийг боловсруулж өгсөн. Бид энэ зөвлөмжөөр үйл ажиллагаагаа явуулж, төсөлд шалгарч, музейн ногоон байгууламж, авто зогсоол, гэрэлтүүлэгтэй болсон. Дэлхийн хөшөө дурсгалын санд дэлхийн шилдэг 25 дурсгалын нэгээр шалгарч, дэлхий дахинд ийм том соёлын өв байна гэж зарласан. Энэ төслийнхөө хүрээнд АНУ-ын тусламжаар Ядам сүмээ 200 мянган ам.доллараар сэргээн засварлаж буй. Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөрт тус музейн сан хөмрөгийг барина гэж тусгагдсан байгаа.

Музей бол үзэсгэлэнгийн сан хөмрөгийн өрөөгүй оршин тогтнох боломжгүй юм. Сүм буюу зориулалтын бус байртай учраас сан хөмрөгөө хадгалж, арчиж, тордох ёстой. Гэтэл манайд тийм байргүй. Хана тааз, хоргонд байгаа үзмэрүүдийг шавьж хорхойнд идэгдэх, байгалийн цас бороо норж, сүйдэх эрсдэлтэй. Үзэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэх ёстой.

Гэтэл маш хүйтэн орчинтой. Манай ажилчид жил бүр эрүүл мэндийн үзлэгт ороход эмэгтэйчүүд нь бөөр давсаг, эмэгтэйчүүд, гуурсан хоолойн үрэвсэл гэдэг өвчтэй болсон. Манайх халаалтгүй учраас цахилгаан тенн залгаж ажилладаг. Ийм хүнд нөхцөлд 580 мянган төгрөгийн цалин авч, энэ нийгэмд амьдарч чадах уу. Манайд ажилтан олдохгүй байна.

Залуус энэ хүйтэн газарт ажиллаж чадахгүй гээд хүний нөөцийн хүнд байдалд орсон. Мэргэжлийн байгууллагуудаар ажлын нөхцөлөө дүгнүүлэхэд музейн ажилчид хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байна гэсэн. Сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимыг барихын тулд мэргэжлийн байгууллагуудад хандсан.

Түүх угсаатны хүрээлэн, нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэ танхимыг барих шаардлагатай гэдэг дүгнэлтийг гаргасан байдаг.  Шинэ байрны эскиз зураг түүхэн дурсгалт барилгыг нурааж, барихгүй. Энэ бүхний төлөө олон жил тэмцчихээд юу гэж шинэ барилга барина гэж ярих вэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-09 202.126.89.49

zugeer bgagaarn uldee hajuudn office tureesleed orooch

Avatar

Нэргүй 2023-05-09 43.228.129.131

Ажилчид нь заавал хашаан дотороо байрлах ёстой юм уу, ойрхон Оффисын барилгууд зөндөө л байна тийшээ орцгооно биз дээ, түүхийн дурсгалыг, соёлын өвийг байгаа чигээр нь байлгах ёстой, 20 ажилчинд зориулж урд хэсэгт нь барилга барих юм гэнэ, хэрэв барьвал наад сүм чинь далдлагдаад нүдэнд үзэгдэхгүй болно. Машин зогсох зогсоолтой одоо байгаа чигээр нь зүгээр л байлгачих, битгий газарт нь шунаад бай.

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

янпай хаалга харагдахгүй болчихно шдээ. хашаан доторх гэрээ хоёр том дулаан гэр оффис болгоо. 6-10 ханатай

Avatar

Далай 2023-05-09 103.161.242.159

Лам бөө нарт бөөн бөөнөөр өргөл барьц бариад байдаг нөхдүүд тэр тусмаа шүтлэг ихтэй УЯАЧ БӨХЧҮҮД минь нэг сайхан давалгаалаад уриалаад хандив босгоод ирээч АРД ТҮМЭН нь дэмжээл түрээд өгнө дөө .

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

халаалт татаж болно. шалаа цементэлсэн бол шалнаасаа халаадаг болгочихоо. тэртээ тэргүй өвөл зун, байгалын халуун хүйтэнд модны будаг ховхорно. өөрөө судлаад, бага зардлаар өөрөө санаачлаад хийлгэчих. хүйтэн болхоор сүм үзэж байхад гэдэс базалж л байдгийм.

Avatar

s*****g avgai 2023-05-09 202.179.21.235

ene huuhen ashig sonirhol bnaa ternees hudlaa shaagaad naad barilga chin dahiad 200 jil bj chadahaar shu hudlaa shaagaad huuchnii gesen buhnee nuragad duuslaa

Avatar

зочин 2023-05-09 103.229.121.188

Хажууд нь байдаг бар рестораныг улс худалдаж аваад сан хөмрөг болгож өөрчилсөн нь дээр байхоо, тэгэхээс тэнд барилга барина гэхээр дотор муухайрч байна шүү!!! Төвлөрсөн дулаан хангамжинд холбох хэрэгтэй гэж бодож байна

Avatar

mglchuud 2023-05-09 192.82.67.106

ene avgai odoo bolieoo sahal Bat erdeneiin 2 dah avgai bizdee chamaig zvgeer naad svmee hun shig har gesen bolohoos eldev busiin yum shaardaad bai gej heleegyu bhaa chadahgui bol poshla suka

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

ханд вангийн өргөө халаалт татчихсан. дулаанаас сайн халаахгүй байсан. одоо арай дээрдсэн болов уу. зг ордны харьяа.

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

гандан сахиусын дугана галладаг. хүн ихтэй цагаан сарын өмнөх битүүнээр налдчих гээд л байдгийм

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

периметрийхаа илүү гараад байгаа зүүн доголоо дулаан оромж тэр хэмжээгээр нь барихуу яахуу. гэхдээ газрын гэрэл шигээ газар дор хийх болчоод. газрын наймаачидад аймар олон удаа алуулдаг юм байнөө. ирээдүйд ч алуулсаар байх юм шиг байна.

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

зана дүрслэх урлагийн музей дороосоо гүний ус гардаг. насосоор сорууллаг л юм гэсэн. өмнө нь тэр хавиар гол урсдаг байсан гэдэг. чигийг нь өөрчилсөн.

Avatar

Нэргүй 2023-05-09 59.153.114.226

200 мянгаар хүнсээ авдаг айлын эзэгтэй юу даа

Avatar

Хулансаран 2023-05-09 203.91.115.55

Тийм шүү сахал Бат-Эрдэнийн 2 дахь авгай. MCS-р гадна талбайгаа тохижууллуулсан л гээд байдын энэ бүсгүй ч бас өөрөө жаахан ашиг сонирхолтой л этгээд байж магад даа.

Avatar

Нэргүй 2023-05-09 183.177.97.14

Сүнээг яасан бол?

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

сайхан л авгай байна.

Avatar

Нэргүй 2023-05-09 203.23.49.199

Бүр яг муулая гэж муулдаг байх нь. Асуудал чухал биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж