
Нийслэлд улсын 169, хувийн 87 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд шинээр төрийн өмчийн 7-9, хувийн 20 орчим цэцэрлэг үүд хаалгаа нээнэ. Цэцэрлэгт хамрагдах насны хүүхэд нийслэлд хамгийн их буюу 50.854 байгаа ба 1300-1400 орчим хоёр настнууд шинээр элсэх юм байна.
Улсын хэмжээнд дээрх цэцэрлэгүүдэд үндсэн 4465, туслах 3885 багш ажиллах бөгөөд нэг багшид урьдчилсан байдлаар 25-28 хүүхэд ногдох гэнэ. Харин цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхэд тухайн цэцэрлэгт хандив нэрээр 15-100 мянган төгрөг нэхэж байгаагаас хүүхдийн тоо дээрх тоо ёсоор суралцах эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Уг нь хоёр жилийн өмнөөс цэцэрлэгт суралцаж буй багачуудын зардлыг төр хариуцах болсон юм. Тиймээс БСШУЯ-ны Сургуулийн өмнөх болвосролын газраас цэцэрлэгийн удирдлагууд мөнгө нэхсэн тохиолдолд холбогдох албаныханд мэдээлэх ёстой гэнэ.
П.Наран