"Шантаажчин" Б.Жагарын намыг УДШ бүртгэв

Хуучирсан мэдээ: 2023.05.09-нд нийтлэгдсэн

"Шантаажчин" Б.Жагарын намыг УДШ бүртгэв

"Шантаажчин" Б.Жагарын намыг УДШ бүртгэв

Сонгууль ойртохоор "шантаажчид" амь орж, жагсаал цуглаан хийх шалтаг, шалтгаан хайн эх орончийн дүрд хувирч, Сүхбаатарын талбайд гардаг бол нэг хэсэг нь нам байгуулж, мөнгө хийх арга зам хайж эхэлдэг. Тэрхүү тогтсон жишгээр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Жагар Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын дээд шүүхэд өгсөн байсан нь нийт шүүгчдийн хуралдаанаар өчигдөр /2023.05.08/ хүлээн зөвшөөрөгдөж, улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Тэр хүртэл их ч олон нам шинээр байгуулагдаж, Улсын дээд шүүхээр бүртгэгдэх байх. Одоогоор Улсын дээд шүүхэд 36 нам албан ёсоор бүртгэлтэй байгаа аж. Хамгийн гол нь иргэд сонгогчид хэрсүү байж, Б.Жагар мэтийн "шантаажчдад" найр тавилгүй, зөв хүнээ сонгохгүй бол хэчнээн ч тогтолцооны өөрчлөлт хийгээд УИХ-д зөв хүн олноор гарч чадахгүй гэдгийг санах хэрэгтэй.

Учир нь, хууль тогтоох дээд байгууллагад мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй дүр эсгэсэн эх орончдоос илүү ард түмнийхээ эрх ашгийг тэргүүнд тавьж чадах, боловсорсон түшээд хэрэгтэй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж