"Музей төвийн халаалтгүй, гүний худгаас хэрэглээний усаа авдаг"

Хуучирсан мэдээ: 2023.05.09-нд нийтлэгдсэн

"Музей төвийн халаалтгүй, гүний худгаас хэрэглээний усаа авдаг"

"Музей төвийн халаалтгүй, гүний худгаас хэрэглээний усаа авдаг"

Чойжин ламын сүм музейн удирдлага өнөөдөр /2023.05.09/ шинэ байрны асуудлаар тайлбар, мэдээлэл хийлээ.


Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн:

-Энэ сүмд анх шашин номын үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. Хэлмэгдүүлэлтийн хүнд он жилүүдэд Маршал Х.Чойбалсан, Ерөнхий сайд асан А.Амар нарын шийдвэрээр 1938 онд сүмийн үйл ажиллагааг зогсоож, үзэсгэлэн судалгааны зориулалтаар сүм музей болгож авч үлдсэн байдаг. Монголын хосгүй нандин 6000 гаруй үзмэрүүд хадгалаастай. Тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын мутрын болоод сургууль хийцийн бүтээлүүдийг хадгалдаг музей гэдгээрээ онцлог. Түүхэн дурсгалт зургаан сүмтэй. Мөн хүндэтгэлийн хаалга, янпай хаалга зэрэг түүхэн дурсгалт цогцолборын дээжүүдтэй. Энэ сүмийг дөрвөн жилийн турш Омбо тэргүүтэй урлаачид ур ухаанаа шингээн барьсан байдаг.

Энэ музейн Соёлын яамны харьяа төрийн үйлчилгээний, төсвийн байгууллага. Нөгөө талаасаа энэ сүм байгуулагдаад өдгөө 115, музей болоод 85 жил болж буй.

Манай музей төвийн халаалт, төвлөрсөн шугам байхгүй. Гүний худгаар ундны болон хэрэглээний усаа хангадаг байгууллага. Манайх 20 ажилтантай. Бид музейгээ төвийн шугамд холбож болох эсэхийг мэргэжлийн байгууллагад үзүүлж, шинжлүүлсэн. Соёлын өвийн үндэсний төв, Физикийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар энэ сүм музейд халаалт тавихын тулд эхлээд дулаан алдалтыг зогсоох ёстой. Тэгэхийн тулд гадна талд өрлөг өрөх шаардлагатай болсон. Гэвч түүхэн дурсгалт музей учраас эх төрхийг нь алдагдуулж болохгүй учраас байрыг дулаалах боломжгүй.

Энэ музей бол Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор хоёр га хамгаалалтын бүс тогтоолгосон. Гэсэн хэдий ч 2010 онд миний бие энэ музейн захирлаар ирэхэд газрын кадастрын зураг, газрын гэрчилгээгүй байсан.

Үүний дараагаар музейн газрын дөрвөн иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшилд авч, кадастрын зураг, гэрчилгээ гаргуулсан байсан. Зарим нь бүр барилга барьсан байсан. Бид хотын А зэрэглэлд байгаа музейн газрыг кадастр, гэрчилгээтэй болгохоор хөөцөлдөхөд 906.7 га газартай гэсэн. Бас урд хэсэгт хоёр давхар хувийн орон сууц барьсан байсан. Хойд талын 800 м.кв газарт автомашины зогсоолоор ашиглаж байсан. Бид нэг га газрын асуудлаа хөөцөлдөж, хуулийн дагуу байгууллагуудад удаа дараа хандаж, таван маргаан үүсгэсэн.

Бид 13 жилийн турш хамт олноороо хичээж, дарамт шахалт үзсэний дараагаар гурван шатны шүүх дээр таван маргааныг эцэслэж зургаан байгууллагаас Засгийн газрын тогтоол заасан газраа баталгаажуулж чадсан.

"ЭНЭ БҮХНИЙ ТӨЛӨӨ ОЛОН ЖИЛ ТЭМЦЧИХЭЭД ЮУ ГЭЖ ШИНЭ БАРИЛГА БАРИНА ГЭЖ ЯРИХ ВЭ"

Монголын урлагийн зөвлөлтэй хамтран есөн төрлийн эрсдэлийн судалгааг хийлгэсэн. Эндээс эрдэмтэн судлаачид хоёр жил ажиллаж, зөвлөмжийг боловсруулж өгсөн. Бид энэ зөвлөмжөөр үйл ажиллагаагаа явуулж, төсөлд шалгарч, музейн ногоон байгууламж, авто зогсоол, гэрэлтүүлэгтэй болсон. Дэлхийн хөшөө дурсгалын санд дэлхийн шилдэг 25 дурсгалын нэгээр шалгарч, дэлхий дахинд ийм том соёлын өв байна гэж зарласан. Энэ төслийнхөө хүрээнд АНУ-ын тусламжаар Ядам сүмээ 200 мянган ам.доллараар сэргээн засварлаж буй. Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөрт тус музейн сан хөмрөгийг барина гэж тусгагдсан байгаа.

Музей бол үзэсгэлэнгийн сан хөмрөгийн өрөөгүй оршин тогтнох боломжгүй юм. Сүм буюу зориулалтын бус байртай учраас сан хөмрөгөө хадгалж, арчиж, тордох ёстой. Гэтэл манайд тийм байргүй. Хана тааз, хоргонд байгаа үзмэрүүдийг шавьж хорхойнд идэгдэх, байгалийн цас бороо норж, сүйдэх эрсдэлтэй. Үзэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэх ёстой.

Гэтэл маш хүйтэн орчинтой. Манай ажилчид жил бүр эрүүл мэндийн үзлэгт ороход эмэгтэйчүүд нь бөөр давсаг, эмэгтэйчүүд, гуурсан хоолойн үрэвсэл гэдэг өвчтэй болсон. Манайх халаалтгүй учраас цахилгаан тенн залгаж ажилладаг. Ийм хүнд нөхцөлд 580 мянган төгрөгийн цалин авч, энэ нийгэмд амьдарч чадах уу. Манайд ажилтан олдохгүй байна.

Залуус энэ хүйтэн газарт ажиллаж чадахгүй гээд хүний нөөцийн хүнд байдалд орсон. Мэргэжлийн байгууллагуудаар ажлын нөхцөлөө дүгнүүлэхэд музейн ажилчид хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байна гэсэн. Сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимыг барихын тулд мэргэжлийн байгууллагуудад хандсан.

Түүх угсаатны хүрээлэн, нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэ танхимыг барих шаардлагатай гэдэг дүгнэлтийг гаргасан байдаг.  Шинэ байрны эскиз зураг түүхэн дурсгалт барилгыг нурааж, барихгүй. Энэ бүхний төлөө олон жил тэмцчихээд юу гэж шинэ барилга барина гэж ярих вэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж